Г.Баяраа: Принтерийн хорыг дахин боловсруулна

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Принтерийн хаягдал хогийг дахин боловсруулахаар болжээ. Энэ талаар “Электро Ворлд Трейд” компанийн захирал Г.Баяраас тодрууллаа.

-Компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу. Яг юу хийдэг юм бэ?

-Манайх принтерийн хорны худалдаа, үйлдвэрлэл, дахин боловсруулах, үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Дэлхийд жилд 375 сая гаруй, Монголд 400 мянга орчим принтерийн хор хаягдал болж байна. Принтерийн хор нь 1000 гаруй жил болж хөрсөнд шингэдэг. Мөн доторх нунтаг хор нь асар хортой химийн элемент бөгөөд Монголд хортой хог хаягдлыг ялгах эсвэл дахин боловсруулах тогтолцоо бүрдээгүйгээс байгальд шууд хаягдан хөрс, усыг бохирдуулж байна. Тиймээс дэлхий нийтээрээ ногоон хөгжил, тогтвортой хөгжлийг онцгойлон авч үзэж байгаагийн нэг чухал асуудал нь байгалийн бохирдлыг бууруулах, хог хаягдлыг дахин ашиглах, ялангуяа, хортой хог хаягдлыг дахин ашиглах, аюулгүй болгох, хаягдалгүй технологи нэвтрүүлэх юм.

-Тэгэхээр байгууллагуудын ашиглаад хаясан принтерийн хаягдал хорыг яаж авна гэсэн үг вэ?

-Ашигласан принтерийн хороо хогийн саванд хийлгүй, цуглуулаад таваас дээш болсон тохиолдолд, хаягаар нь очиж авч байгаа. Байгаль эхээ хайрлаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй. Өнөөдөр бид принтерийн хорыг хүссэн ч, эс хүссэн ч байгальд хаяж байна. Байгальд хаяхгүй гээд цуглуулж байгаа газар маш ховор байх. Харин Олон улсын ISO стандарт нэвтрүүлсэн болон иргэний нийгмийн мөн олон улсын байгууллагууд биднийг дэмжих хандлага их байна. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

-Хаягдал хогийг дахин боловсруулаад ямар бүтээгдэхүүн хийх вэ?

-Манай компани энэ хортой хог хаягдлыг дахин боловсруулж принтерийн “Эко хор” бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэхээр туршилтын шатандаа ажиллаж байна. Одоогоор хоёр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр туршиж байна. Нэг нь принтерийн дахин боловсруулсан хор, нөгөө нь шинэчилсэн хор. Дахин боловсруулсан хор нь принтерийн хорны хуучин эд ангиудыг дахин сэлбэж угсарсан хор, харин шинэчилсэн хор нь доторх гол эд ангиуд болон туслах эд ангиудаас шаардлагатайг нь сольсон хор юм.

-Танай хор цэнэглэсэн хорноос юугаараа ялгаатай вэ?

-Чанар болон үнээрээ ялгаатай. Тодруулбал, бид бүх бүтээгдэхүүнээ чанарын хяналтаар оруулж тестэлж үздэг тул чанарын хувьд бардам байж чадна. Харин үнийн хувьд та өнөөдөр нэг принтерийн хороо 40-50 мянган төгрөгөөр аваад 2-3 удаа л цэнэглүүлдэг. Энэ нь 60-80 мянган төгрөг болно. Хэрэв манайхаас хор худалдаж авбал нэг дахин боловсруулсан хор 12 мянган төгрөг учир 36-48 мянган төгрөг болно.

Холбогдох утас: 88113532

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12