Тавантолгойн гэрээний “Цагаан сар акц” эхэллээ гэв үү?

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

УИХ-ын гишүүн Л.Энхболд 2016 оны арванхоёрдугаар сарын 20-нд Тавантолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан юм. Тэгвэл түүний асуулгын хариуг энэ сарын 19-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өгчээ.

Дөрвөн зүйл бүхий хариугаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн байдал, иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны талаар,  Тавантолгойн төмөр зам, тээврийн чиглэлээр, мөн Тавантолгойн ордыг ашиглах талаар баримтлах бодлогын талаар товч мэдээллийг хүргүүлсэн байна.

Тодруулбал, “Эрдэнэс Таванголгой” ХК-ийн тодорхой хувийг БНХАУ-ын компанийн талаас худалдан авах талаар санал ирүүлээгүй бөгөөд худалдах талаар Монгол Улсын Засгийн газраас гэрээ хэлэлцээ хийгээгүй.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд үндэсний аж ахуйн нэгж. орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагуудыг нэн тэргүүнд давуу эрхтэй оролцуулахыг зорьж байгаа. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дөрөв дэх хэсэгт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой компани /консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгосон.

Үүний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан Ерөнхий сайдын 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 104 дүгээр захирамжаар байгуулан ажиллаж байгаа зэргийг “танилцуулсан” байна.

Л.Энхболд гишүүний хувьд Өмнөговь аймгаас сонгогдсон. Тавантолгойн гэрээ ямар болох нь Өмнөговийн ард түмэнд хамгийн түрүүнд нөлөөлнө. Тиймээс гэрээний асуудалд ихээхэн анхаарал тавьж буй аж. Гэвч Засгийн газраас түүнд дээрх мэтээр тун “бөөрөнхий” хариулт өгчээ.

Үүнтэй зэрэгцэн нэгэн мэдээлэл яригдаад эхэллээ. Эрх баригчид Тавантолгойн гэрээг он дамнуулан хийх гээд амжаагүй. Сүүлийн оролдлого нь Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулаад зүтгүүлэхээр төлөвлөөд амжилт олоогүй. Үүнийг “Шинэ жил акц” хэмээн нэрийдсэн гэнэ. Харин одоо “Цагаан сар акц”-аа эхлүүлэхээр бэлтгэлээ хангасан тухай мэдээлэл байна. Үүгээр бол монголчуудын уламжлалт цагаан сарын баярыг дамнуулан талууд Тавантолгойн ордыг ашиглуулах гэрээнд гарын үсэг зурах юм байна. 

Энэ “ажиллагаа” 2017 оны хоёрдугаар сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлгээр Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцүүлэхээс эхэлнэ гэж байна.

Хэрэвзээ эрх баригчдын тооцооллоор явбал цагаан сар гэхэд Тавантолгойн ордын 51 хувь “Энержи ресурс”-т, 49 хувь нь “Шинхуа”-д очсон байна гэсэн үг.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12