Сүхбаатарын сэтгүүлчид орон нутгийнхаа болон нийгмийнхээ дуу хоолой болно

2017-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ   

Сүхбаатар аймгийн гаралтай, Сүхбаатар аймагт төрж өсч хүмүүжсэн тал нутгийн сэтгүүлчид нэгдэн “Талын түрлэг” ТББ байгуулснаа шинэ оны эхэнд мэдэгдсэн билээ. Тэд орон нутагтаа нөлөөллийн үйл ажиллагаа явуулаад  зогсохгүй нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэхээ илэрхийлээд байна. Энэ зорилгоор turleg.mn сайтыг хамтын хүчээр үүсгэн байгуулжээ. Ийнхүү нийгмийн амьдрал, үйл явдлын  халуун цэгт хамгийн түрүүн хүрч, бусдын сайн сайхны төлөө сэтгэл гарган ажилладаг сэтгүүлч мэргэжилтнүүдийг нутгаар нь нэгтгэсэн анхны байгууллага нь “Талын түрлэг” боллоо.

Сүхбаатар аймгаас мэргэжлийн сэтгүүлч уран бүтээлч олноор төрөн гарч Монголын сэтгүүлзүйд цахиур хагалсан нь олон бий. Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулагч, анхны   тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн  Ц.Дашдондов  энэ нутгийнх.

1990-ээд оны Монголын сэтгүүл зүйн  хөгжлийн  түүчээ болж,  “Үнэн” сонины хөдөө орон нутаг, тэр дотроо зүүн бүс нутгийн дуу хоолой байсан нэрт сэтгүүлч, яруу найрагч И.Батсүх агсан Сүхбаатарын Дарьгангынх.  Аймгийнхаа “Сүхбаатарын зам”  сонины тулгыг тулж, бас дээр нь зохиолчдын нэгдлийг давхар хариуцаж , аймгийнхаа, нийгмийнхээ оюун санааг хөглөж явсан   МЗЭ-ийн  болоод МСНЭ-ийн гишүүн Ш.Бат-Өлзий, Я.Цэнд-Арслан, хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэн гээд одоо тэнгэрийн оронд одсон ч эх нутагтаа   залгамж халаагаа төлөвшүүлэн,   бийр, янтайгаа өвлүүлж үлдээсэн   бурхан буурлуудын гаргасан зам балраагүй.  Нэрт соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт, яруу найрагч  О.Дашбалбар агсны   эх оронч,  гал цогтой  нийтлэлүүд ч тухайн үедээ Монголын сэтгүүлзүйд  чимэг, содон дуу хоолой байсныг өнөөгийн уншигчид  ч мартаагүй. Түүн лугаа Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо найрагчийн соён гэгээрүүлэхүйн  сэдэвт бодрол, өгүүлэл, тэмдэглэлүүд ч сэтгүүл зүйг хөгжүүлэхэд бас нэг гэрэл асааж байдаг гээд хэлчихвэл сэтгүүл зүй рүү хэтэрхий наашлуулан тал  татсан гэх шүүмжлэлд өртөхгүй  болов уу. Ерөөс  Сүхбаатарын сэтгүүлчид яруу найрагч байдаг, яруу найрагч нь цогтой сэтгүүлч байдаг. Ийм хос  морьтой, үгийн баялагтай улс аа, тал нутгийн бичгийн хүмүүс. 

Монголын өдөр тутмын олон сонины гал халуун гал тогоонд ажиллаж, уран бүтээлээ туурвиж ирсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Н.Лутбаяр, орон нутгаас төр засаг руу чиглэсэн шударга хурц нийтлэлүүдээ бичиж, Монголын хөдөө зэлүүд тал биш, ард түмэн “зөөлөн боорцог” биш  гэдгийг ямагт сануулж ирсэн Төрийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очир,  Монголын радиод тал нутгийнхаа  дуу хоолой болон ажиллаж  ирсэн зохиолч, сэтгүүлч Я.Түмэннаст,  зах зээлийн хүндхэн үед сүхбаатарчуудын гэх цорын   ганц хэвлэл  “Сүхбаатарын зам”, “Шинэ сүхбаатар” сонины үүдийг хаачихалгүй үүрч  ирсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч   С.Амартайван болон МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг нарын төрд, олонд танигдсан эрхмүүд бий. Өдгөө тэдний  залгамж халаа болсон  залуу үеийнхэн Монголын хэвлэл, мэдээллийн салбарын бүхий л байгууллагад ажиллаж байна. Тэд нэгдэн гишүүддээ болон нийгэмд үйлчлэх үүрэг бүхий “Талын түрлэг”  ТТБ-ынхаа анхны хурлыг хийж  тэргүүнээр нь  үүсгэн байгуулагч, АЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Ирэхбаярыг сонгожээ. Тэрээр энэ санаачилгыг  2013 онд эхлүүлсэн тухайгаа  “Би гурван жилийн өмнө анх фэйсбүүкт групп нээн мэргэжил нэгт нутгийнхныгаа нэгтгэж эхэлсэн. Энэ хугацаанд Сүхбаатар нутгийн гаралтай маш олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Монгол орны өнцөг булан бүрт байгааг олж мэдсэн. Тэр үеэс  албан ёсоор нэгтгэх юмсан гэсэн бодлыг тээж ирсэн.  2017 онд боломж олдлоо. Бид энэ байгууллагаараа дамжуулан мэдээ мэдээллээ солилцох, бие биенээ дэмжихээс гадна хамгийн гол нь зөвхөн Сүхбаатар аймгаар хязгаарлагдах бус улсын хэмжээнд сайн эерэг зөв мэдээллийг түгээж, сайн нөлөөллийн ажлыг хийх болно” хэмээн ярив. Сүхбаатар аймгийн сэтгүүлчид үүнээс өмнө ч нэгдэж, хамтарч ажиллаж үр дүнд хүрсэн цөөнгүй ажил бий. Тухайлбал, өнгөрсөн жил Ганга нуурын усны түвшин багасч ширгэх аюул нүүрлэхэд нутгийн сэтгүүлчид түлхүү дуугарч холбогдох байгууллагын болоод төр, засгийн  сонорт хүргэх, нийгмийн анхааралд оруулж байв. Тэгвэл “Талын түрлэг” ТББ-д нэгдсэн сэтгүүлчид цаашид төрөлх Сүхбаатар аймгаас гадна улс орны хэмжээнд өргөн хүрээтэй ажиллахын зэрэгцээ нутгаасаа төрсөн алдар гавьяатнууд, авьяас билэгтнүүдийг олонд таниулах, онцгой содон үйл явдлыг нийтэд мэдээлэх үүрэг хүлээн ажиллахаар санал нэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

8 цаг 31 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

11 цаг 56 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

12 цаг 1 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

20 цаг 10 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

20 цаг 10 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

20 цаг 10 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Уржигдар 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Уржигдар 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Уржигдар 11 цаг 56 мин