Нийслэлийн удирдлагууд утааг бууруулна гэж горьдох хэрэггүй

2017-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

НИТХ-ын төлөөлөгчид долдугаар хуралдаанаараа хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэлэлцлээ.  Агаарын бохирдлын асуудал нийслэлийн иргэдийн хоолой дээр хутга тулгасан мэт тулгамдсан асуудал болоод удаж байна.  Мөн аав ээжүүд гурамжинд “Боож үхлээ” жагсаал зохион байгуулж энэхүү мэдээлэл дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудаар цацагдаж эхэлсэн. Харин нийслэлийн удирлагууд энэ асуудалд нэгэн хэвийн, гарц хайсан,  дүр эсгэсэн маягаар хандаж байна.   Тэдний долдугаар хуралдаан цаг үрсэн хуралдаан болов. Ирэх гурван сарын хугацаанд агаарын бохирдлын асуудлаар юу хийж хэрэгжүүлэх талаараа төлөвлөгөө гээчийг батлаадхав.   Мөн НИТХ-ын төлөөлөгчдийнх нь хэлж байгаа санал хүсэлт арай биш ээ.  Агаарын бохирдлын асуудлын хаана нь явж байгаад ороод ирэв гэмээр л юм ярьж байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон “Нийслэлийн утааны 30 хувийг үйлдвэрлэж байгаа нам даралтын зуухтай тэмцэх хэрэгтэй. Нийт нам даралтын зуухны 56 хувь нь хувийн хэвшлийн, 44 хувь нь төрийн өмчийнх. Төр, хувийнх гэж ялгалгүй бүгдийг нь шүүлтүүртэй болгох хэрэгтэй. Утааны эсрэг бид дорвитой, зоригтой ажиллах хэрэгтэй байна” гэжээ.  

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа “Амины орон сууцны дулаалгын асуудалд анхаарах хэрэгтэй. Улаанбаатарт байгаа 112 мянган амины орон сууц дулааны алдагдал их байдаг. Үүнээс хойш дулаалгын стандарт хангаагүй амины орон сууц барихыг хориглох хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон шийдвэр юм” гэсэн байна. 

Харин НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар  “Агаарын бохирдлыг бууруулахад бид хамгийн гол нь хөршийн холбоотой хамтарч ажиллах хэрэгтэй. Иргэд хоорондоо нэгдэж, бүлэг хоршоо байгуулаад агаарын бохирдол үүсгэхгүй шийдэл олбол хот дэмжиж өгөх хэрэгтэй” хэмээн ярьж сууна.  Энэ бүх асуудлыг бид хэдэн арван жил ярьж хэлж байх хойгуур эдгээр НИТХ-ын төлөөлөгчид хаагуур  явсан юм болдоо.  Одоо л сэрж байгаа бололтой. Тэдний гаргасан бүх саналыг ирэх гурван сарын төлөвлөгөөнд тусгахаар болж, санал хурааснаар нийслэлд ирэх гурван сард хэрэгжүүлэх ажлын тусгай төлөвлөгөө батлагдлаа.  Үүнээс бид энэ өвөл бас л утаатайгаа өвөлжинө гэдэг нь тодорхой боллоо.  Нийслэлийн удирдлагууд энэ асуудлаар ямар ч дорвитой алхам хийхгүй. Тэднийг бидний төлөө ажиллана гэж горьдоод хэрэггүй.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12