Улсын комисс “Сант” сургуулийн барилгыг хууль зөрчин хүлээж авсан гэв

2017-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын ажил маргаан дагуулаад багагүй хугацаа өнгөрч байна. “Сант” бүрэн дунд сургуулийг өргөтгөж барих ажлын санхүүжилт 2.3 тэрбум төгрөг байжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2013 оны зургадугаар сараас өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн гэх “Бүрэн цутгамал” компанийнхан захиалагч болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан хууль зөрчсөн хэмээн өнөөдөр олон нийтэд хандлаа.

Тус компани 2013 оны зургадугаар сард Сант сургуультай гэрээ байгуулж ажлаа эхлүүлснийг компанийн захирал Б.Батдэлгэр хэлэв. Маргаан барилгын ажил эхэлснээс нэг сарын дараагаас эхэлсэн гэж байна. Захиалагч “Сант” сургуулийн зүгээс дотор сантехник, салхивч зэргийг өөр компаниар гүйцэтгүүлэхээр оруулж иржээ. Бас өөр нэгэн компани сургуулийн захиалгаар өргөтгөлийн заслын ажлыг хийж “Бүрэн цутгамал” компанийн ажилтай булаацалдаж эхэлсэн гэж байна. Энэ тухай “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр “Анхнаасаа гүйцэтгэгчээр манай компани гэрээ хийчихээд ажиллаж байхад өөр компани орж ирж бидний ажлыг булааж хөөх болсон. Үүгээр зогсохгүй “Сант” сургуулийнхан санхүүжилтээ олгоогүй. Манайх зургадугаар сард ажлаа эхлүүлж аравдугаар сар хүртэл үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд өргөтгөлийн барилгын ажлын 85 хувийг гүйцэтгэсэн. Энэ ажилд манайх 1.6 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл шүүх цагдаагаар явсны эцэст сургуулийн зүгээс 1.1 тэрбум төгрөг л өгөөд байгаа. Өнгөрсөн хугацаанд үүссэн асуудлуудын хамгийн гол нь нэгэнт нэг компанитай гэрээ байгуулчихаад өөр компаниуд оруулж ирсэн нь хууль зөрчсөн явдал. Түүгээр зогсохгүй “Сант” сургуулийнхан манай барилгын ажлыг чанарын шаардлага хангаагүй гээд цагдаа, шүүхэд гомдол гаргасан. Бүр хохирол нэхээд байгаа. Тэгсэн хэрнээ Улсын комисст өнгөрсөн онд мэдэгдэл хүргүүлж “Манай сургуулийн барилга чанарын шаардлага хангасан. Хүлээж авна уу. Барилгаа байнгын ашиглалтад оруулъя” гэсэн байгаа юм” гэлээ.

Б.Батдэлгэр: Нэг ч тоосго өрөөгүй компани гүйцэтгэгч болоод гараад ирсэн

Түүний ярьснаар “Сант” сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгчээр дахиад өөр компани гарч ирсэн байна. Тодруулбал, ерөнхий гүйцэтгэгч “Голомт” констракшн. Улсын комиссын актад ч тус компанийнхан ажил гүйцэтгэсэн мэтээр акт үйлдэгдэж, “Бүрэн цутгамал” компанийн нэр ч дурдагдаагүй хэмээн тус компанийнхан бухимдан ярьж байна. Энэ тухай компанийн захирал Б.Батдэлгэр “Нэг ч тоосго өрөөгүй, шавар зуураагүй компани гэнэт ерөнхий гүйцэтгэгч болоод гараад ирсэнд гайхаж байна. Улсын комисс ажиллахдаа энэ асуудлыг анхааралгүй орхисонд эргэлзэж байгаа. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа нарын хүмүүс Улсын комисст орж ажилласан. Гэнэт гарч ирсэн “Голомт” констракшн компанийнхныг ч гайхаж байна. Тэд адилхан нэг салбарт ажиллаж байж нэгнийхээ ажлыг булааж болдог юм уу. Энэ бол барилгын салбарын түүхэнд болж байгаагүй үйл явдал. Тиймээс хууль, хяналтын хүмүүс энэ ээдрээтэй асуудлыг цэгцэлж, “Голомт” констракшнны захирлаас тайлбар авахыг хүсч байна” гэлээ.

Д.Зургаанжин: Шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого

Энэ талаар “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингаас тодруулахад “Энэ асуудал дөрвөн жил сунжирч байгаа юм. Одоо шүүхийн шатанд яваа. Иргэний болон эрүүгийн хэргийн шүүхэд ажиллагаа үргэлжилж байна. “Бүрэн цутгамал” компанийн энэхүү ажиллагаа нь шүүх ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого. Тэдний буруу зөрүү, дутуу хийсэн ажлаас болж 1300 хүүхэд хохирч байна. Энэ бол нийгмийг хамарсан асуудал биш. Хоёр байгууллагын хоорондын асуудал. Хоорондоо ойлголцож чадахгүй бол шүүх л шийдээд өгчихнө” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12