Осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа

2017-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг "Будант тээл” гэдэг газарт нутгийн иргэд гар аргаар олборолт хийж байх үед ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэсэн, дотор нь байсан хоёр иргэн гарч ирээгүй тухай дуудлага энэ сарын 13-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын албанд иржээ.  Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаныхан, ар гэр болон орон нутгийн иргэд, нийт 68 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ес хоног ажилласан. Гэвч цогцосыг олоогүй ажээ.  Улмаар уг газрын алт олборлогч "Улз гол” компанитай зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажлыг энэ сарын 27-ны 16:30 цагаас тус компанийн ажилтнууд, Онцгой байдлын газрын болон Цагдаагийн албан хаагчид, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр дахин эхлүүлж нуурын мөсийг хагалж зөөвөрлөж эхэлсэн. Ингээд 156 тэвш мөс зөөвөрлөж, энэ сарын 29-ний өдрийн 17:10 цагт цогцсуудыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12