Г.Жигжидсүрэн: “Суварган цэнхэр уулс” хилчдийн амьдралыг харуулснаараа үнэ цэнээ алдаагүй

2017-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

З.ЦАСАНЧИМЭГ

“Суварган цэнхэр уулс” кинонд анхны томилолтоо аван, хилийн заставт сурвалжлагаар очсон залуу сэтгүүлч Солонгын үйл явдлаар тухайн үеийн хилийн цэргийн өдөр тутмын амьдралыг харуулдаг. 1978 онд үзэгчдийн хүртээл болж байсан тус киноны Ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн ажилласан юм. “Суварган цэнхэр уулс” киноны зураг авалтын 70-80 хувийг Дорнод аймгийн Сүмбэрийн отрядын Хэрээ уулсын заставт авч байсан гэдэг. Тэгвэл хилчдийн амьдралыг харуулсан “Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ой тохиож өнгөрсөн баасан гаригт Хил хамгаалах ерөнхий газарт уран бүтээлчдийг хүлээн авсан юм.

Энэ үеэр киноны уран бүтээлчдийн дурсамж сэтгэгдлийг хуваалцлаа.

Зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв:

-Киноны санааг анх 1974 оны хоёрдугаар сард гаргаж байлаа. 1975 онд Москвад байхдаа бичсэн. Би намар сургууль руугаа явсан.   Харин Г.Жигжидсүрэн кино болгож байсан юм” 

Монгол Улсын Ардын Жүжигчин Г.Жигжидсүрэн:

-“Суварган цэнхэр уулс” кино олон саад бэрхшээлийг туулан байж үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.  Киноны утга агуулга, хэлэх гэсэн санаа нь хилчдийн бодит амьдралыг харуулж чадсанаараа өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй.  Киноны үйл явдал бүгд амьдрал дундаас гарч ирсэн. Сурвалжлагч Солонго гэдэг нэрийг Баянхошууны заставын улс төрийн орлогч Гомбын гэргий Сэлэнгэ гэдэг бүсгүйн нэрнээс санаа авсан. Яагаад гэвэл Сэлэнгэ тэр заставын ганц эмэгтэй нь байсан. Киноны маань гол баатар амьдрал дундаас ингэж олдсон.

Гавьяат жүжигчин Н.Батцэцэг:

-Киног бүтээхэд 20 настай байлаа. Залуу насанд эргэн очиж энэ киноны үр шимийг хүртэж баярлана гэдэг сайхан мөч. Өнөөдөр ч жаргалтай байна. Уран бүтээлч хүний жаргал гэдэг бол бүтээл нь цагийн шалгуурыг даваад үзэгчдийн хүртээл болоод мартагдахгүй үлдэнэ гэдэг юм. Энэ кинонд тоглох саналыг Жигжидсүрэн найруулагч тавьж, ямар нэгэн сорилгүй авна гэж хэлж байсан. Өнөөдрийн хурандаа, генералууд Хилийн цэргийн Цэнд дэслэгчийг хараад би ийм амьдралтай болъё хэмээн төсөөлж цэргийн хүн болсон гэсэн. Тэгэхээр урлаг гэдэг хүмүүсийг дагуулах ямар их хүч чадалтай вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Зарим охид ч энэ киног үзээд сэтгүүлч мэргэжлийг сонгосон байдаг.  Кино гэдэг өгөөжтэй, үр шим нь барагдахгүй их. Киноныхоо буянд  хилийн цэргийнхэнтэйгээ уулзаад сууж байгаадаа баяртай байна. Бидний ой тэмдэглэх саналыг Хил хамгаалах ерөнхий газрын командлагч Ц.Сэргэлэн генерал маш сайхан хүлээж авсан. Хөдөө явж зураг авч байсан газраа очлоо. Тэр үетэй харьцуулахад хилийн цэрэг  үнэхээр өөр болжээ. Би хилийн цэргийн кинонд тоглосноороо маш их бахархдаг. 40 жилийн ой бол хилчид та бүхний минь ой юм шүү.

Цэргийн зөвлөх дэслэгч генерал Ш.Арвай:

-Намын төв хороо цагийн байдал хүнд байсан учраас Хилийн асуудлыг нэгдүгээрт авч үзэж байлаа. Урд хилд соёлын хувьсгал гарч нөхцөл байдал хэцүү байлаа. Ер нь дэлхий нийтээр хэцүү байсан үе. “Суварган цэнхэр уулс” гэдэг энэ кино ХХ зууны сүүлчийн хагасын кино. Тэр үеийн төрөөс улсын хил хязгаарын талаар баримталсан бодлого, түүнийг хэрэгжүүлэхээр томилогдсон хилийн цэргийн бодлого, үйл ажиллагааг харуулсан мундаг  кино болсон. Өдгөө XXI зуунд ХХ зууны сүүл хагаст Монгол Хятадын хил хэрхэн хамгаалагдаж, төр яаж анхаарч байсан бэ гэдгийг харуулсан.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12