Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хэдэнд тохиож байгаа вэ?

2017-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Их шанзодба А.Ариунжаргалаас Цагаан сар хэдийд болох талаар тодрууллаа.

-Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хэдэнд тохиож байгаа вэ?
-Төв Гандантэгчэнлин хийд уламжлалаа алдаагүй. Угаасаа ч алдах ёсгүй. Уламжлалт ёс заншил яах аргагүй номтойгоо барилцсан байдаг. Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн 2 дугаар сарын 27-ны буюу хөхөгчин тахиа өдөр тохиож байгаа. Уг өдрөөр ард иргэд цагаалан шинэлэнэ. Энэ тал дээр ямар нэгэн эргэлзээ байхгүй. Гандантэгчэнлин хийд цагаан сарынхаа бэлтгэлийг урьдаас дорвитой сайн базаадаг. Цагаан сард ач холбогдол өгөхөөс аргагүй баяр шүү дээ. Нэрнээсээ эхлээд цагаан сар гайхалтай баяр. Тус баярыг хүн санаанаасаа зохиосон баяр биш. Монгол орны газар зүйн байршил, амьдрал ахуйд тохируулж тэмдэглэдэг шинжлэх ухаант баяр юм. Зурхай бол математик, сансар судлал болон хүний дотоод мөн чанартай маш нарийн холбоотой. Тиймээс хаврынхаа баярыг сайхан тэмдэглэх нь зүйтэй.

-Монгол шарын зурхайгаар нэгдүгээр сарын 28-нд гээд байгаа. Тэгэхээр Төгс буянт, Монгол шарын зурхай зөрүүтэй яриад байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Шарын зурхайг Азийн зарим улс орон мөрдөж байгаа. Аргын, билгийн тоолол гэсэн тооцоо байна. Жишээ татахад дээр үед нэгэн хаан гараад ирвэл хаандаа тохируулсан он тоололтой байсан байдаг. Тэгэхээр аль алийг нь буруутгаад байх шаардлагагүй. Од гариг өөрчлөгдөөд байхгүй. Жилд 12-13 шинийн нэгэн тохионо шүү дээ. Тэгэхээр алийг нь хаврын улирал хэмээн нэрлэх үү гэдэг нь монголчуудын сонгосон сонголт. Хэддүгээр сард шинийн нэгэн тохиож байгааг мэдэх шаардлагатай. Ихэнхдээ ер нь таарч явдаг. Хоёрдугаар сарын 27-ны өдөр ялтачгүй хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр юм. Эрдэмтэн мэргэдээс лавлаж асуух ёстой. Төр засаг шийдтэй хариу өгөөд чиглүүлмээр байна. Би хувьдаа чиглэсэн гэж ойлгож байгаа.

-2017 он гарлаа. Энэ жилийн онцлогийг тодруулахгүй юу?
-Энэ жилийн хувьд залууст ээлтэй жил болно. Харин дээдсүүд буюу хөгшид хянуур байх хэрэгтэй. Зун зуншлаг сайтай жил байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12