Монголыг хариуцсан АНУ-ын анхны суурин консул С.Сокобин

2017-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд

Доктор, профессор Д.УЛАМБАЯР

/ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал/

 

ХIX зууны сүүлчийн улиралд АНУ, Хятадтай харилцах “нээлттэй хаалга”-ны бодлогыг тунхагласны дараа гадаад Монгол нь сайхь гүрний худалдаа-эдийн засгийн ашиг сонирхлын хүрээнд нэгэнт багтах болсон байна. Нийслэл хүрээний зүүн дэнжийг монголчууд “Американ дэнж” хэмээн нэрлэх болсон нь Орос-Америкийн “Stucken & Co” болон “Моngolian Trading Company”, “Andersen, Meyer & Cо”-ийн салбар энд байрлаж байснаас улбаатай юм.

1919 онд Бээжин дэх АНУ-ын Худалдааны төлөөгчийн газрын тэргүүн атташе Жульян Х.Арнольд, консул Чарьлз Х.Эберхардт нар Монголын улс төрийн одоогийн байдал нь Орос, Хятад, Японы улс төрийн тоглоом болж тун ээдрээтэй байгаа тул Хаалганд Консулын газар нээснээс Өргөөд нээх нь Америкийн эрхэм дээд эрх ашигт илүү нийцнэ гэж Вашингтонд анхааруулж байжээ. Бээжин дэх АНУ-ын Худалдааны яамны худалдааны комиссар А.В.Феррин энэ тухай бичихдээ “Монголчууд америкуудтай маш элэгсэг дотно харилцдаг атлаа орос, японуудаас ихэд болгоомжилдог. Америк орон эндээс хэт алсад орших учир өөрсдийг нь тоох хүн олддоггүй гэж боддог бололтой. Хэрэв Америк Өргөөд консулын газраа нээвэл улс төр, худалдааны үлэмж нөлөө олохын зэрэгцээ энэхүү гайхамшигт орны ирээдүйн хөгжилд тун их тус хүргэх нэн чухал хүчин зүйл болохсон билээ” гэжээ. Харин АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтон 2012 онд Улаанбаатарт хэвлүүлсэн сонирхолтой бүтээлээ дээрх Америкийн дипломатч Ферриний Төрийн департментдээ илгээсэн илтгэлийн нэн чухал хүчин зүйл (a most helpful factor) хэмээх өгүүлбэрээр нэрлэсэн юм.

1915 оноос Чуулалт, Хаалган эсвэл нийслэл Хүрээнд Консулын газар нээх тухай асуудал АНУ-ын Төрийн департаментэд нэг бус удаа ноцтой яригдаж эхэлсэн бөгөөд харин Бээжин, Хүрээ хоёрын тэг дундаас Азийн төв болох хойд хэсгийн олон улсын байдлыг ажиглах “хаалга, цонх” байж болох үүднээс АНУ-ын Төрийн департмент 1920 оны дөрөвдүгээр сарын 17-нд Хүрээнд биш, Хаалганд Консулын газар нээх шийдвэр гаргасан байна. Тэгээд нэлээд бэлтгэл ажил болж байж жилийн дараа 1921 оны дөрөвдүгээр сарын 1-нд Хаалган хотноо Консулын газраа нээжээ.

Ардын Засгийн газар АНУ-тай харилцаагаа хөгжүүлэх сонирхол байсан нь нэг талд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх, нөгөө талд дундад улстай харилцахад илүү нөлөө үзүүлж чадах АНУ-аар зуучлуулах явдал байв. Харин АНУ Монголыг дундад улстай хэл амаа ололцсоны дараа л тусгаар тогтнолын асуудлыг нь хэлэлцэх, гэхдээ зуучлах саналыг идэвхтэй бөгөөд тууштай дэмжих чигтэй байсан нь дараа, дараагийн үйл явдлаас тодорхой болсон юм.

1920 оны намар Төрийн департамент асуудлыг эцэслэн шийдвэрлэж, консулд Пол Ж.Жеймсоныг томилсон. Тэрээр Вашингтонд эмчлүүлж, эрүүл мэнд нь тэнхэрч гүйцээгүй байсан ч уг томилгоог хүлээн авсан байна. Чингээд түүнийг түр томилжээ. Гэвч Төрийн департаментын Консулын Товчоо 1920 оны арваннэгдүгээр сарын 15-нд асуудлыг дахин хэлэлцээд Хятадын зүүн өмнөдөд орших Шаньтоу хотноо дэд консулаар ажиллаж байсан Самуэл Сокобиныг Хаалганд консулаар (дэд) томилсон байна. Тэрээр 1921 оны хоёрдугаар сарын сүүлээр Бээжинд Хятадын ГЯЯ-наас үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл хүлээж авчээ. Харин Японы тал консул Сокобинд зөвшөөрөл олгохгүй байх талаар Хятадын Засгийн газарт шахалт үзүүлж байсан нь Америкийн сонирхлыг Монголд оруулахыг эсэргүүцэж байсны нотолгоо юм.

1921 оны дөрөвдүгээр сарын 1-нд гадаад Монголыг тусгайлан хариуцсан АНУ-ын анхны суурин Консулын газар Хаалганд нээгдэв. Гол зорилго нь Америк-Монголын хооронд байнга өсөн нэмэгдэж байсан худалдааг бүх талаар хөхиүлэн дэмжих, худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх, хамгаалахад туслалцаа үзүүлэхэд чиглэж улс төрийн асуудал хоёрдугаарт тавигдсан байна. Америкийн дипломатчид консулын газар байгуулахын зайлшгүйг чухамдаа хоёр талын худалдаа өсөн нэмэгдэж байгаа тул өөрийн талын эрх ашгийг хамгаалахтай холбогдуулан Вашингтонд саналаа идэвхтэй тавьж байсан юм. Бээжин дэх худалдааны атташе Ж.Арнольдын тооцоолсноор Монголын экспортын нэр төрөл 70 мянган адуу, 30 мянган тэмээ, 10 мянган үхэр, хоёр сая хонь, үлэмж хэмжээний ноос, арьс шир, ангийн үс буюу Хаалган-Хүрээний худалдааны эргэлт 15 сая тэелээр (хятад зоосон мөнгөний нэгж буюу лан) хэмжигдэх болжээ.

АНУ-ын Засгийн газар Сокобиноос гадаад Монголын тухайд нүдээр харсан илтгэл (eyewitness report) шаардаж байсан учир тэрээр Өргөө явах бэлтгэлээ хангах ажилдаа орсон байна. Тухайлбал, Хүрээн дэх Барон Унгерний үйл ажиллагаа, Японы дэмжлэг, Хүрээний Засгийн газар, большевикуудын байр суурь, төлөвлөгөө, Хүрээ-Хаалганы хоорондох 600 бээр газарт цахилгаан тээврийн ажиллагааны нөхцөл байдал, Америкийн компаниудын хохирол зэрэг асуудал багтаж байжээ.

Самуэл Сокобин дөрвөн сар гаруй хугацаанд судалгаа хийж бэлтгэл хангаж сая Ардын эрхт засаг тогтсоны дараа авто хөсгөөр говь цөлийг хоёр хоногт хөндлөн туулж, Ф.А.Ларсоны хамт 1921 оны наймдугаар сарын 18-нд нийслэл Хүрээнд анх удаа хүрэлцэн иржээ. Тэрээр залуу хүн боловч консулын албыг таван жил хашсан Хятадын мэргэжилтэн байв.

Америк консул энэ албыг хашиж байсан хугацаандаа Хүрээнд дөрвөн удаа ирж байсан ба анхны аяллаараа Хүрээнд нэг сар байж, Ардын Засгийн газрын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн тэргүүн сайд Д.Бодоо, Дотоод хэргийн тэргүүн сайд да лам Пунцагдорж, Хэмжээт эрхт хаан VIII Богд Жавзундамба хутагт зэрэг өндөр албаны хүмүүстэй уулзсан байна. Түүнийг Хүрээний байдалтай танилцсаны дараа сая есдүгээр сарын 12-нд Д.Бодоо хүлээн авч уулзан хэлэлцэхдээ Монголын үндэсний ардчилсан хувьсгал ялсны дүнд Ардын эрхт, Хэмжээт цаазат засаг тогтсон үнэнхүү учир байдал хийгээд түүний гадаад, дотоод бодлогын тухай тайлбарлахын хамт өөрийн нэрийн өмнөөс АНУ-ын Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр илгээх ноотыг ноён консулд гардуулжээ.

Түүнд “Одоо гагцхүү тусгайлан илтгэх нь манай Богд хаан ба Засгийн газар хийгээд олны санал улсын Засгийн газраас манай Монголын Ардын Засгийн газартай эртхэнээ гэрээ байгуулан, элчин сайд суулгаж, худалдаа, арилжааг бадруулан хоёр этгээдийн ашиг тусыг хөгжүүлэхийг хүсч байгаа тул эрхэм сайд Та толилж даруйхнаа баяртай хариу хүртээх ажаамуу” гэжээ. Хуучин түүх бичлэгт энэ ноотыг Америк руу яаж илгээсэн нь тун бүрхэг байсан юм. Түүнчлэн Д.Бодоо Америкийн консулд МАН-ын мөрийн хөтөлбөр “Эрмэлзэх арван зүйл”-ийг мөн гардуулсан нь англи орчуулгын хамт АНУ-ын Үндэсний архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Ноён С.Сокобин Ерөнхий сайдтай уулзахдаа Монгол Улс тусгаар тогтсоноо албан ёсоор нотолж, гадаад олон улсуудад ялангуяа, Дундад иргэн улсад тунхаглан зарлах нь чухал болохыг зөвлөсөн бололтой баримт юм. Үнэхээр уулзалтын хоёр хоногийн дараа, өөрөөр хэлбэл едүгээр сарын 14-нд Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн тэргүүн сайдын нэрийн өмнөөс Монгол Улсыг тусгаар тогтносон тухай гадаад олон улсад тунхаглан зарласан бичгийг дэлхий дахинд зарлажээ.

Ноён консул мөн сардаа Богд Жавзундамба хутагтад бараалхжээ. Уулзалтын үеэр Богд хаан бас АНУ-ын Засгийн газарт тусгай бичиг гардуулж, миний бие хүн амьтан бүхний сайн сайхан, энхтайван, найрамдал, нөхөрлөлийг эрхэмлэдэг хэмээн дурдаад АНУ, Монголын тусгаар тогтнолыг Хятадын талаар хүлээлгэн зөвшөөрүүлэхэд зуучлан өгч дөхмийг үзүүлмүү хэмээн хүссэн байна. Бүх уулзалтад Ф.Ларсон орчуулагчаар оролцжээ.

Эдгээр бичиг барим­тыг орчуулга, тайл­бар, илтгэлийн хамт Вашинг­тонд даруй илгээжээ. С.Сокобин Засгийн газартаа Монголын улс төр, эдийн засгийн төлөв байдал, монголчуудын санаа бодлыг ойлгуулахад нэлээд түвэгтэй байсан бололтой. Ямар ч байсан тэрээр монголчууд бол ерөөс хятадууд биш. Огт өөр улс үндэстэн мөн гэсэн түрүү үеийн зарим америк жуулчдын санал дүгнэлтийг дахин нотлон мэдээлж байжээ.

Америк консул Монгол, Оросын харил­цааны тухай илт­гэлдээ бичихдээ “Большевикуудын гол зорилго нь өөрийгөө Хята­даар хүлээн зөвшөө­рүүлж, худалдааны харил­ц­аагаа өргөтгөх, хувьсгалын эсэргүү цагаан оросуудыг эргүүлэн авах тухай Хятадын Засгийн газартай хэлэлцээ хийхэд Монголоор дэнчин тавьж ашиглах явдал байв” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. С.Сокобин Хүрээнд байхдаа монголчууд америкуудад тун сайн хандаж байна, Америкийн капиталыг Ардын Засгийн газар дэмжих юм байна гэсэн сэтгэгдэлтэй Хаалган хотноо буцаж очоод Америкийн үйлдвэр, худалдааны хүрээнийхэнтэй уулзаж, Монголд хөрөнгө оруулах нь ашигтай хэмээж байжээ.

Консул Самуэл Сокобин Хүрээнд анхны томилолтоор ажилласныхаа дараа 1921 оны намар Вашингтонд илгээсэн тайландаа Москвад Монгол-Зөвлөлтийн хооронд бие биеэ харилцан хүлээн зөвшөөрөх тухайд нууц хэлэлцээ явагдаж байгааг тэмдэглээд, энэ үеэр большевикууд гадаад Монгол дахь хуучин Оросын бүх өмч, хөрөнгийг өөрийн мэдэлд авах асуудал тавигдаж байгаа бололттой. Тиймд “Монголор”-ыг өөрийн улсын “Peking Mongolor Co.,”-т лизингээр худалдан авахын чухлыг анхааруулсан байна. Сокобин өөрөө “Peking Mongolor Co”-ийн нэрийн өмнөөс Сангийн яамны удирдлагатай Монголд алт олборлох концессийн шинэ хэлэлцээ эхлүүлж, С.Данзан үүнд нь ач холбогдол өгч байсан боловч орос зөвлөх Бутин саад учруулж байжээ. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндоржийн дэмжлэгт найдаж байсан байна.

Консул Самуэл Сокобин 1893 оны дөрөвдүгээр сарын 28-нд Нью Джерси мужийн Ессекс дүүргийн Ньюарк боомт хотод Америкийн жүүд гэр бүлд төржээ. Тэрээр Баррингерийн ахлах сургууль, 1911-1913 онд Корнеллын их сургуулийн Дорно дахин судлалын салбарт суралцаж төгсчээ. Хятад хэлний сайн мэргэжилтний нэг, АНУ-ын дипломатч, жүүдийн түүхийн эрдэмтэн байжээ. Хаалган хотод гадаад Монголын асуудлыг тусгайлан хариуцсан АНУ-ын анхны суурин консулаар томилогдохоосоо өмнө С.Сокобин Гадаад албанд ороод удалгүй 1914-1916 онд Шанхайд мандарин аялгууны орчуулагчийн эрчимжүүлсэн хоёр жилийн сургалт амжилттай дүүргээд, Төрийн департаментийн дэргэд 1916 онд байгуулагдсан тусгай албаны сургалтад хамрагдаж (The Bureau of Secret Intelligence буюу өнөөгийн US Diplomatic Security Service), улмаар дэд консулаар 1916 онд Тяньжинд, 1917 онд Шанхайд, 1918 онд Нанькинд, 1919-1921 онд Чунцзинъ, Шаньтоуд, 1920 оны намар анхны эхнэр Иоаннатайгаа Парист хуримлаж, эргээд Хятадад хамтдаа иржээ. 1921-1924 онд Хаалганд гадаад Монголыг тусгайлан хариуцсан анхны суурин консулаар ажиллаж, 1924 онд Хаалганд Ерөнхий консулаар дэвшин томилогджээ. Дараа нь 1924-1926 онд Мүгдэнд, 1927-1929 онд Фочжоуд, 1929-1930 онд Фуцзоуд, 1930-1934 онд Мексикийн Умард Салтилло хотод консул, 1934-1936 онд Кубын нийслэл Гавана дахь АНУ-ын консул, 1937-1938 онд Төрийн департаментын Алс Дорнодын газарт нарийн бичгийн дарга, Гадаад албаны III зэргийн ажилтан, 1938-1940 онд Цинътаод, 1940-1941 онд Японы Кобе хотод Ерөнхий консулаар ажиллаж байгаад 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Японы агаарын цэргийн хүчин АНУ-ын Хавайн арлын Пёрл Харборт цохилт өгч хоёр орны хооронд дайн эхлэхэд консулын газраа хааж, Манилад шилжин иржээ. Гэвч удалгүй 1942 оны нэгдүгээр сард АНУ болон бусад орны 15 дипломатчдын хамт япончуудад олз­лог­дож, 1942-1943 оны арван­нэгдүгээр сар хүртэл Кобе хотын ойролцоох уулын аман дахь Японы тусгай зориулалтын хорих ангид тусгаарлагдаж байгаад Гаагын конвенцийн дагуу солилцоогоор суллагджээ. 1944 оноос Төрийн департаментын Алс Дорнодын газарт зөвлөхөөр ажиллаж, гадаад албаны II зэргийн ажилтан болсон байна. Дэлхийн II дайны дараа сүүлчийн томилолтоороо Английн Бирмингхам хотод консулаар ажиллажээ. 1950-аад онд сенатч Жозеф Маккартын нийтийг хамарсан улс төрийн шүүмжлэлд өртөж, Хятадыг коммунистуудад алдсан хэрэгт нэр холбогдож байжээ. Тэр үед Хятадад дипломат болон консулын алба хашиж байсан бусад нөхөд доктор Эрнест Прайс, Жон Сервис, Жулеан Арнольд, Рое Мельбурн нар сенатын хуралд Самуэл Сокобиныг өндөр үнэлсэн мэдүүлэг өгсөн байдаг. Хожим цагаатгасан байна.

С.Сокобин Хятадын еврейн суурин Хэнань муж, дэлхийд тархсан хятад еврейчүүдийн (Kaifeng jews) талаар даацтай судалгаа хийж, нэлээд өгүүлэл бичжээ. Тэрээр 1986 онд 93 насандаа Калифорнийн Санто Клара дүүргийн Пало Алто хотод нас баржээ.

Самуэл Сокобин бол Хаалган хотод гадаад Монголыг тусгайлан хариуцсан АНУ-ын анхны суурин консул. Тиймээс ч нийслэл Хүрээнд ирж тухайн үеийн төр, засгийн өндөр албаны бүх зүтгэлтэнтэй биечлэн уулзаж, гадаад Монголын улс төр-эдийн засгийн нөхцөл байдал, Зөвлөлт Оросын бодлогын талаар Вашингтонд үнэн зөв мэдээлэл бэлтгэн илгээж байжээ. Тэрээр Ардын эрхт Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн тэргүүн сайд Д.Бодоотой уулзан АНУ-тай дипломат харилцаа тогтоож, худалдааны харилцааг бадруулан хөгжүүлэх тухайд ноот бичиг, мөн Хэмжээт эрхт Богд хаантай биеэр уулзан Монгол-Хятадын харилцаанд АНУ-ыг зуучлуулах хүслээ илэрхийлсэн түүний албан захидлыг албан ёсоор гардан авсан юм. Америк консул анхныхаа аяллаар л монголчууд бол хятад үндэстэн биш. Тэднээс огт өөр бие даасан тусгаар үндэстэн бөгөөд энд Хятадын ямар ч нөлөө байхгүйг мэдэрчээ. Мөн тэрээр АНУ-ын худалдааны эрх ашгийн үүднээс АНУ, гадаад Монголын худалдааны харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэж байв.

АНУ-ын Засгийн газар “нээлттэй хаалга”-ны бодлогыг зарласны дараа дипломат ажиллагааг “худалдаажуулах” эрчимтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан юм. Сайхь бодлого хоёр талтай байсан бөгөөд нэгдүгээрт, Хятадад байрласан Wall street-ийн хөрөнгийг дипломат арга хэрэгслээр хамгаалах, хоёрдугаарт, Хятад дахь хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, Wall street-ийн хөрөнгөөр АНУ-ын гадаад бодлого, дипломат ажиллагааг идэвхтэй дэмжихэд оршиж байв. С.Сокобин бол Ардын эрхт Монгол Улс, АНУ-ын хооронд албан ёсны харилцааг эхлүүлэх үндэс суурийг тавилцсан АНУ-ын анхны дипломатч байсан аж.

S.B
Helpful factor
С.Б
Нэн тустай зүйл
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

16 цаг 54 мин
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

3 цаг 42 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

4 цаг 35 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

4 цаг 46 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

4 цаг 58 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

5 цаг 19 мин
"Итгэл найдварын ой" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Дэндийн амыг цэвэрлэлээ

Энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянзүрх дүүрэг энэхүү онцгой тэмдэглэлт ойгоо т

6 цаг 44 мин
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

12 цаг 27 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

16 цаг 54 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

16 цаг 54 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

16 цаг 54 мин
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

3 цаг 42 мин