Засаг даргыг батламжлахгүй, иргэдийг басамжилж байна

2017-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Мөнх-Од, Д.Нэргүй нартай ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн ИТХ-ын зургаан төлөөлөгчийн асуудал ямар шатандаа явж байна вэ?

Д.Нэргүй:

-Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогчдоос хамгийн олон санал авсан зургаан нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан тогтоолыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Ардчилсан нам Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хянаж үзээд дүүргийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн байна гэж үзэж зургаан тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл Сонгуулийн хороо анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх дахин хянаж үзээд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн байна гэж үзэж зургаан тогтоолыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хяналтын шат руу гомдол гаргах эсэх нь дүүргийн Сонгуулийн хорооны асуудал. Өнөөдрийн байдлаар гурван тогтоолд хяналтын журмаар гомдол гаргасан сурагтай байна.

Ж.Мөнх-Од:

-Дүүргийн сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон зургаан хүнийг хэнээс гомдол ирсэн нь тодорхойгүйгээр, ямар ч нотлох баримтгүйгээр, өөрт нь ч мэдэгдэхгүйгээр, ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хассан. Таван хүн сууж байгаад цуу яриа, гомдол төдийхнөөр сонгогдсон төлөөлөгчийн эрхийг зөрчиж болохгүй. Энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Дандаа төрийн албан хаагч нар байгаа. Цаашид ч шат шатны байгууллагад хандана гэж бодож байгаа. Энэ зургаан хүний ард олон мянган сонгогчийн эрх ашиг байгаа. Энэ хүмүүсийн эрх ашгийг таван нөхөр шийдчихээд байна. Хэрэв таван хүний хууль бус үйл ажиллагаагаар сонгуулийн дүн шийдэгддэг юм бол сонгууль явуулж улсын төсвөөс, намаас ч, нэр дэвшигчдээс ч өдий төдий үр дүнгүй зардал гаргах шаардлагагүй.

-Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргыг томилохгүй байгааг юу гэж үзэж байна вэ?

-Дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль явагдсан өдрөөс хойш дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 20 хоногийн дотор зарлаж 50 хоногийн дотор хуралдсан байх хуулийн шаардлагатай. Анхдугаар хуралдаан бусад хуралдаанаас онцлогтой заавал шийдвэрлэх ёстой дөрвөн асуудал байдаг. Тэр нь төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Сонгуулийн хорооны хууль бус үйлдлээс болж анхдугаар хуралдаан гурван удаа хойшлогдсон. Дүүргийн Сонгуулийн хороо дүүргийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх үүрэгтэй гэтэл өргөн мэдүүлээгүй. МАН-аас сонгогдсон нөхөд тогтоолоор хасагдсан зургаан хүнийг хуралд оруулах ёсгүй гэдэг үндэслэлээр хуралдуулахгүй хугацаа алдсан. Анхдугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 3-нд хуралдаж, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгогдсон онцгой бүрэн эрхийн хүрээнд олонхийн саналаар хэлэлцэх ёстой асуудлаа шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргад одоо ажиллаж байгаа Засаг дарга Д.Пүрэвдавааг нэр дэвшүүлж, томилуулахаар нийслэлийн Засаг даргад уламжилсан ч татгалзсан хариу өгсөн. Хуульд заасны дагуу дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдааныг зарлан хуралдуулж, Засаг даргад дахин нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн нэр дэвшигчийг томилуулахаар дахин санал болгосон. Гэтэл нийслэлийн Засаг дарга одоо болтол томилох шийдвэр гаргахгүй байна. 

-Дүүргийн Засаг даргыг томилохгүй байгаа нь өнөөдөр ямар байдалд хүргээд байна вэ?

-Батламжлахгүй байгаа энэ үйлдэл нь хууль зөрчиж байна. Нийслэлийн Засаг дарга хуулиар нэг удаа татгалзах эрхтэй, хоёр дахь удаагаа тав хоногийн дотор томилох үүрэгтэй байдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь дүүргийг эзэнгүйдүүлж, хийх ажлыг нь тодорхойгүй болгож байна. Хэдийгээр хуучин Засаг дарга нь ажлаа хийж байгаа ч дөрвөн жилийн хөтөлбөр, төлөвлөгөө батлагдаж, түүнтэй уялдан жил жилийн ажлын төлөвлөгөө, нийгэм, эдийн засгийн зорилт, газрын ерөнхий төлөвлөгөө зэргийг баталж, ажил жигдэрсэн байх ёстой. Тиймээс бид нийслэлийн Засаг даргын зүгээс дүүргийн Засаг даргыг томилохгүй байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг зөрчиж байна гэсэн гомдлыг шүүхэд гаргасан. Энэ нь анхан шатны шүүх дээр хэлэлцэгдээд явж байна.

-Хэрэв энэ асуудал хойшлогдоод байвал төрийн ажил цалгардах юм биш үү?

Ж.Мөнх-Од:

-Үүсээд байгаа нөхцөл байдлаар хаа хүрэхээ мэдэхгүй, харанхуйгаар явах гээд байна. Бусад дүүрэг нийгэм, эдийн засгийн зорилтоо дэвшүүлээд баталчихсан, бүх юм тодорхой болчихсон. Нэг юманд зориод явж байхад манай дүүргийн хувьд урсгалаараа, ямар нэг зүйлд зорилгогүй байгаа нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх байдал үүсчихээд байна. 41 төлөөлөгч сонгогдоод гарч ирсэн. Сонгогдоод багагүй хугацаа өнгөрч байхад АН, МАН аль нь ч сонгогчдод амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байна. Дүүрэгт саналаа дэвшүүлээд иргэдийнхээ тулгамдсан асуудлуудыг дүүргийнхээ төсөв, орон нутгийн хөгжлийн санд тусгах ёстой. Гэтэл нэг ч хүн ийм зүйл хийж чадаагүй. Энэ нь хотын удирдлагууд Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд халдаж байгаатай холбоотой. Эцсийн дүнд Баянзүрх дүүргийн 300 гаруй мянган иргэний эрх ашгийг хөндөж байна.

-Тэгвэл эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн хохирлыг хэн хариуцах юм бэ?

Ж.Мөнх-Од:

-Би үүнийг нийслэлийн Засаг даргатай шууд холбож хэлнэ. Хариуцлагаа хүлээх байх. Мэдээж бид бүрэн эрхээ хэрэгжүүлээд дүүргийнхээ асуудлыг шийдвэрлээд явж байхад ингэж завхруулаад байж болохгүй шүү дээ. Ингэх юм бол сонгууль явуулах хэрэг юу байна. Сонгуулийн дүн гарснаас хойш 90 хоног өнгөрлөө.

Д.Нэргүй:

-Хэдийгээр дүүргийн Иргэдийн хурлын сонгуульд намуудаас нэр дэвшдэг ч сонгогдоод төлөөлөгч болсны дараа нэгдүгээрт, дүүргийн иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө намчирхаж асуудалд хандаж болохгүй. Сонгогдсоны дараа дүүргийн төлөөлөгч болсон гэдгээ дүүргийнхээ иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Гэтэл бид нам гэдэг талаасаа биш иргэддээ амласан амлалтаа хэрэгжүүлэх болоод ирэнгүүт хэрэгжүүлэх үүрэг бүхий Засаг даргыг нь томилохгүй байгаагаас болж асуудал хүндрээд байна.

Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

2 цаг 27 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

2 цаг 27 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

2 цаг 27 мин
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

16 цаг 14 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

16 цаг 49 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

18 цаг 12 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

18 цаг 25 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

20 цаг 25 мин
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

20 цаг 36 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

20 цаг 52 мин