Агаарын бохирдлыг сордог төхөөрөмж бүтээжээ

2017-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Цэндсүрэн

 

Нийслэлийн иргэн агаарын бохирдлыг арилгах шинэ төхөөрөмж бүтээсэн байна. “Цэвэр агаараар амьсгалж эрүүл амьдарцгаая” гэх хуулга наасан гурван метр өндөртэй өнгөлөг төмрөөр хийсэн төхөөрөмж харагдлаа. Биднийг очих замд 32 дугаар тойргийн тэрүүгээр утаа маш ихээр тархаж хоолой гашуун оргиж байсан атлаа тэднийд яваад очтол ойр орчмын утаа нь арилж, тэрүүхэн тэндээ өөр агаар биднийг угтах нь тэр.  Ингээд “АЦН-001 маркийн О2 төхөөрөмжийг зохион бүтээгч Н.Нэргүйгээс зарим зүйлийг тодруулсан юм.

Энэхүү төхөөрөмж нь Монгол улсдаа төдийгүй зохион бүтээгч Н.Нэргүй нь гарын доорх багаж хэрэгслийг ашиглан төрөл бүрийн лист төмөр, цахилгаан хөдөлгүүр, уян хоолойнууд зэрэг материалаар бүтээсэн байна. Тэрээр “Анх 2013 оноос л санаачилж эхэлсэн. Учир нь манай энд маш их утаатай, шөнө хоёр цагаас хойш утаа орж ирээд унтахын аргаггүй болдог. Тэгээд үүний эсрэг нэг юм хийхгүй бол болохгүй нь гэж бодсон. Тэгээд бодол маань бодит болж төхөөрөмжөө бэлэн болголоо.  Уг нь өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд эрх бүхий байгууллага, хувь хүн, УИХ гишүүдтэй ч хүртэл уулзаж үзсэн тэгээд дэмжигдэхгүй явсаар байгаад сая найз нөхдийн хүрээллээс санхүүгийн дэмжлэг босгоод анхны загвараа бэлэн болгоод их баяртай байна” гэв.

АЦН-001 маркийн О2 төхөөрөмжийг бүтээхэд  2.200.000 төгрөг зарцуулагдсан бөгөөд үүнд ажлын хөлс, тээврийн зардал, материалын бааз нь орсон аж. Энэхүү  төхөөрөмж нь 4-5 метр өндөрт цагт 2000-3200 метр куб агаарыг сорж цэвэршүүлэх хүчин чадалтайгаар бүтээгдсэн. Төхөөрөмж нь шүүлтүүрийн аргаар агаарын утаа, тоос, тоосонцорын бохирдлыг 60-80 хувь бууруулах боломжтойг Цаг уур, орчны шинжилгээний, Байгаль орчны хэмжилзүйн төв лабораториос хийгдсэн шинжилгээр батлагджээ.

Тус төхөөрөмжийг бүтээхэд химийн зөвлөхөөр ажилласан химич Д.Ууган-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарыг бохирдуулаад байгаа гол хий нь хүхэрлэг хий буюу СO 2 азотын давхар мөн нүүрс төрөгчийн дутуу исэл, тоосонцоруудын том, бага ширхэгт PM-10,  PM-2.5, Азон гэсэн түгээмэл бохирдуулагч бодисууд байдаг. Тэр дундаа хамгийн их хувийг эзлээд байгаа нь тоос, тоосонцор буюу PM-10,  PM-2.5 үүний хэмжээг л бууруулах гол зорилготойгоор бүтээгдсэн. Төхөөрөмж маань дундаа хоёр тасалгаатай бөгөөд бохироо сороод шат дараалалтай шүүлтүүрээр шүүгдэн цэвэрлэгддэг. Нэг ёсондоо тоос сорогч тоосыг сордогтой нэгэн адил уг төхөөрөмж маань агаарын утаа, тоос, тоосонцор, тортог, бохирдлыг сорж шингээн авдаг. Харин тоос сорогчоос том ялгаатай нь сорсон бохироо шүүж эргээд 60 хувиас дээш цэвэрлэн гарагшлуулдаг байгаа. Шүүлтүүрээ 14 хоногт нэг солино. Шүүлтүүр маань нөхөн сэргээгдэх боломжтой, өртөг багатай, шингээх чадвар өндөртэй материалаар хийгдсэн” хэмээв.

АЦН-001 маркийн О2 төхөөрөмж нь 220 войлтын цахилгаанаар ажилладаг бөгөөд цагт 0,75 киловатт цахилгаан зарцуулдаг. Гэр хороололд  1киловатт нь 100 төгрөг гэж тооцоход 10 цаг ажлуулахад 7 кило ватт цахилгаан зарцуулагдаж байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцоход нэг өдрийн хэрэглээ нь 700-800 төгрөг юм. Мөн 10-20 жил ашиглах боломжтой гэнэ. Тэгэхээр энэхүү төхөөрөмж нь хамгийн хямд үнээр цэвэр агаар амьсгалах боломжийг олгож буй ажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12