Нэг нь дарга болно, нөгөөдүүлийнх нь хүмүүс хөөрхий

2017-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

“Зууны мэдээ” сонин АН-ын даргын суудлын төлөөх сунгаа эхэлж байхад “АН  тав хуваагдлаа” хэмээн бичиж байв. 2000 онд таван нам нийлж АН-ыг байгуулсан. АН-ынхан үүнээс хойш нэмэгдсэн том жижиг фракцуудаа тоймлон намын даргад таван хүнийг нэр дэвшүүлсэн байдаг.

Тэгвэл АН тав хуваагдсан нь өнөөдөр улам тодорхой болов. Ёстой л “хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж” байна. Маргааш болохгүй юм шиг л хамаг муу муухайгаа уудлалцаж буй.

Намын даргын сонгууль ирэх бүтэн сайн буюу 29-нд болно. Маргааш нь 30-ны даваа гариг. Ажлын өдөр эхэлнэ. Энэ үед Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Лу.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нарын хэн нэг нь намын дарга болчихсон байна гэсэн үг. Дөрөв нь үлдэнэ. Тэгвэл сонгогдоогүй дөрвөн нэр дэвшигчийг дагаж гүйсэн хүмүүс яах вэ. АН-ын хаалга тэдний өмнө байнга хаалттай болох эхний дүр зураг харагдаж байна. Хэрэвзээ намын шинэ дарга зөв ажиллаж АН Ерөнхийлөгчийн сонгууль, улмаар 2020 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал сонгогдоогүй дөрвийн хүмүүс бүр хөөрхий болно гэсэн үг. Албан тушаал, улс төрийн карьерын тухай мөрөөдөх ч хэрэггүй болно. Өнгөц харахад иймэрхүү байна. Учир нь АН хэдийнэ тав хуваагдсан.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12