Утаанаас хурдан салгах нано төхөөрөмжийг туршиж байна

2017-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

3 киловатт хүчин чадлаар 50 метрийн зайг халаах нано төхөөрөмж

 

Б.ЦЭНДСҮРЭН

Утаа Улаанбаатарын  хүн бүрийн асуудал болоод байгаа энэ  цаг үед цахилгаан халаагуур  оруулж  ирж байгаа нэгэн  компанийг  сурвалжлахаар СБД-ийн 11 хороонд 32 –ын  тойрогт  байрлах  гэр хорооллын дэд бүтцийн туршилтын байранд очлоо. Нарны толь, гэрэл байрлуулсан гэр, хоёр жижиг байшинтай энэхүү хашаанд гэр хорооллын дэд бүтцийн газар, цахилгаан халаагуур оруулж ирдэг таван компанийн цахилгаан халаагуур бойлуурын  туршилт явагдаж байгаа аж. Хоёр байшингийн урд талынх нь жижиг байшинд руу ортол өмнөөс халуу дүүгсэн бүгчим  орчин биднийг угтав. “Эко Монгол Экьюпмент” ХХК-ийн технологи хариуцсан ажилтан Б.Энхбадрал  бидэнд Нано төхөөрөмжийнхөө  талаар танилцууллаа.  Солонгос улсад үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт  ордог Солонгосын  Доггүг группээс энэхүү нано  төхөөрөмжийг оруулж  ирдэг байна. “Эко Монгол экьюпмент” компаниас хоёр жилийн өмнөөс Солонгосын Доггүг групптэй хамтран ажиллаж судалсны дүнд  Монголын  цаг агаар, цаг уурын температурын хэлбэлзэлд тохирсон энэхүү бүтээгдэхүүнийг захиалгаар хийлгэжээ.  2016 оны есдүгээр сараас үйлдвэрлэгдэж эхэлсэн нано төхөөрөмжийг  Монголдоо авчран Гэр хороолол дэд бүтцийн газартай хамтран ийнхүү туршилтын ажлаа явуулж байгаа гэнэ. Тэд туршилтаа дулаанаа хамгийн их алддаг дулааллагагүй гэр, болон байшинд явуулж байгаа нь ч учиртай аж. Айл бүр өөрсдийн боломж  нөхцөл байдлаас хамааран янз  янзын   байдлаар гэр байшингаа дулаалдаг учир  аль алинд нь тохирох  байдлаар туршилтаа явуулж үзжээ.

Эхний төхөөрөмж нь: Байшинд зориулагдсан,  60 см-ийн  өндөртэй, 40 см-ийн өргөнтэй авсаархан  учир хаана  ч  байрлуулах  боломжтой. Энэхүү нано  төхөөрөмжөө  цахилгаанд  залгаснаар радиатор руу халаалтаа шахаж, 150 хүртэлх метрийн зай талбайг халаах  хүчин чадалтай гэнэ. Үнийн хувьд 2.180.000 төгрөгөөр  худалдаалдаг бөгөөд 15 жил ашиглах боломжтой гэв.

Хоёр дахь төхөөрөмж нь гэр болон жижиг байшинд зориулагдсан нано төхөөрөмж.  40 см-ийн өндөртэй, 35 см-ийн өргөнтэй  3 киловатт хүчин чадлаар 50 метрийн зайг халаах боломжтой юм байна. Үнэ нь 1.480.000 төгрөг.

Эдгээр нано  төхөөрөмжийг радиатор холболт  зэрэг бүх  системээр нь 1.900.000-2.600.000 төгрөгөөр нэг удаа худалдаж аваад 15 жилийн турш ашиглах  боломжтой байх нь.

Цахилгааны  хэрэглээний хүчин чадал нь ус  буцалгагчийн хүчин  чадалтай адил 2 ккиловатт ваттын цахилгаан хэрэглэх учраас ямар ч айлын өрхийн хэрэглээнд  тохиромжтой гэв.

Энэ төхөөрөмжийг ашигласан айлын цахилгааны төлбөр нь сард ердөө 70.000-80.000 төгрөг гарах учир эдийн засагт ч хэмнэлттэй аж. Одоогоор монгол  айлд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнээр шалгараад байгаа энэхүү нано төхөөрөмж  нь цахилгаан бага хэрэглэдэг суурьлуулахад хялбар , нано технологи  зэрэг маш олон давуу талтай юм. 

Солонгосын Доггүг компани өдөрт ийм  төрлийн 50 ширхэг нано төхөөрөмж үйлдвэрлэх боломжтой гэхээр жилд 10 мянган өрх, дөрвөн жилд 40 мянган айл өрхийг энэхүү нано төхөөрөмжөөр хангахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ нь хамгийн хурдан аргаар агаарын бохирдлоос салж болох зөв шийдэл  болж чаджээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12