“Эрдэнэт” үйлдвэрийн тухай эргэцүүлэл

2017-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

МАХН-ын ахмад ажилтан С.Чимэдцэрэн 

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал төрийн төдийгүй, монголын ард түмэнд хамаатай. Яагаад гэвэл тухайн үеийн Монгол-Зөвлөлтийн Засгийн газруудын хоорондын хэлэлцээрээр 589 сая шилжих рубелиэр /1 шилжих рубель 1 ам доллартай дүйцүүлсэн тооцооны нэгж юм/. Эрдэнэтийн овоог түшиглэн “Эрдэнэт” үйлдвэрийг цогцолбороор нь барих зээлийн гэрээ хийгдэж, баригдсан түүхтэй. Энэ гэрээний дагуу 400 орчим сая шилжих рубелиэр “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг /УБҮ/, үлдсэн хөрөнгөөр ажилчдын орон сууц, төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, сайжруулсан автозам, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийг  “ММС” /Медь молебденстрой/ гэдэг Зөвлөлтийн барилгын нэгдэл /тухайн үеийн 16000 гаруй ажилчин, ажилтантай байв/ гардан барьж байгуулсныг монголчууд бүгд мэдэх байх, энд “МАНЗ”-ын /Монголын ажилчдын нэгдсэн захиргаа/ удирдлага доор монголчууд зөвлөлт нөхөдтэй “1” ээлж,  “1” бригадад хамтран барилцсаныг түүх гэрчилнэ. Эндээс үзэхэд монголчуудад нийтдээ хамаатай нь ойлгомжтой байгаа биз дээ. 2016 оны 6-р сарын сүүлээр УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бусармаг байдлаар худалдагдсан тухай мэдэгдэл хийсэн нь Монгол хүн бүрийн сонсголд тусгалаа олж, дуулиан дэгдсэний маргааш /сонгуулийн өмнөх өдөр / Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэр бүхэлдээ Монголын талд бүрэн шилжсэн тухай баяртай мэдээг дуулгасан нь эцэстээ олон талын хардлагыг дагуулсан асуудал болон хувирсан.

Энд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Баасанхүү нар энэ талаар олон удаа ноцтой баримтууд дэлгэж мэдээлэл хийсний зэрэгцээ МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян Эрдэнэтэд очиж иргэдийн сэтгэгдлийг сонсож, бодит мэдээлэл цацсан нь асуудлыг зарим талаар тодорхой болгосон юм.

Тухайлбал, “Эрдэнэт”–ийн “Мон-Сов” компанийн 49 хувийг 27-хон настай, залуухан эзэнтэй, сандаа 1 сая ам долларын актив хөрөнгөтэй, шинэхэн компани 500 сая ам долларыг харьцангуй богино хугацаанд босгож, дээрх худалдан авалт хийсэн нь олон хүн эргэлзэн эргэцүүлэн бодоход хүргэсэн энэ үед өөрийн бодлыг хуваалцахаар шийдэж үүнийг бичиж байна. Яагаад та үүнд ингэтлээ санаа зовох болов гэж хэрэв надаас асуувал, энэ талаарх тайлбарыг ард тодруулан бичье.

Монгол компаний дээрх 49 хувийг худалдаж авсанд асуудлын гол нь биш харин ямар хөрөнгө мөнгөөр, хэрхэн яаж, хэний дэмжлэг, оролцоотойгоор авсан бэ? гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Энэ талаар эргэлзэж байгаа зүйлүүдийг товч дурьдая.

1. “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийнх нь мөнгөөр буюу оролцоотойгоор өөрийг нь худалдаж авсан байх магадлалтай гэж Ц.Нямдорж гишүүн баримт түшиж ярьсан.

2. Монгол банкны ерөнхийлөгч Б.Золжаргал банкны хуулиа бүдүүлгээр зөрчиж, 2 удаа их хэмжээний зээл олгосон нь Монгол банканд хийсэн шалгалтаар илэрлээ гэсэн мэдээ цацагдсан, Монгол банк зээл олгодог арилжааны банк биш шүү дээ?. Энэ мөнгө мөн л 500 сая ам долларын төлбөрийг бүрдүүлсэн гэсэн сураг байнга мэдээлэгдэж байна. Энэ талаар ХХБ, Монгол банк тоймтой хариу мэдэгдэл хийхгүй байна.

3. ХХБ хууль зөрчиж дэргэдээ хуурамч маягийн охин компани  байгуулж ивээн тэтгэсэн тухай мэдээллүүд бий. Энэ талаар сэтгүүлчийн асуултанд ХХБ-ны гүйцэтгэх захирал н.Орхон “хууль зөрчөөгүй” гэсэн утгатай ойлгомж муутай хариулт өгч байгаа харагдсан.

4.Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед Сангийн сайд Б.Болор 2 удаа шийдвэр гаргаж “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн зэрэгцээ 51 хувийг ч давхар шийдэх зорилго агуулсан байх магадлалтай шийдвэр байсан тухай мэдээлэл бий.

Энэ асуудлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанаараа авч хэлэлцэж,  Б.Болор сайдын гаргасан 2 шийдвэрийг хүчингүй болгож, ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн баталж ажилд нь оруулснаар асуудал зарим талаар зөв тийшээ эргэж байх шиг байна.

5. ХХБ-ын дэмжлэг оролцоотойгоор байгуулагдсан гэгдээд байгаа нөгөө шинэхэн жижиг компани Хөтлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг аль хэдийнэ мэдэлдээ авсан тухай мэдээлэл гарч эхэллээ. Тэр үйлдвэрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрээс урьдчилгаа гэх нэрээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтууд дэлгэгдэж байна. Баримтуудаас харахад дээрх 2 үйлдвэрийг худалдаж авах, хөрөнгийн эх үүсвэрийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргасан байх магадлалтай гэх “хардлага” бас бий. Энэ тухай хэн ч тодорхой хариу хэлэхгүй байна.

6. ХХБ ер нь тийм итгэлтэй баян банк мөн үү?. ХХБ-ны нийт активийн дөнгөж 2 хувь Монголынх, 70 гаруй хувь нь Бельгийн вант улсаас оффшор бүсэд ажилладаг компанийн хөрөнгө, бусад нь Орос, АНУ-ын хөрөнгө байгаа нь энэ банкаар дамжиж, дээрх үйлдвэрүүд цаашид бусдынх болох эрсдэл байгааг анхаарахгүй орхиж болохгүй.

7. “Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөв төвлөрүүлэх татварын орлого сүүлийн үед огцом буурч байна. /Үйлдвэрийн борлуулалтын орлого харьцангуй тогтвортой байхад/. Эндээс харахад мөнгө хаашаа урсаад байна гэсэн хардлагыг Ц.Нямдорж гишүүн удаа дараа илэрхийлсэн. Үүний хариу болгож “Эрдэнэт” үйлдвэр ХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “2016 онд бид улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум, нийт 130 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн” гэж хэлж байв. Өөр бусад асуудалд ямар ч тайлбар хийгээгүй нь улам ч хардлагыг гүнзгийрүүлэх шиг боллоо.

8. “Эрдэнэт” үйлдвэрийн болон “Мон-Сов” компанийн 49 хувийг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийг үйлдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол банк, Монголын Засгийн газраар дамжуулж санасан бүхнээ илбийн аргаар гүйцэлдүүлдэг “нууц ноёнтон” Эрдэнэбилэгт гэж хэн болохыг яаралтай тодруулах зэрэг хариулт нэхсэн олон асуултуудын ихэнхийн хариу тодорхой болох магадлалтай гэдгийг илэрхийлье.

9. Улсын сан дундарсан хүндрэлтэй хямралын үеүдэд “Эрдэнэт” үйлдвэр улсын төсвийн орлогын 60 хүртэл хувийг дангаараа бүрдүүлж ачааны хүндийг үүрч ирснийг Монголын ард түмэн мартах учиргүй. Харин орчин үед тодорсон луйварчингууд тус үйлдвэрийн ач холбогдлыг зориуд бууруулж, мэдэн будилж байгааг шалгаж тогтоогоод хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.  

Дээрх хариулт нэхсэн тодорхойгүй асуултуудыг нэг бүрчлэн авч үзэж, шалгаж тогтоохыг УИХ-аас Засгийн газарт хариуцуулж хэрхэн ямар ажил зохиож шийдвэрлэхийг УИХ түүний Байнгын хороод хүлээсээр бүтэн 3 сарыг үдлээ. Энэ хугацаанд одоогийн Засгийн газар Б.Болор сайдын бусармаг 2 шийдвэрийг хүчингүй болгосны зэрэгцээ “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг шинэчлэн үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилж эзнээ хүлээсэн хэд хэдэн албыг эзэнтэй болгожээ. Гэвч Монгол Улсын Засгийн газар яагаад удаан хөдлөөд байгаа нь дургүйд хүчгүйн зарчим үйлчлээд байна уу даа, эсвэл дээд удирдлагуудын дарамтаас айгаад зөвхөн дүр эсгэсэн төдий байдалтай байгаа юм уу гэсэн нэг л ойлгомжгүй байдал үргэлжилсээр байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилсонд үүнийг бичигч би туйлын баяртай байна. Х.Бадамсүрэн салбартаа үнэхээр бэлтгэгдсэн уул, техникийн болон хэлний өндөр боловсролтой боловсон хүчин. Намайг Хэнтийд аймгийн даргаар ажиллаж байхад Бор-Өндөрийн уулын уурхайн захирал байсан. Мөн “Мон-Сов” нэгдлийн Ерөнхий захирал, Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч байхад нь бид сайн харилцаатай ажиллаж байсан. Х.Бадамсүрэн та Монгол-Оросын найрамдалын бэлгэ тэмдэг болсон “Эрдэнэт” үйлдвэрийг манлайлан удирдаж туг нь болж яваарай гэж ахмадын хувьд ерөөл өргөе. Яагаад “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяанд санаа зовох болсноо товч илэрхийлье.

1978 онд би ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи төгсөөд МАХН-ын Төв хорооны шийдвэрээр шинэхэн Эрдэнэт хотын МАХН-ын хороонд Үйлдвэр эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажилласан. Анх намайг очиход “Эрдэнэтийн овоо”-ны оройгоос 15 метр авч Хүдэрийн уурхайн зөвхөн өрхийг нь нээсэн төдий хүдэр албан ёсоор олборлож эхлээгүй байв.

1978 оны 11-р сард “Эрдэнэт” үйлдвэрийн 1-р ээлж албан ёсоор эхэлж Монгол-Зөвлөлтийн төлөөлөгчид ирж Ю.Цэдэнбал дарга тууз хайчилж зэсийн баяжмал ачсан анхны галт тэрэгний цуваа хөдөлж билээ. Намайг Эрдэнэтэд 10 жил ажиллах хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 2, 3-р ээлжүүд дараалан орж Эрдэнэт хот, хивс, хүнсний үйлдвэр, Дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг үйлдвэр, аж ахуй, соёлын олон байгууллага бий болон ажил жигдэрч хотын 10 жилийн ой тохиож билээ. Эрдэнэт хотын 40 жилийн ойгоор уригдан очиж Баян-Өндөр уулын оройд Эрдэнэтэд төрсөн хоёр хүү, бэр, ач нарын хамт гарч хотоо харахад гэр хороолол ихээхэн тэлж, хотын хүн ам 200 мянга шахсан болов уу гэж барагцаалсан билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр өөртөө авч улмаар хязгаарлагдмал агуулагатай хувьцаа гаргаж Эрдэнэтчүүд болон бүтээн байгуулалтанд гар бие оролцсон ахмадуудад хувьцааг худалдан борлуулж эзэмшүүлэх нь зүйтэй байх, харин хувьцааг нээлттэйгээр борлуулбал гадаад дотоодын мөнгөтэй хэдэн баячуудын олз болж Эрдэнэтчүүд, ахмадууд хоосон хоцрох аюултайг төр мартаж огт болохгүй.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

1 цаг 18 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

2 цаг 3 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

4 цаг 52 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

4 цаг 52 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

4 цаг 52 мин
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

18 цаг 38 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

19 цаг 14 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

20 цаг 37 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

20 цаг 50 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

22 цаг 50 мин