Урлангийн жаалууд “хүсэл”-ээ шивнэнэ

2017-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Нийслэлийн сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгаснаас хойш хотын хүүхдүүд тун сонирхолтой амарч байгаа бололтой. Цөөнгүй хүүхэд хичээлийн хоцрогдлоо арилгах гээд сургалтын төвд явж байгаа бол олонх нь дугуйлан секцэнд хамрагдаж, дуртай дуу хөгжмөө сурч, зураг зурах, зурж будах “ажилд” завгүй сууна. Тиймээс бид энэ удаа гарын уртай багачуудын нэгэн сонирхолтой урланд зочилсон юм.

 

БЯЦХАН ЗУРААЧИД ИРЭХ САРЫН 4-НД  ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭНЭ

Энэ бол Монголын зохиолчдын хороонд байрлах “Хүслэн” нэртэй хүүхдийн урлан юм.  Тус урлан өдгөө гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Өмнө нь  “Ханамж Арт” студитэй хамтран ажилладаг байжээ.  Харин одоо бие даан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Урлангийн үүдээр ороход өөдөөс угтах тод чамин ертөнц уран зураг сонирхдог хэн бүхэнд гайхамшигтай сэтгэгдэл төрүүлэх аж. Энэ урлангийн хүүхдүүд ирэх сарын 4-5-ны өдрүүдэд  Монголын уран зургийн галерейд уран бүтээлийнхээ үзэсгэлэнг дэлгэх гээд тунчиг завгүй сууна.

“Хүслэн” нэртэй энэ урланд хүүхдүүд Монголын уран зургийн ертөнцөд олон сайхан өнгө, будгийг хослуулж, өөрийн гэсэн орон зайг монгол зургаар эзэгнэнхэн яваа, авьяаслаг зураач Ч.Солонго багшийн удирдлаган дор хичээллэдэг ажээ. Зураач Ч.Солонго бол  урлаг, соёлын салбарт монгол зургаар, тэр дундаа зураасан зураг, “108 цам”, бурхдын зургаар олонд танигдсан зураач. Тэр ч утгаараа Монголын үндэсний томоохон компаниуд түүний бүтээлээр ханаа гоёж, брэнд бүтээгдэхүүнээ  сурталчлах нь олонтаа байдаг.  Тиймээс түүний удирдан явуулдаг  урланг зорин ирэх хүүхэд цөөнгүй байдаг болжээ.   Ялангуяа амралтын өдрүүдэд  энэ  урланд  багштайгаа хамт зураг зурж, өдрийг сонирхолтой өнгөрүүлэх хүүхдүүдийн цуваа тасрахгүй байна. Зураач бүсгүй ч бас хүүхдүүдэд зөвлөгөө өгч, зурсан зургийг нь харж, санал бодлоо хуваалцаж, түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг нэгэн юм. 

 

УРАН ЗУРАГ СОНИРХДОГ ХҮН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ

Энэ урлангийн үүдээр ороход орчин нь их тохьтой. Том саруулхан, дулаахан бас тухтай юм. Ханаар нь дүүрэн  хурц, тод өнгийн илэрхийлэл болсон өвөрмөц сонин шийдэл бүхий зурагнууд. Бүсгүй хүнийг байгаль дэлхийтэй нь хослуулан зурж. Хүүхдийн өвөрмөц ертөнцийг илэрхийлсэн олон сайхан сонин, содон зурагнууд нүд, сэтгэл баясгана.

Зураач Ч.Солонгын нэрийн хуудас болсон монгол зургууд, бурхдын догшин авир, дүр төрх бүхий гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлсэн цамын зургууд энд ирсэн хүн бүрт амар амгалан, тайвширлыг бэлэглэх аж. Ялангуяа хүүхдийн урланд уран зураг сонирхдог, мөн зурж, будах хүсэл сонирхолтой  хүүхэд бүхэн ирж, зөвлөгөө авах, урланд хичээллэх боломжтой гэдгийг багш нар нь хэлж байв. Ачаалал ихтэй ажилладаг эмч, багш нар гээд  байнга ирж, зураг зурдаг  хүмүүс бас цөөнгүй бий гэдгийг урлангийнхан хэлж байсан.

 

ӨНГӨ ӨНГИЙН ХҮСЭЛ ЦАЛГИЛСАН ХҮҮХДИЙН ЕРТӨНЦӨД СААТААРАЙ

 “Хүслэн” урлангийн хүүхдүүд энэ удаагийн үзэсгэлэнгээ “Хүсэл” хэмээн нэрлэжээ. Урлангийн багш нар нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан асрах төвийн гарын уртай багачуудыг суралцуулдаг юм байна. Энэ нь  хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх  зорилготой гэдгийг хэлж байсан. Энэ нь бас өнөөгийн нийгэмд бусдад үлгэр жишээ болохуйц содон сайхан сонсогдож байв.  “Хүслэн” урлангийн хүүхдүүд өнгөрсөн намар “Маршал таун” хотхонд уран бүтээлийнхээ үзэсгэлэнг дэлгэж байжээ. Харин одоо хоёр дахь үзэсгэлэнгээ урлангийнхаа найзуудтайгаа хамтран гаргах гэж байгаа нь энэ.  Харин энэ удаагийн үзэсгэлэнд 50 гаруй бүтээл тавигдана.  Бага, дунд, ахлах ангийн 10 гаруй хүүхдүүд бүтээлээ дэлгэх аж.

 

ЗУРАГ ЗУРАХ НЬ ХҮҮХДИЙН БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛДЭГ

 

Урлангийн багш нартай ярьж суухад олон сайхан зүйлийг сонсож мэдэв. Бусдад бас дуулгамаар санагдав. “Зураг зурах нь хүүхдийг зөв хөгжүүлэх бас нэгэн шинэлэг арга гэдгийг  тэд онцолж байсан.  Хүүхдийн зурж буй сэдэв, зургийн утга агуулга, өнгөний сонголт зэргээс нь хүүхдийн дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг нь харж болдог. Зураг зурдаг хүүхэд сууж сурах, ухаан санаагаа төвлөрүүлэх, өөрийгөө дайчлах, бүтээлч сэтгэлгээтэй нэгэн болж хүмүүждэг гэдгийг Ч.Солонго багш хэлж байсан. Мөн түүний урланг зорин ирсэн хүүхэд бүрийн зурах сэдэв чөлөөтэй, хүүхэд бүр өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдлөө төсөөлөн зурж, өөрийнхөө дотоод ертөнцийг бүтээдэг гэж байв. Тиймээс та Монголын уран зургийн галерейд ирэх сарын 4-5-ны өдрүүдэд  үзэгчдийн мэлмийг баясгах “Хүсэл” нэртэй уран бүтээлийн  үзэсгэлэнд ирж, хүүхэд бүрийн өвөрмөц ертөнцтэй танилцаарай.

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

1 цаг 11 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

1 цаг 56 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

4 цаг 45 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

4 цаг 45 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

4 цаг 45 мин
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

18 цаг 31 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

19 цаг 7 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

20 цаг 30 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

20 цаг 43 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

22 цаг 43 мин