Тэрбум төгрөгийн хөрөнгө хулгайлсан этгээдүүд өөр хэд хэдэн айл судалсан байжээ

2017-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Онц их хэмжээний хохиролтой зохион байгуулалттайгаар үйлдсэн хулгайн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.  Тодруулбал, өнгөрсөн ч оны 11, 12 дугаар сар /2016.11,12/ болон энэ сард Хан-Уул дүүргийн дөрөв, долоо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэдийн хувийн орон сууцнаас түүхийн ховор эд зүйл, үнэт эдлэл алдагдаж иргэдэд онц их хэмжээний /1 тэрбум гаруй төгрөгийн/ хохирол учирсан хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Уг хэргийг Монгол Улсын иргэн 1977 онд төрсөн, эрэгтэй “Х” нь БНСУ-ын иргэн 1971 онд төрсөн “Б”-тай урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд хулгайд алдагдсан их хэмжээний үнэт эдлэл, түүхийн ховор эд зүйлийг сэжигтнүүдээс хураан авчээ. Эдгээр этгээд нь өөр хэд хэдэн айлаас хулгай хийхээр судалж байсан баримт шалгалтын явцад илэрсэн байна.  Иймд иргэд өөрийн болон өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн нууц, эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн нийтийн хуудас, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх, гэрийнхээ хаалга цонхны бэхэлгээг сайжруулах, дохиолол, хамгаалалт байршуулах. Орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан нутаг дэвсгэрийнхээ оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12