Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны ИНХ-ыг МАН хууль бусаар хийлгэснийг иргэд эсэргүүцлээ

2017-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ДАВААНЯМ

СХД-ийн 22 дугаар  хорооны ИНХ-ыг   энэ  сарын 24-ний  11 цагт хуралдуулахаар  товлосны дагуу  өчигдөр 300 гаруй иргэн  хүрэлцэн ирж, хурлын танхимд суудлаа эзэлсэн байв.Товлосон цагаас 40 гаруй минут өнгөрсөн ч иргэдийн тоо нэмэгдсээр байсан. Гэвч  хурлыг нээх ИНХ-ын дарга болон хурлын тэргүүлэгчид  ирсэнгүй. Учир нь урд  өдөр нь  хууль бусаар, нууцаар ИНХ-ыг хуралдуулсан ажээ.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын  тухай хуулийн 23-р зүйлийн 10 дахь заалтыг үндэслэн иргэдийн оролцоотойгоор хурлыг товлосон хугацаандаа хийх эсэх талаар санал хураав. Олонхийн саналаар ИНХ-аа хийхээр болж хурлыг даргалах даргыг иргэдийн дундаас нэр дэвшүүлэн санал хурааж, сонгохоор болов. ИНХ-ыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгохоор Ё. Должин, Н. Жаргалсайхан, Э. Долгорсүрэн нарын нэрийг дэвшүүлж олонхийн саналаар сонголоо. 22 дугаар  хорооныхон ИНХ-аа  хийх үед цахилгаан тасарсан ч иргэд хурлаа үргэлжлүүлж  Хорооны ИНХ-ын даргаар Л. Сангидорж, хурлын тэргүүлэгчээр Т. Бат-Өлзий, Х. Маам, М. Рэнцэнханд, Засаг даргаар

С.Орхонбаяр нарыг сонгов.  ИНХ-аас гаргасан шийдвэрээ дээд шатны байгууллагад хүргүүлэх  болсноор хурал өндөрлөсөн юм.  ИНХ-д оролцож буй иргэд ингэж ярьж байна.

СХД-ийн 22-р хорооны иргэн С. Орхонбаяр:

ИНХ-ыг нэг намын  үүрийн хурал шиг хийж  таарахгүй

 

 -СХД-ийн 122-р сургууль дээр өчигдөр /уржигдар/  өглөөний 6:30-8:30  цагийн  хооронд ИНХ-ыг МАН-ын гишүүдийг оролцуулан нууцаар хийсэн. Үүнийг   иргэд МАН-ын үүрийн хурал гэж үзэж байна. Иргэд хурлын тов зарлагдсан цагт цугларч иргэдийн  нийтийн оролцоотойгоор ИНХ-аа хийж байгаа болохоор өчигдөр хуралдсан хурлыг хүчингүйд тооцох болно.  Учир нь ИНХ-ын дарга

Я.Должинсүрэн, тэргүүлэгчидтэйгээ хуралдаж хурлын товыг 2017 оны нэгдүгээр сарын 24-ны 11 цагт Хилийн цэргийн 0151-р ангийн Соёлын төвд хэмээн зарлаж гарын үсэг зурж, тамгаа дарсан байгаа. Хурлыг нээж, даргалах дарга нар хүрэлцэн ирээгүй учраас иргэдийн санал, оролцоотойгоор хурлыг нээж, хурал даргалагчаа сонгосон. Ганцхан манай хороо ИНХ-аа хийж чадахгүй байна гэвэл үгүй.  Бусад хороод ч гэсэн адилхан байгаа гэсэн. Хурлын тов зарлагдсан ч товлосон хугацаанд бус өмнөх өдөр нь эсвэл өглөө эрт ИНХ-ыг хийсээр байна. Гэхдээ манай хороо иргэдийн нийтийн оролцоотойгоор хурлаа хийж хурлаас гарсан шийдвэрээ дээд шатныхаа байгууллагад хүргүүлэхээр боллоо.

 

СХД-ийн 22-р хорооны иргэн Ш.Гантөмөр:

Иргэдийн гаргасан шийдвэрийг дээд шатны байгууллага хүлээж авна гэдэгт итгэж байна 

 

Хурлын тов 14 хоногийн өмнө гарч хуралдаа ирсэн ч өчигдөр өглөө жараад хүний бүрэлдэхүүнтэй хуралдчихсан гэлээ. Хууль бусаар хуралдсан гэж үзэж  иргэдийн оролцоотойгоор ИНХ-аа хийлээ. Иргэдээ хүндлэхгүй,  үл тоосон ИНХ-ын дарга, Засаг дарга байгаад харамсч  байна. Хороо бол иргэд төрдөө санал бодлоо илэрхийлж, өөрсдийн амьдралд хэрэгтэй хууль тогтоолыг гаргуулахад өөрийн санаа бодлоо хэлдэг газар. Тиймээс иргэдийн гаргасан хурлын шийдвэрийг дээд шатны байгууллага хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.  Хэрвээ бидний шийдвэрийг хүлээж авахгүй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжих болно.

Эх сурвалж: www.polit.mn

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

9 цаг 23 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

12 цаг 49 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

12 цаг 54 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

21 цаг 2 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

21 цаг 2 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

21 цаг 2 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Уржигдар 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Уржигдар 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Уржигдар 11 цаг 56 мин