Ч.Содномцэрэн: Гадаадад байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10, 11-нд авна

2017-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

- Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хэдүйд зохион байгуулахаар тогтов?

-Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль зургадугаар сард болдог. Мөн сонгуулийн тухай хуульд 150-аас доошгүй хоногийн өмнө товлоно гэж заасан. Энэ хугацаа пүрэв гаригаар дуусгавар болж байгаа учраас зургадугаар сарын 27, 28 гэхээр хууль зөрчих гээд байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулахаар тогтлоо.

- Бие даасан хууль буцсан. Өмнөх хуулийн алдаа дутагдалтай заалтыг хэрхэн зохицуулж сонгууль зохион байгуулах вэ?

-Хуульд алдаа дутагдалтай зүйл олон байгааг би хэлж байсан. Цаашид засаад, хуулиа боловсронгуй болгоод явах нь зүйтэй. Өнгөрсөн аравдугаар сард сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулах саналаа Их Хуралд  хүргүүлсэн. Сая хугацаандаа хавчигдаад буцаачих шиг боллоо. Сонгогчдын нэрийн жагсаалт гаргана, сонгуулийн зардлын хэмжээг тогтооно гэх зэргээр хугацаатай ажлууд байгаа учраас бие даасан хуулийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болохоор болчих шиг боллоо. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн сарын өмнө үнэмлэхээ авчихаад арав хоног хүлээж байгаад сурталчилгаагаа эхэлж байгаа зэрэг өөрчлөх шаардлагатай зүйлс байгаа. Иймэрхүү асуудлыг явц дундаа саналаа өгөөд засаад явах боломжтой.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль буцсан. Тэгэхээр С.Жавхлан гишүүн нам байгуулаад юмуу дэвших эрх нь нээлттэй болсон уу?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар маш тодорхой заалт бий. Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг 45-аас дээш настай байх, Монгол Улсын уугуул иргэн байна гэж заасан. Мөн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо амьдарсан байна гэсэн шаардлага бий. Их хуралд суудалтай намууд нэр дэвшинэ. Дээд шүүхийн тайлбар бий.

-Өмнөх сонгуулиар цэргийн албан хаагчдыг сонгогчдын нэрийн жагсаалтаас орхигдуулсан. Энэ удаад яаж зохицуулах вэ?

-Хилийн цэргийн албан хаагчид Зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргийн албан хаагчидтай адил журмаар явна.

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг хэрхэн авах вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байгаа иргэд нэр дэвшиж болно гэж заасан. Үүний дагуу гадаадад байгаа иргэдийн саналыг авахын тулд комисс байгуулна. Гадаад харилцааны яам, Сонгуулийн Ерөнхий хороо хамтарч ажиллана. Дипломат төлөөлөгчийн газруудад салбар комисс байгуулна. Энэ удаагийн тогтоолын төслөөр зургадугаар сарын 10, 11-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авна.

-Сонгууль зохион байгуулах зардлыг хэрхэн тооцож байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг УИХ-аас баталж өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг тэрбум төгрөгөөр татуу. 14.9  тэрбум төгрөгөөр зохион байгуулна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12