Ц.Нямдорж: “Эрдэнэт”-ийн 49-ийг авсан луйварт нэрээ олон удаа сольсон, нэг гишүүнтэй компани ч байна

2017-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ 

“Эрдэнэт”-ийн 49 хувийн  худалдан авалтад хийсэн шалгалтын дүнгийн талаар Ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлсэн юм.

Ш.Раднаасэд хэлэхдээ “Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаж дууссан. Ажлын хэсэг үзэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдахдаа  хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явагдаагүй.  Үндсэн хуулиас эхлээд Олон улсын гэрээ, Төрийн өмчийн тухай, Компанийн тухай хууль болон УИХ-ын тогтоолыг зөрчсөн гэж дүгнэж байна. УИХ дангаар шийдвэрлэх асуудлыг Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлж шийдсэн. Түүнчлэн УИХ, Засгийн газрын эрхэнд халдаж хууль зөрчсөн байгааг тогтоож байгаа” гэв.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт, түүнтэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн компаниудын тухайд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Нэр бүхий компаниуд маш асуудалтай. Хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлсэн  процессыг авч үзвэл Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчид болох Ц.Пүрэвтүвшин, н.Хүрэлбаатар нар, тэдний  байгуулсан компаниуд 62-70 сая ам.долларыг зээлээд “Голд” гэдэг компани руу  оруулсан байгаа.” Голд” гэдэг компани нь анх “Жунери” нэрээр байгуулагдсан. 2014, 2015 онуудад нэрээ өөрчилсөн. Нэг гишүүнтэй ийм л компани. Гэрээ хэлцэл хийсэн байдлыг харвал бас л асуудалтай. “Эрдэнэт”-ийн 49 хувийг барьцаалаад зээл авчихсан. Бүр Өмнөговьд барих цахилгаан станцыг барьцаанд тавьсан байх жишээтэй. Тэр цахилгаан станц чинь байхгүй зүйл шүү дээ. Ирээдүйд барина гэсэн яриа л байна. Банк, санхзүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж байх ёстой Монголбанк  л гэхэд энд хариуцлагагүй хандсан. Гурван удаагийн үйлдлээр Худалдаа хөгжлийн банкинд 360 тэрбум төгрөг зээлүүлсэн байгаа шүү дээ. Монголбанк  зээл өгдөг байгууллага биш. Арилжааны банкуудын төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах үүрэгтэй байгууллага. Гэтэл ийм зүйл хийсэн. Монголбанкны захиарл байсан хүн өмнө нь Худалдаа хөгжлийн банкны ерөнхий менежер байсан. Ийм л танил талын хүрээгээр асуудал явсан байна шүү дээ. Төрийн 360 тэрбум төгрөг тэнд эргэлдээд явсан байна шүү дээ. Өнөөдөр ямар нь ажил хийж, амьдрах гэж цалингаас цалингийн хооронд хөлсөө дуслуулан зүтгэж, байрны зээлээ төлөх гэж аргаа баржшар махтайгаа хатж  явдаг. Ямар нь тэнд гэртээ гэдсээ илж  суугаад төрийн мөнгийг эргэлдүүлж хүссэн бүхнээ авч   хөлжиж суудаг юм бэ. Өнөөдөр 27-хон настай хүүхэд тийм  зүйл хийгээд сууж байна гэж байна шүү дээ. Хуулийн хатуу хэллэгээр хэлбэл энд цэвэр  мөнгө угаалт явагдсан. Энэ гэмт хэрэг. Үүнийг хуулийн хэлээр цааш ярих байх аа.  Бусад улс оронд өөр л байгаа. Манайхан төрийг муу гэж хэлсээр ашиг хайдаг, олдог  тогтолцоо бий болчихсон, үнэн шүү дээ. Алийн болгон ингэж амьдрах вэ” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчид асууж, Ажлын хэсэг хариулав. Ажлын хэсэг “Хууль зөрчсөн байна” гээд хуулийн байгууллага шиг дүгнэлт гаргаад байна. Энэ зөв үү” гэсэн асуултад Ш.Раднаасэд гишүүн “Ажлын хэсэг шалгалтынхаа дүнг л танилцуулсан”. Хууль зөрчсөн гэдгийг гаргаж тавьсан” гэв. Ц.Нямдорж гишүүнээс сэтгүүлчид “Таны хүүхэд “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн юм билээ. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ? Хүүхэд нь шахаа хийсэн байхад та Ажлын хэсэг багтсан нь зөв үү” гэж  асуухад  “2004, 2006  онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон.  Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Миний хүүхэд "Эрдэнэт" рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ "хууль номын дагуу хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг. С.Эрдэнэ гишүүн “Ц.Нямдорж шахаа хийх гэж байна" гэсэн гүтгэлэг явуулаад байгаа. Нуугаад байх зүйлгүй” хэмээн  хариуллаа.

Эх сурвалж: www.polit.mn 

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

5 цаг 16 мин
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

6 цаг 19 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

9 цаг 29 мин
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

16 цаг 13 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

16 цаг 13 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

Өчигдөр 17 цаг 57 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин