
Т.ДАЛАЙ
СЕХ-ны шинэ гишүүн Ө.Энхтөр өнөөдөр /01.24/ Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө. Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү тэрээр батлан тангараглав. Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болсон энэ арга хэмжээг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүн Д.Лүндээжанцан удирдан явууллаа. Тангараг өргөх ажиллагаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Д.Болдсайхан болон албаны бусад хүн оролцов.
Эх сурвалж:www.polit.mn