
Т.САЙХАН
Энэ сарын 16-нд Баянгол дүүрэгт таван хүн нас барсан хэрэг гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс "Нас барсан иргэдийн цуснаас метилийн спирт илэрсэн" тухай мэдээлэл хийлээ. Метилийн спирт нь ахуйн цэвэрлэгээ, технологийн зориулалттай бөгөөд уусан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюулт бодис гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Албаны хүмүүсийн тайлбарласнаар нас барсан иргэд "Гайхмаараа" шил цэвэрлэгч шингэнээс хордсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Шинжилгээний нарийвчилсан хариу удахгүй тодорхой болох юм байна.
Эх сурвалж:www.polit.mn