Өмнөговьд гарсан жигшүүрт хэргийг 20 настай залуу үйлдсэн нь тогтоогджээ

2017-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 14-ний өдөр /2017.01.14/ 18 настай Ц.А-г үл таних хүн зодож хүнд гэмтэл учруулан, хүчирхийлсэн хэргийн сэжигтнийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна. Уг хэргийг илрүүлэхээр Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1997 онд төрсөн Н.Р гэгч үйлдсэнийг тогтоожээ. Хохирогч Ц.А-гийн гавал яс цуурсан хугарал, цус хуралт зэрэг хүнд гэмтэл авчээ.

Мөн хэргийг шалгах явцад сэжигтэн Н.Р нь У.С-гийн “Galaxy S5” загварын гар утсыг, мөн өдрийн 21:00 цагийн үед иргэн С.А-ийн “Galaxy S5” загварын гар утсыг, 2017 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр иргэн Э.Н-ийн “LG” загварын гар утсыг хоолойг нь боож унаган, зодож амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэнийг тогтоосон байна. Зарим цахим сайтад “Өмнөговь аймагт гарсан хэргийг гурван хүн үйлдсэн, цагдаагийнхан нэгийг барьж, хоёр нь баригдаагүй байна” гэх мэдээлэл цацагдаж байгааг ташаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.     

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12