Амин хайртай нутагтаа ая дуугаа өргөлөө

2017-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

П.САНААДАГВА

Баянхонгор аймгийн урлаг соёлын их өргөө үзэгч олноор пиг дүүрэв. Хонгор нутгийн зон олон нэгэн сайхан авьяаслаг гэр бүлийн дуун цэнгүүнд тэр аяараа умбалаа.

Дайрийжавын Магсаржалам багштай гэр бүлийнхэн гайхам авьяасын эзэд гэдгээ “Нутагтаа өргөх дуун аялгуу” гэр бүлийн дуун цэнгүүнээрээ Хонгор нутгийн зон олондоо өргөн барилаа. Д.Магсаржалам, А.Цэнгэл хоёр ард зоныхоо үр хүүхдүүдийг эрдэм мэдлэгт хөтөлж, их амьдралын замд оруулах  нандин үйлсэд насаараа зүтгэсэн ачтан буянтнууд төдийгүй үе үеийн олон зуун шавь нарынхаа хайр хүндэтгэл дор халгин жаргаж яваа олон хүмүүний үргэлжлэл билээ. “Нутагтаа өргөх аялгуу” дуун цэнгүүнийг санаачлагч Д.Магсаржаламынх эрэгтэй,эмэгтэй тэнцүүхэн зургаан сайхан үрийн зулай үнэрлэсэн өнөр бүлийнхэн. Магсаржалам багшид тоглохгүй хөгжим, дуулахгүй дуу цөөхөн байсан тухай түүний шавь Өлзийтийн Дашдэмбэрэл, Их Богдын тусгай хамгаалалттай газрын дарга Т.Ганболд хоёр нь тодосгож багшийнхаа   авьяасыг бахдан өгүүлж байлаа. Цэцэрлэгийн багш А.Цэнгэлийг ч ямархан багш явсныг  олон жил хамт ажилласан дээхэн үеийн “Сансар” нэгдүгээр цэцэрлэг,  одоогийн Баян-Ойт цогцолбор сургуулийн захирал А.Аюурзана Одонгийнх нь мялаалга дээр онцлон тэмдэглэж хэлнэ билээ. Энэ хоёр ийм л бахархал, хүндэтгэлийн эзэд. Эдний үр хүүхэд ийм л аав, ээжийн үргэлжлэл дээ...

Тэртээ 1978 оны морин жил Магсаржалам, Цэнгэл хоёрын магнайг тэнийлгэж нуган үр заяасан нь өдгөө ийн хошин урлагийн “Маск” продакшны авьяаслаг жүжигчин соёлын тэргүүний ажилтан М.Баярмагнай гэдгийг дуун цэнгүүнийг ариусган хөтлөгч тодосгон хэлнэ билээ.  Хүмүүний амьдралын гэрэл гэгээ, баяр баясгалан, тольт зүрхний гэгээн чимээ бол яах аргагүй анхны үрийн зулай үнэрлэж, амьдрал гэгч их замд анхны хүүгээ тэвэрсэн тэр баярт мөч мөн. Магсаржаламынх гэх сэхээтний гэр бүлд 1980 оны тэртээ нэгэн охин үр мэндэлсэн нь эх орныхоо зүүн хязгаар Дорнод аймгийн Буриад зоны хайртай бэр, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн багш М.Мөнхжаргал юм. Гурав дахь хүү, Хонгор сайхан нутаг, үеийнхэндээ Жижгээ нэрээрээ хүмүүст дуудуулдаг, чөлөөт уран бүтээлч М.Пүрэвдорж юм. Удаах охин нь “АПУ” хувьцаат компанийн Санхүүгийн албаны дэд дарга М.Баярмаа, түүний дараагийн охин нь Хөдөө аж ахуйн их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн М.Баасансүрэн юм. Баасансүрэн бас л мэргэжсэн нягтлан бодогч ажээ. Магсаржалам багшийн отгон хүү Пүрэв-Очир  1990 оны цагаан морин жилд мэндэлжээ. Тэрээр мөн л СУИС-ийг төгссөн байх нь сонин. Эн тэнцүүхэн эдний зургаан хүү, охины дөрөв нь СУИС, нэг нь СУИС-ийн дэргэдэх Соёлын дээд сургууль, хоёр охины нэг нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр,  нөгөөх нь ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн байх юм. Гэвч энэ хоёр охин ах эгч нараасаа дутахааргүй унаган авьяастай байх нь Магсаржалам гэх гэр бүлийг төрмөл авьяасын эзэд юм шүү гэдгийг улам бататгах нь бас л содон түүх аж. Энэ хорвоод хүн болж төрнө гэдэг дээдийнх ч авьяастай төрнө гэдэг бүр ч агуу юм даа гэх бодол “Нутагтаа өргөх аялгуу” дуун цэнгүүнийг таалан болгоох агшинд үзэгч олны сэтгэл зүрхэнд тодоос тод үлдсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү дуун цэнгүүний үеэр тэдний ууган хүү Баярмагнайгийн том хүү Булганбаяр, дунд хүү Булгантамир, хүргэн П.Нүрзэдийн Мишээл, Энхлэн, Дорнод нутгийн хүргэн Г.Иваны Дөлгөөн зэрэг ач зээ нар Хонгор нутгийнхаа урлагийн алтан тайзыг чимэн дуулцгаасан нь  авьяас билгийн салаа мөчир цэцэглэн төлжиж буйн өнгийг тодорхойлж байсан.

“Нутагтаа өргөх аялгуу” дуун цэнгүүнийг зохион байгуулсан Магсаржалам, Цэнгэл нарын үр хүүхдүүдийн авьяас билгийг аймаг орон нутгийн удирдлагууд нь өндрөөр үнэлж аймгийн ИТХ, Засаг даргын тэргүүн шагнал баяр хүргэв.  Голоос хайртай нутагтаа холоос зорин ирж авьяаслаг гэр бүлийн зүгээс өргөсөн дуун цэнгүүн  ая эгшиг, авьяас билгээр жигүүрлэсэн дээрх гэр бүлийн “Нутагтаа өргөх аялгуу” дуун цэнгүүнээс бэлтгэсэн сурвалжлагаа ийнхүү жаргааж байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12