Д.Ариунболд: “Чалко”-гийн өрийг төлсний дараа бодит үнэ тогтоох боломжтой

2017-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдад мэдээлэл өгөв. Энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.   

-Баруун Цанхиас нүүрс олборлох компанийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж сонгосон гэж байна. Ямар компани шалгарав, цаашид ямар зарчмаар ажиллах вэ?

-Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн үйл ажиллагааг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна.Энэ хугацаанд 1.2 сая тонн хөрс хуулалтын ажил хийж, 400-500 мянган тонн нүүрс олборлоод байгаа. Хамгийн эхний гарсан 300 мянган тонн нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулалт хийлээ. Хамгийн  өндөр үнэ хэлсэн компанийг сонгон шалгаруулсан. Ингэснээр 300 мянган тонн нүүрсний нэг тонныг 71.5 ам.доллараар худалдаж, 22.5 сая ам.доллар олох гэрээ хийлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойшх хамгийн өндөр үнэ. Анх 2012 онд манай компани Цагаан хад боомт дээр нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан. Энэ боомт уурхайгаас 240 км-ийн зайтай. Өөрөөр хэлбэл, уурхайгаас гарсан нүүрсээ 240 км тээвэрлээд ийм үнээр зарж байсан юм. Харин өнөөдөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалдсан нь зах зээлийн үнэд илүү ойртсон гэсэн үг.

-Хэчнээн тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бэ?

-Баруун Цанхийн уурхайгаас гарсан нүүрсээ өөрсдөө борлуулах эрхтэй. Зүүн Цанхийн ордоос “Чалко”-гийн өр төлбөрийг өгч байгаа. Баруун Цанхиас нүүрс олборлож байгаа компани ойрын үед 1.2 сая тонн нүүрс олборлож гаргахаар төлөвлөсөн. Нүүрсээ олборлосон даруйд худалдана.Ер нь нүүрсний үнэ буух талдаа байна. Энэ нь Хятадын бодлогоос хамаарч байгаа. Хятадууд хаасан уурхайн ордуудаа буцаагаад нээсэн.

-“Чалко”-гийн өрийг хэдийд төлж дуусгахаар төлөвлөж байгаа вэ?

-Үнийн өсөлттэй холбоотойгоор нэгдүгээр сарын 1-нээс 59.3 ам.доллар болж өссөн. Энэ үнээр гуравдугаар сарын 31 хүртэл явна. “Чалко”-гийн өр 76.5 сая ам.доллар үлдсэн. Эхний гурван сард өндөр үнэтэй үедээ нүүрсээ нийлүүлнэ. Улмаар дөрөвдүгээр сарын 1 гэхэд “Чалко”-гийн өрийг бүрэн дарахаар төлөвлөж байна.

-Нүүрсний үнийн борлуулалтад цаашид ямар бодлого барих вэ?

-Цаашдаа нэмүү өртөг шингээсэн үнээр борлуулах нь зөв гэж үзэж байгаа. Засгийн газраас ч ийм чиглэл өгсөн. Компани цаашдаа нүүрсээ угаагаад нэмүү өртгөөр боловсруулах боломжийг хайж байна. “Энержи ресурс” компанид зах зээлийн үнээр манай нүүрсийг авч болно. Манай үнэ ханшаар нүүрсээ аваад нэмүү өртөг шингээн угаагаад гаргаж болно гэдгийг хэлсэн. Ер нь угаах, боловсруулах чиглэлд ажиллана.

-“Эрдэнэс Тавантолгой” компани хэлэлцээрт ямар байр суурьтай оролцож байна вэ?

-Засгийн газраас энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Асуудлаа боловсруулж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлээр нүүрсээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах бодлого барьж байгаа. Энэ асуудал УИХ-аар орж шийдэгдэх байх.  Асуудал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд төвлөрч байна. Манай компанийн хувьд ажлын хэсэгт орж байгаа. Гэхдээ УИХ-аар хэлэлцэгдсэнээр шийдэгдэнэ.

-“Чалко”-д өгөх нүүрсний үнийг зах зээлийн ханшаар тогтоож болдоггүй юм уу?

-“Чалко”-д төлөх мөнгө индексээр явдаг.  2011 онд анхны хэлцэл хийхдээ тогтоосон. Ер нь бол 60 ам.доллар давах байх гэж бодсон ч ханшны нөлөөллийн улмаас 59.3 гарсан. Эдийн засаг хямралтай үед олборлогч компанийнхаа өрийг бэлнээр төлөх боломж байгаагүй. Тиймээс нүүрсээр төлөхөөр тохирсон. Нүүрсний үнийг  дөрвөн индексээр тооцож байгаа. “Чалко”-гийн өрийг хэзээ дарж дуусна тэр үед харилцан бодит үнэ тогтоох боломж бүрдэнэ. Тэгэхээр бидний үндсэн зорилго бол “Чалко”-гийн өрийг дараад, үүний дараа зах зээлийн үнээр борлуулах боломжтой болно гэсэн үг.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12