Эх сурвалж

2017-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага аливаа мэдээллийг ямар нэг эх сурвалжаас авдаг. Энэ утгаараа эх сурвалж гэдэг сэтгүүл зүйн хамгийн гол хүчин зүйл юм. Тэгвэл Монголын сэтгүүл зүйн энэхүү голлох хүчин зүйлийг ганхуулж, улмаар үүнээс үүдэн салбарын нэр хүндийг унагах шалтгаан болгож байгаа нь нууц биш юм.

Яагаад...? Учир нь манай улсад мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийн зохицуулалт алга.

Ерөөс сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрх бол тухайн сэтгүүлчийн бусдын өмнө хүлээсэн үүрэг, нэр төр, үнэ цэнэ, аюулгүй байдлынх нь баталгаа юм. Түүнчлэн сэтгүүлчийн хараат бус байдлынх нь илрэл болдог.

Тэгвэл сүүлийн үед улс төр, бизнесийн бүлэглэлийн явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор тагнуул, цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн олж авсан мэдээллийн эх сурвалжийг албадан хэлүүлэхийг оролдох явдал хэрээс хэтэрлээ.

Энэ талаар сэтгүүл зүйн салбарынхан хэлж, ярьсаар ирсэн.

 

“Глоб интернэшнл”  ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал:

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг зөрчигчдийн 61,4 хувь нь төрийн бай­гууллага, улстөрчид, өн­дөр албан тушаалтан байдаг. Түүнчлэн сэт­гүүл­чийг буруутгаж буй хэргийг цагдаа мөрд­дөггүй, тагнуулаас шал­гадаг. Тагнуулын байгууллага энэ хэрэгт оролцоно гэдэг ноцтой зөрчил юм. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн зүйл заалтаар сэтгүүлчийг дарам­лах замаар тэднийг маш их цензурдэж байна.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин 2015-11-2

 

Малчин телевизийн захирал Б.Жаргал:

-Мэдээллийн эх сур­валжаа гаргаж өгдөггүй байх ёстой. Хүний нэр төрийг сэвтээсэн гэх асуудал бий. Эрүүгийн хуулийн 110,111-ийн нэг хоёрт заасан энэ зүйл анги хэрэгтэй юу үгүй юу. Тэртэй тэргүй мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс шүүх дээр очоод намайг гүтгэсэн гээд ял тулгуулж чадна.

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал:

 

-Сэтгүүлчид тодорхой нэг бизнесмэн, тодорхой нэг бүлэглэлийн эсрэг нийтлэл материал бичихэд яах аргагүй далдуур дарамтлуулах үйл явц руу шууд ордог л доо. Үүнээс бид хамгаа­луулахын тулд төрийн бус олон нийтийн бай­гуул­лагын хяналт, цагдаа, цэргийнхэнтэй хамтрах нь зүйтэй байх. Энэ асуудлыг хуульчилж өгөх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: Эрхзүй.мн 2015-10-12

 

Ийн албадан хэ­лүүлэх үйл явц нь сэт­гүүлчийн ажлын өрөөнд үзлэг нэгжлэг хийх, цагдаа, тагнуулын бай­гууллагад дуудан ирүүлж, мэдээллийн эх сур­валжийг нь тулган асуух, мэдээллийн эх сурвалжаа хэлбэл эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж амлалт өгөх, өөр бусад этгээдээр дамжуулан хөрөнгө мөнгө, албан тушаалын амлалт өгөх зэрэг далд хэлбэрээр илэрч байна. Ийм нөхцөл байдал нь Хэвэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж, мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийн эх сурвалжаа нууцлахад шинэчлэл хийх шаардлага үүссэнийг харуулж байгаа юм.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12