Б.Зоригоо: Оюутны хөгжлийн зээлийг зургаан банк олгож байна

2017-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ДАВААНЯМ

Оюутны хөгжлийн зээлийг урт болон удаан хугацаатай олгохоор болсон. Зээлийн олголтын талаар БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн Зээлийн мэргэжилтэн Б.Зоригоогоос тодрууллаа.

-Оюутны сургалтын төлбөрийн зээлийг хэдэн банкаар, хэчнээн сургуулийн оюутанд олгож байна вэ?

-Засгийн газрын 2016 оны аравдугаар  сарын 5-ны өдрийн 111 тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмыг баталсан. Энэ журмын дагуу БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сан , магадлан итгэмжлэгдсэн 75 их, дээд сургууль, коллеж, зургаан банктай гурвалсан гэрээг байгуулснаар зээлийг олгож эхэлсэн.

-Ямар банкаар олгож байгаа вэ?

- ХААН, Хас, Голомт, Төрийн банк, Капитал, Улаанбаатар банк олгож байгаа. Эдгээр  банк “Оюутны хөгжлийн зээл” олгох өөрсдийн дотоод  журмыг боловсруулж, тодорхой шалгуур  тавьсан байгаа. Тиймээс тэндээс мэдээлэл авах нь зүйтэй. Тухайн шалгуурыг хангасан оюутан зээл авах боломж нь нээлттэй.

-Банкинд хүсэлт гаргасан ч зээл нь гарахгүй, буцаагдаад байна гэх юм. Энэ юутай холбоотой юм бол?

-Банк нэг хоногийн хугацаанд зээлийг олгох эсэхээ шийдэж хариугаа өгч байгаа. Яагаад удаад байна гэвэл  зээл хүсэгчийн материал дутуу, аль банкинд хандахаа судлаагүйгээс хугацаа алддаг.  Мөн үндсэн зээлдэгч нь оюутан боловч хамтран зээлдэгч нь эцэг эх нь байдаг. Тиймээс эцэг эх нь өөрсдийн харилцдаг банкиндаа зээл авах хүсэлт  гаргавал давуу талтай .

-Оюутны хөгжлийн зээлд хэчнээн оюутан хамрагдсан вэ?

-Одоогоор тодорхой тоо гараагүй байна. Ирэх  сард гарна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12