“Эм Си лог хаус” ХХК МОД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

2017-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өнөөдөр дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 18%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байгаа бөгөөд үүний 13%-ийг БИО МАСС түлшнээс гарган авч байгаа.

Өнөөдөр дэлхий нийтээр биомасс түлшийг сэргээгддэг эх үүсвэр гэж тооцож байгаагаас гадна байгаль орчныг хамгаалах, ойг өсгөн нэмэгдүүлэх хос үүрэгтэй хүчин зүйл гэж үзэж байна.

Иймд дэлхий даяар эрчимтэй хөгжиж буй олон төрлийн биомасс түлшнээс Пеллетэн түлшний үйлдвэрлэлийг сонгон хөгжүүлэх нь манай улсын хувьд хамгийн зөв шийдэл болно.

 Учир нь өнөөдөр Монгол орны ойн нийт ургаа нөөцийн 30 орчим хувь буюу 290 гаруй сая м3  мод хөгширч, доройтсон байгаа, мөн сүүлийн 6 жилийн хугацаанд ойн сан, нөөцөд хийсэн 2 удаагийн тооллогоор манай улсын ойн санд 420,0 гаруй сая м3 унанги болон босоо хатсан мод байгаа нь тогтоогдсон бөгөөд урьд өмнө нь хэн ч ашиглаж байгаагүй энэхүү асар их нөөцийг БИОМАСС түлшний үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадвал, Монгол улс баялгийн шинэ эх үүсвэртэй болох боломж байна гэж бид үзэж байна.

Монгол улсын хэмжээнд “ОПЦА” төслийг хэрэгжүүлснээр дараах үндсэн 3 асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломж буй болно. Үүнд:

 

1.  Түймэр болон хөнөөлт шавжид нэрвэгдэн, хөгширч доройтсон Монгол орны ойн санг, анх удаагаа орчин үеийн өндөр хүчин чадалтай, техник, технологийг ашиглан цэвэрлэснээр ой цэвэрлэгдэн, байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөл бүрдэж, ой эрүүлжихээс гадна хөгширч доройтсон ойг ашигласнаар түймэр, хөнөөлт шавжид өртөх эрсдэл буурч, залуу модны ургах нөхцөл бүрдэж, ойн бүтэц сайжирна.

2.  Ойн цэвэрлэгээгээр бэлтгэсэн модлогийг ашиглан Пеллетэн түлшийг их хэмжээгээр үйлдвэрлэснээр, сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл болох  БИОМАСС түлшний үйлдвэрлэлийн салбар хөгжих үндэс суурь тавигдаж, монгол орны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

3.  Үйлдвэрлэсэн биомасс түлшийг нийслэлийн гэр хорооллын нүүрс түлж буй хэрэглэгчдийн 30%-д нийлүүлснээр 4 жил тутамд хүлэмжийн хийг 2,0 сая тонноор бууруулах нөхцөл бүрдэнэ.

Төслийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хороололд нүүрс түлж буй 189000 хэрэглэгчийн 29,4% буюу 55505 айл, өрхийг “Пеллетэн түлш”-ний хэрэглээнд шилжүүлэх юм.

Үүний үр дүнд, нүүрсний хэрэглээг жилд 417,9 мянган тн, 4 жилд 1,67 сая тонноор багасгаж, хүлэмжийн хийн ялгаралтыг жилд 482,3 мянган тн, 4 жилд 1,93 сая тонноор  бууруулсан бодит үр дүн гарна.

ХОЛБОО БАРИХ:

Утас: 99113132

И-мэйл: moscowcomplex@yahoo.com

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12