
Т.ДАЛАЙ
Налайхын уурхайн 70 метрийн гүнд хүн дарагдлаа гэх дуудлага өнөө өглөө /01.19/ Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу хэргийн газар Уул уурхайн аврах ангийн долоон хаагч аврах зохион байгуулж, 48 настай иргэн Б-г шаварт дарагдан нас барсан байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж:www.polit.mn