Цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах уу?

2017-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ДАВААНЯМ

Нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгах шийдвэрийг БСШУСЯ-наас гаргасан. Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг яаж зохицуулах талаар Нийслэлийн боловсролын газрын Орлогч дарга Ц. Отгончимэгээс тодрууллаа.

-Сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгасан. Цэцэрлэгийн хүүхдүүдийг түр хугацаа­гаар амраах уу. Эцэг, эхчүүд энэ талаар асууж өгөөч гээд байна?

-БСШУСЯ-наас цэцэрлэгийн хүүхэдтэй холбоотой сайдын тушаал гараагүй.  Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын  байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.

-Цэцэрлэгийн хүүхдүүд агаарын бохирдол, ханиад томуугийн өвчлөлд хамгийн их өртдөг. Гэтэл өвчтэй, ханиадтай гээд цэцэрлэгтээ яваагүй хүүхдийг хасна гээд байна гэх юм. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?

-Сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүр хүртэх эрхтэй.  Хүүхэд удаан хугацаагаар өвчлөөд эдгэснийхээ дараа цэцэрлэгтээ буцаж орох эрх нь нээлттэй. Багш нар ч гэсэн сургалт хүмүүжлийн  үйл ажиллагаандаа хүлээн авч үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгүүдэд ханиад томуугийн өвчлөл хэр байна?

-Сүүлийн хоёр долоо хоногт  ханиадны тархалт буурсан ч 8.6 хувьтай байгааг мэдээлсэн. Гэхдээ цэцэрлэгийн орчин дулаан, эрүүлжүүлэх шим тэжээлтэй хоол ундаар  үйлчилж байгаа учраас өвчлөлийн хувь багасч байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12