“Ажилтай, орлоготой иргэн” уриатай жилийн нээлт боллоо

2017-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНСАЙХАН

Төв аймгийн удирдлагуудаас 2017 оныг “Ажилтай, орлоготой иргэн” уриаг зарлаж бүх салбарт үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавиад байна. Энэ сарын 16-нд энэ ажлын нээлт аймгийн “Монгол туургатан” театрт болсон юм. Энэ үеэр хөдөлмөрийн яармаг, аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан байв. Мөн аймгийн удирдлагуудаас 2016 онд нийгмийн хариуцлагаа уха­м­сарлан орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр эрх­лэлтийг дэмжиж ажил­ласан аж ахуйн нэгж, байгууллага, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болох “Нарантолгойн орд” ХХК-ийн захирал С.Ганлантуу, “Могол ноос” ХХК”-ийн Эрдэнэбат, Зуунмод сумын өрхийн үйлдвэрлэгч М.Эрдэнэсүрэн, Зуунмод сумын VI багийн мянгат малчин Ц.Ариунтөр, өөрийн эзэмшлийн газартаа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалан амьдрах ухаа­наараа бусдад үлгэр дуу­­рай­­­лал болж яваа Зуунмод сумын II багийн ир­гэн Б.Баасанбаяр нарт дурсгалын зүйл гар­дуул­сан юм. Энэ үеэр айм­гийн Засаг дарга болон сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, иргэдийн сэт­гэгдлийг сонирхлоо.

Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргажээ.

 

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал:

ЭНЭ ЖИЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ БҮТНЭ ГЭДЭГТ ИТГЭЛ ДҮҮРЭН БАЙНА

 

-Иргэдийн хэрэглээг Төв аймгийнхаа үйлдвэрлэгчдийн эрүүл ахуй хийгээд чанарын стан­дарт хангасан бүтээг­дэхүүнээр хангах ёстой. Ногоо, мах, сүү, зөөлөн эдлэл, модон эд­лэл гэсэн орон нутгаас хэрэгцээгээ хан­гах бололцоо, боломж бү­рэн байгаа. Ингэж чад­вал гадагшаа урсч байгаа мөнгөний урсгал зогсч, өнөө мөнгө нь үйлд­вэр, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүстээ наал­даж үйлдвэрлэл, үй­л­чилгээ маань тэлж хөг­жин, эдийн засаг маань тэтгэгдэн тэлэх ёстой. Энэ хэмжээгээр аймгийн эдийн засаг өсөх ёстой. Мөн бид банк, санхүүгийн байгуул­лагуудыг хамтарч ажи­л­лаач, хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг хийж бүтээе гэсэн хүмүүст ахиухан бий болгож эх үүсвэр гаргаач гэдэг асуудлыг ярьж байгаа. Дээрээс нь аймаг өөрийнхөө мэдлийн тусгай сангуудын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэг­дүүлье. Юм хийж хэрэгжүүлье гэж зорьж байгаа хүмүүсээ бодлогоор дэмжие гэдэг асуудал дээр онцгой анхаарал хандуулж байна.

Аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлд­вэр, аж ахуйн газ­руудтай нийгмийн ха­риуц­лагын гэрээгээ ши­нэ­чилж хийе. Тэнд байгаа ажлын байрнуудад орон нут­гийнхаа иргэдийг аж­лаар хангая. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулж МСҮТ-үүдийнхээ үйл ажиллагааг энэ тал руу чиглүүлж мэргэжилтэй, чадварлаг ажилтнуудыг бэлтгэж өгөх тухай асуудал дээр нэлээд сайн хамтарч ажиллах ёстой гэж бодож байна. Том аж ахуйн нэгжүүд маань өөрийн гэсэн хэрэг­лээтэй байна. Энэ хэрэг­лээгээ орон нутгаас хангах асуудал дээр бас анхаарал хандуулах ёстой. Ингэж чадвал сум, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй жижиг цех, үйлдвэр бүгд амь орж хөл дээрээ босч ашигтай, ор­логотой ажиллах бо­лолцоо, боломж бүр­дэнэ. Үүнийг нутгийн удирдлагын бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагууд, бүх өрх гэр, иргэд, хамтын хүч чармайлтаар хангаж, хэрэгжүүлж, даван туулж чадна. 2017 оны жилийн эцэст ажилтай, орлоготой иргэн урианы жил Төв аймагт амжилттай хэрэг­жиж, зорилгоо хангасан, ир­гэдийн орлого нэмэгд­сэн, ажлын байр ахиу бий болсон байх ёстой гэж бодож байна. Нөгөө талаар улс орон даяар хэмнэлтийн зар­чим барьж байгаа энэ цагт өрх гэрүүд маань ч гэсэн хэмнэж болдог зардлуудаа хэмнэх ёстой. Энэ нь иргэдэд орлогын тодорхой хуримтлал бий болоход том түлхэц бо­лох ёстой. Энэ бол зөв менежмент, зөв ухамсар төлөвших ёстой гэж ойл­гож байна. Энэ жилийн ажил амжилттай, иргэд, олон түмний минь хамтын зүт­гэл ихийг бүтээнэ гэ­дэгт би сэтгэл дүүрэн байна.

 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Энхтунгалаг:

АЖИЛГҮЙ 99 ХҮН БҮРТГҮҮЛСНЭЭС 54 НЬ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛСОН

 

-2017 оныг “Ажилтай, орлоготой иргэн” уриатай ажиллах жил болго­сонтой холбогдуулан Хөдөл­мөр, халамжийн үйл­чил­гээний газрын Хөдөл­мөр эрхлэлтийн хэлт­сээс аж ахуйн нэгж, байгууллагууддаа урилга хүргүүллээ. Нөгөө талаас ажилгүй иргэдээ энэ нээлтэд оролцуулахаар аймаг, сумын ЗДТГ болон багууддаа албан бичиг хүргүүлсэн. Мөн МСҮТ-үүдээ бүгдийг нь урьж ирүүлсэн. Өнөөдрийн арга хэмжээнд таван МСҮТ, найман аж ахуйн нэгж, байгууллага, Зуунмод сумын иргэд оролцсон хөдөлмөрийн яармагийг манай хэлтсээс зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд найман аж ахуйн нэгжид ажилгүй 99 хүн бүртгүүлснээс 54 нь ажлын байртай болсон байна. “МАК”, “Могол ноос” гэсэн томоохон үйлдвэр ажлын байр гаргах боломжтой гэдгээ хэлсэн. Шинэ нисэх онгоцны буудалд үйлчилгээний ажиллагсдыг ажилд авах талаар бидэнтэй санал со­лилц­сон. Аймгийн Засаг дарга, Олон улсын нисэх онгоцны буудлын ашиглалтын өмнөх захиргааны дарга хоёрын хооронд байгуулж буй санамж бичигт энэ хүмүүсийг ажлын байртай болгох заалт нэгдүгээрт орсон байгаа.

 

Баянчандмань сумын Засаг дарга Ц.Энхжаргал:

ЭНЭ ОНД 70 АЖЛЫН БАЙР ГАРГАНА

 

-Аймгийн хэмжээний бүх сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын нэгдсэн сургалт зохион байгуулагдаж Төв аймгийн хэм­жээнд 2017 оныг “Ажилтай, орлоготой иргэн” гэсэн уриа дэв­шүүлж, ажлын байр зар­ласан нээлтийн үйл ажил­лагаа болж байна. Манай Баянчандмань сумын хувьд өнгөрсөн оны байдлаар 4175 хүнтэй, 45249 толгой малтай байгаа. Энэ жилийн уриаг су­мандаа хэрэгжүүлж ажил­лахын тулд бид бүх нөхцөл бололцоог хайж, ашиглаж байна. Манайд “Мон эг” гэж өндөгний том аж ахуй байдаг. Мөн бордооны болон ”Шүү­дэр” сальфетикний үйлдвэр, сүү цагаан идээний үйлдвэрлэгчид, “Сүүн далай” хоршоо, “Чандмань агро” ногооны   хүлэмжийн аж ахуйтай. 2017 онд 70 ажлын байрыг гаргахаар зорилт тавин ажиллаж байна. Энэ он Төв аймгийнхны хувьд ажилтай, орлоготой иргэн болж, айл өрх бүрийн амьжиргаа нь дээшилж, хүн болгон хөдөлмөртэй байх болтугай гэж ерөөе.

 

“Гарааны Монгол экологийн бордоо” компанийн инженер Б.Энх-Амгалан:

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН 16 ХҮНИЙГ АЖИЛТАЙ БОЛГОСОН

 

-Манай компани өнгөрсөн оноос Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Органик бордоо буюу малын бууц, сангастай бордоо, гурвалсан бордоог үйлд­вэрлэж гаргадаг. Манай компани орон нутгийн 16 хүнийг ажиллуулж байгаа.

 

Жаргалант сумын “Их тайга” ХХК-ийн менежер А.Сэргэлэнцэцэг:

УРГАМЛАА АВДАГ ГЭРЭЭТ АЖИЛЧИДТАЙ

 

-Манай компани “Ажилтай, орлоготой Мон­гол хүн” гэдэг уриан дор компанийн бүтээг­дэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа. Зун ургамал түүж өгдөг, ургамал тари­мал­жуулдаг 200 гаруй хүн бий. Ихэвчлэн орон нутгийн хү­мүүсийг зуны цагт ажлын байраар хангадаг. Өвөлдөө үйлдвэртээ ажиллуулаад, зундаа ургамлаа авдаг гэрээт ажилчидтай.

 

Зуунмод сумын МСҮТ-ийн Нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан ажилтан Б.Отгонбаяр:

ТӨГСӨГЧДИЙН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ АЖЛЫН БАЙРТАЙ

 

-Манай МСҮТ нь жил бүр 300-500 орчим суралцагчийг 14 мэргэжлээр элсүүлж, мэргэжилтэн бэлтгэдэг. 2.5 болон нэг жилийн ангид жил бүр элсэлт авдаг. Нийт мэргэжлийн 80 гаруй хувь нь барилгын чиглэл. Үүн дээр тооцооны ажилтан, компьютер үйлчилгээний ажилтан, тогооч, үсчин гэсэн мэргэжлээр давхар элсэлт авч сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Төгсч буй хүмүүсийн 80 гаруй хувь нь тогтмол ажлын байраар хангагддаг гэсэн статистик мэдээг жил бүр гаргадаг байгаа. Төгсч байгаа суралцагсдадаа нийгмийн түншлэлийн албаны хүрээнд ажилд зуучлах ажлыг давхар зохион байгуулдаг. Гурван сарын хугацаанд төгсөлтийн өмнөх дадлага буюу үйлдвэр сургалтын дадлагыг зохион байгуулдаг. Энэ дадлага дээр амжилттай суралцсан оюутнууд үргэлжлүүлээд тухайн ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн гэрээг байгуулж орох ажлыг давхар зохион байгуулдгаараа онцлогтой.

 

“Тэн хун” ХХК-ийн захирал С.Ганлантуу:

ЭНЭ ОНД 70-80 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

 

-Манай компани Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгой гэдэг газар уул уурхайн олборлолтын баяжуу­лалтын үйл ажиллагаа явуулдаг. 2011 оноос өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хуга­цаанд хамгийн олон ажлын байрыг бий болго­сон компаниар хоёр дахь удаагаа шалгарсан. Энэ онд шинээр 70-80 ажлын байр бий болгоно. Гадаад ажилчдын хувьд 20 гаруй хүн байгаа. Бид болж өгвөл монголчуудыгаа, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зо­рил­готой ажиллаж байна.  

“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

8 цаг 44 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

8 цаг 44 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

8 цаг 44 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

21 цаг 31 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

Өчигдөр 13 цаг 50 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Өчигдөр 11 цаг 49 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Өчигдөр 11 цаг 36 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

2025-08-15
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

2025-08-15