Түрээсийн 972 айлын орон сууц энэ жилдээ ашиглалтад орно

2017-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ гишүүн Б.Энх-Амгалан нар “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцаж  “Төрийн орон сууцны корпораци” -т ажиллалаа. ЭНЭ  үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл иргэдээс ирүүлж буй өргөдлийн дийлэнх хувь нь байгаль орчны бохирдол ахуйн амьдралтай холбоотой асуудал байдаг. Иргэдэд хүлээлт үүсгээд байсан түрээсийн орон сууцны хөтөлбөр зогссон. Иргэд энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлэх эсэх талаар мянга орчим өргөдөл ирүүллээ. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпорациас салбарынхаа  хийж байгаа ажил  хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулахыг хүслээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэлэхдээ: “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг эхлүүлэх Засгийн газрын шийдвэр 2016 оны 2 дугаар сард гарсан. Энэ хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага, дунд орлоготой иргэд хамрагдахаар тусгасан байна. Үүнд, залуу гэр бүл, ахмад настнууд,  хувийн хэвшлийнхэн, төрийн албан хаагчид, гэр оронгүй иргэд, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдана  гэж заасан.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар зааж, Улаанбаатар хотод сарын 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг, байхаар тусгасан. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгасан. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх ёстой гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд байраа өөрийн болгож болох талаар, мөн бэлэн болж буй 360 айлын орон сууцыг иргэдэд шуурхай хүргэх ямар төлөвлөгөө байгаа талаар тодрууллаа. ТОСК-ийн удирдлагууд энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой гэв. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан иргэд тухайн орон сууцны төлбөрийг төлж хувьчилж авах  боломжтойг ч тэд дурьдсан. Энэ жилдээ  972 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг судалсан эсэх талаар тодруулсан юм. Мөн тэрээр түрээсийн орон сууц, газар  цэцэрлэг зэрэг нийгмийн чухал асуудлуудыг азын сугалаагаар шийдвэрлээд байдаг асуудлаа болих хэрэгтэйг  зөвлөв.  Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн энэ хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг Нийслэлд шилжүүлэх төлөвтэй байгаагаа энэ үеэр дуулгасан.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12