Баянгол дүүргийн 23 хороонд хууль бус томилгоо хийжээ

2017-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч. ДАВААНЯМ

Өнгөрсөн арванхоёрдугаар сард БГД-ийн 23 хорооны ИНХ-ыг Монгол Улсын Үндсэн хууль , Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчин хороодын иргэдэд зарлан мэдэгдэлгүйгээр нууцаар хуралдуулж ИНХ-н дарга, тэргүүлэгчид, хороодын Засаг даргыг хууль бусаар сонгожээ. Энэхүү хууль бус үйл ажиллагааны талаар БГД-ийн 23 хорооны иргэдээс ДИТХ-ын төлөөлөгчдөд  4000 гаруй иргэний гарын үсэг бүхий 300 гаруй санал гомдол иржээ.

БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгч Ж. Баатар  “БГД-т олон хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдсаар байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хороодын ИНХ-ыг хууль бусаар хуралдуулж ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, хороодын Засаг дарга нарыг хууль бусаар сонгосон. БГД-ийн Засаг дарга С. Одонтуяа нь үүрэгт ажилдаа томилогдсон эхний долоо хоногт 10 хорооны Засаг даргын ажлын тайланг тавиулахгүйгээр хорооны Засаг даргын  үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тиймээс энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг нэн даруй зогсоож, БГД-ийн 23 хорооны ИНХ-ыг хууль дүрмийн дагуу зарлан хуралдуулахыг шаардаж байна. Хэрэв энэ асуудлыг  хуулийн дагуу шийдэхгүй бол дүүргийнхээ 200 мянга гаруй иргэдтэйгээ хамтарч  дараагийн шатны байгууллагад хандах болно ”гэж мэдэгдлээ.

БГД-ийн 23 хороонд ИНХ-ыг хууль бусаар хийхдээ  иргэдийн сонгох сонгогдох эрх, санал бодлоо илэрхийлэх эрхийг зөрчжээ. БГД-ийн 21 дүгээр хорооны иргэн Л. Баттулга “Иргэд хороонд хийгдэж байгаа болон хийгдэх ажилд санал оруулах эрхтэй. Хорооны ИНХ-ыг иргэдэд урьдчилан зарлалгүйгээр 20 минутанд хийсэн. Үүнийг урьдчилан зохион байгуулалттай хийсэн гэж үзэж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

10 цаг 17 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

13 цаг 42 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

13 цаг 48 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

21 цаг 56 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

21 цаг 56 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

21 цаг 56 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Уржигдар 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Уржигдар 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Уржигдар 11 цаг 56 мин