Үндсэн хуулийн өдрийг улс даяар тэмдэглэв

2017-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар 430 депутат 70 гаруй өдөр хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цаг 35 минутад шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийн 25 жилийн ой өнгөрсөн баасан гаригт тохиож, улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Ойг тохиолдуулан цөөнгүй арга хэмжээ зохиосны дотор УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүд, Ардын их хурлын депутатууд, Улсын бага хурлын гишүүд  жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов. Мөн ойд зориулсан  архивын баримтын үзэсгэлэнг Төрийн түүхийн музейд дэлгэлээ. Үзэсгэлэнд Үндсэн хууль батлалцсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатын гэрэл зураг, Үндсэн хууль батлах үеийн үйл явдлын архивын баримтыг харууллаа. Түүнчлэн  иргэдээс ирүүлсэн Үндсэн хуулийн төслийн эхийг дэлгэн харуулсан бөгөөд архивын уг баримтад “Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт 900.000 гаруй хүн оролцож, 220.000 орчим санал гаргасан бөгөөд дээрх саналуудын 44.3 хувийг Үндсэн хуульд ямар нэг хэлбэрээр тусгасан байна” гэсэн тайлбар хаджээ.

 

М.Энхболд: МОНГОЛЧУУД  НЭГДЭЖ ЧАДСАНЫ ИЛЭРХИЙЛЭЛ ҮНДСЭН ХУУЛЬ

 

Үндсэн хуулийг батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдийн хүндэтгэлийн уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд оролцож, үг хэлэв. Тэрээр “Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл. Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, харилцаанд гарсан хувьсал өөрчлөлт, хөгжлийн өнөөгийн дүр төрх, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв чиг баримжаатай болсныг батлан харууллаа. Монголчууд хэнээс ч хараат бусаар боловсруулж, өөрсдөө шүүн тунгааж,  гардан эх барьж авсан, нийгмийн нэг байгууллагаас өөр цоо шинэ байгуулалд шилжин орох, энэ түүхэн сонголтоо эрх зүйн хувьд баталгаажуулах чин эрмэлзлийн илэрхийлэл нь энэхүү Үндсэн хууль болсон.  Монголчууд хэрэгтэй цагтаа нэгдэж чадсаны илэрхийлэл, шинэ, ардчилсан төрт улсыг эмхлэн цогцлоож, эх орныхоо ирээдүйн сэргэн мандал, хөгжил дэвшлийн төлөө хамгийн чухлыг хийж, хэрэгжүүлж байна гэсэн бат үнэмшил нь энэхүү шинэ Үндсэн хуулиар биежин баталгаажсан” хэмээн онцлов. Хүндэтгэлийн уулзалтын үеэр  Ерөнхийлөгчийн зарлигаар Б. Дэмбэрэл, Р. Ёндондэмбэрэл, Д.Найдан, П.Нямсүрэн, Д.Пүрэвдорж, Ш.Цэнджаргал, Д.Шагдар, П. Энхсайхан нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Их хурлын дарга гардууллаа.

 

Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ГУРАВ ДАХЬ ШАГНАЛТАН ТОДРОВ

 

Мөн түүхт ойн өдөр Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагналыг МУИС-ийн  Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайханы “Эрх зүйн онол” бүтээлд олголоо. Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшууллыг Их Хурлын дарга М.Энхболд гардуулж баяр хүргэв. Энэхүү шагналыг уламжлал болгон олгох бөгөөд Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эрх чөлөөг баталгаажуулах, хууль, шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан Бяраагийн Чимид агсны гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэх зорилготой юм. Шагналыг гавьяат хуульч Д.Лүндээжанцан, гавьяат хуульч И.Дашням нар хүртэж байсан юм. 

Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний аваргуудыг тодруулж, шагналыг гардуулав.  Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Баянгол дүүргийн шатарч Э.Энх-Амгалан түрүүлж, Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл, Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал нар удаалжээ. Мөн  Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ нар шагналт байрт шалгарсан юм. Харин эмэгтэйчүүдээс нийслэлийн Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа тэргүүлж, Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан нар  шагналт байрт шалгарсан байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12