Археологичид ажлаа тайлагналаа

2017-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНСАЙХАН

ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль “Монголын археологи-2016” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. Хурлаар өнгөрсөн онд хийсэн Монголын археологийн хээрийн судалгааны тайланг хэлэлцэж, мэргэжлийн судлаачид харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах зорилготой ажээ. Эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төвийн 160 гаруй судлаач, эрдэмтэд болон ОХУ-ын судлаач ирсэн байв. Монголын археологичид өнгөрсөн онд гадаадын 12 улсын эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлжээ. Мөн 18 аймгийн 50 гаруй суманд археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот, суурин, сүм хийд, хүн чулууг судалснаас гадна цөөнгүй дурсгалыг сэргээн засварлажээ. Өнгөрсөн онд Баян-Өлгий, Ховд аймгаас агуйн булшнуудыг олж, нээсэн юм. Тухайлбал, Ховд аймгаас морьтой мумми, эд өлгийн зүйлс, хувцас хэрэглэл олж байсан. Хэдийгээр сор болсон олдворууд олж, нээж байгаа ч Монголын нөхцөлд хадгалж хамгаалахад бэрхшээлтэй байдаг талаар эрдэмтэн, судлаачид ярьж байна.  

Энэ үеэр зарим эрдэмтэн, судлаачийн сэтгэгдлийг сонирхсон юм.

ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, доктор, дэд профессор Ю.Болдбаатар “Өнгөрсөн онд олсон олдворуудыг үзмэр болгоод гаргана гэдэг хэцүү. Заримынх шавар шороог арилгаж амжаагүй байгаа. Ваар савнуудыг нааж сэргээх нарийн судалгаануудыг одоо л хийнэ. Ямар ч гэсэн эхний ээлжинд товч тайлангуудыг хэлэлцүүлж байна. Археологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг бүх байгууллагын нэгдсэн тайлангийн хурал өнөөдөр /өчигдөр/ болж байна. Өмнө нь Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн дээр судалгаа хийж, тайлангаа тавьдаг байсан бол гурван жилийн өмнөөс дээрх бүх байгууллага нэгдэж хийдэг болсон. Өнгөрсөн онд олон төсөл хэрэгжүүлсэн. Энэ удаа бид өөрсдийнхөө тайлангуудыг хэлэлцүүлэ­хээс гадна “Монголын археологичид”, “Монгол орон археологичдын нүдээр” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Археологичид цас ханзрахаас эхлээд өвөл газар хөлдөх хүртэл Монголын өргөн уудам газар нутаг дээр байгалийн хүнд нөхцөлд ажилладаг мөртлөө гэрэл зурагт ил байдаггүй. Тиймээс тэднийг ямар хүмүүс байдаг юм бэ гэдгийг харуулах үүднээс энэ үзэсгэлэнг анх удаа дэлгэн тавилаа. Мөн археологичдынхоо дунд өнгөрсөн жил хийсэн судалгааны явц, олдворуудын зургаар уралдаан зарласан. Шагналтнууд өнөөдөр тодорно” гэв.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12