Өдөрт 200-300 хүүхэд үзүүлж байна

2017-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Ханиад томуу ихэссэнтэй холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 09:00-19:00, амралтын өдрүүдэд 09:00-14:00 цаг хүртэл ажиллаж байгаа ажээ. Түүгээр ч барахгүй дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд насанд хүрэгчдийнхээ тасгийг чөлөөлж, хүүхдүүдээ хэвтүүлэн эмчилж байна. Мөн ор хүрэлцэхгүйгээс хонгилд ч хамаагүй хүүхдээ эмчлүүлж байгаа эцэг эх олон байна. Энэ тухай сурвалжлахаар бид Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьсон юм. Тус эмнэлгийн IV, V давхар Хүүхдийн тасаг хонгилдоо эвхдэг ор тавиад хүүхдүүдээ хэвтүүлэн эмчилж байсан юм. Чингэлтэй дүүрэг 80-90 мянган хүүхэдтэй. Үүнээс амбулаториор ажлын өдөр 100 гаруй, амралтын өдрүүдэд 200-300 орчим хүүхэд үзүүлж, хэвтэх шаардлагатай. Ханиад, хатгаа нь хүндэрсэн хүүхдүүдийг хүлээн авч байгаа гэдгийг хүүхдийн тасгийн эмч нар хэлж байв. Тус эмнэлгийн Хүлээн авахад өдөрт 40-50 хүүхэд үзүүлж байгаагийн 30 нь хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, хүлээн авахын эмч Д.Цэрэнбаатар “Бямба, ням, даваа гаригт хэвтэх хүүхдийн тоо нэмэгдэж ачаалал ихэсдэг. Манай хүүхдийн тасаг 81 ортой ч одоогийн байдлаар 182 хүүхдэд үйлчилж байна. Эмнэлгээс гарч байгаа хүүхэд ховор, эмчилгээ сунжирч байна. Гарсан ч эргэн ирж байна. Томуугийн дэгдэлт энэ сард өндөр байгаа. Нэг настай хүүхдийн дархлаа харьцангуй сул байдаг учраас өвдөх нь их байна. Амьсгалын замын цочмог халдвар учраас сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ч гэсэн өртөж байна. Манай эмнэлэг Мэдрэлийн тасгаа чөлөөлөөд хүүхдийн тасаг болгосон ч ирсэн хүүхдүүд маань ор хүрэлцэхгүйгээс хонгилд эмчлүүлж байгаа. Цаашид ачаалал нэмэгдвэл дараагийн тасгийг чөлөөлөх үү гэдгээ ярилцаж байгаад шийднэ. Өмнөх онтой харьцуулахад ханиад, томуугийн өвчлөл 50 хувиар нэмэгдсэн. Манай эмнэлэг хүүхдийн амбулатори, хүүхдийн түргэнтэй ч өчигдрөөс эхлэн Яаралтай түргэн тусламж 103-ын тусламж үйлчилгээг давхар авч байгаа болохоор ачаалал улам нэмэгдэж байна. Нэг эмч өдөрт 30-40 хүүхэд үзнэ. Нэг хүүхдийг 20-30 минут үзэх ёстой гэхээр ажлын найман цагтаа амжихгүй байна. Хамгийн гол нь ханиагаад, халуурч байгаа хүүхдээ эцэг эхчүүд сайн ажиглах хэрэгтэй. Тухайлбал, амьсгаадаж яраглах, цээж нь хонхолзож байвал яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Хэрэв хатгаа нь гайгүй байвал гэрээр эмчлэхийг зөвлөж байгаа. Хүүхдийг гэрийн нөхцөлд эмчлэхдээ дархлааг нь дэмжих хэрэгтэй” гэв.       

Энэ сарын 06-ны байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Үүний 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9  хувиар хэтэрчээ. Насанд хүрэгчдийн орны 26 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргасан байна. Тиймээс ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Тэд дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагтай танилцаж, эмч ажиллагсад болон эцэг эхчүүдийн санал, сэтгэгдлийг сонссон байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх хувийг бага насны хүүх­дүүд эзэлж байгаа нь томоохон асуудал. Ний­с­лэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд ажил­лах эмч, сувилагч, рези­дент эмч нарын тоог нэмэгдүүлж, то­дорхой хүрээнд орны зохи­цуулалт хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртас­гасан цагаар ажиллаж байгаа” гэсэн юм.

Ханиад томуугийн хүндрэл эрчимжиж байгаа энэ үед Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлага болон салбарын сайдын зүгээс тодорхой хугацаанд хориг тавих арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс зарим аж ахуйн нэгж, байгууллага, сургалтын газрын үйл ажиллагаанд түр хугацаагаар хязгаарлалт тавих асуудлыг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцэж байна.

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

5 цаг 9 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

6 цаг 26 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

6 цаг 37 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

6 цаг 39 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

7 цаг 20 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

7 цаг 21 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

8 цаг 55 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

12 цаг 48 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

13 цаг 33 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

16 цаг 22 мин