МИАТ-ын тендер ба авлига

2017-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯР

Төрийн алба авлигын үүр, уурхай болсныг батлах баримтууд 2016 оны сонгуулийн үеэр хангалттай гарч ирсэн. Мөн төрийн өмчит компаниудтай холбоотой  үүсч байсан луйвар, авлигын асуудал хэзээ ч тасардаггүй. Жишээ нь “МИАТ” хувьцаат компанийн үе үеийн удирдлагууд их хэмжээний мөнгө завшсан, мөнгө угаасан, авлига авсан хэргээр шалгагдаж, ял хүртэж байсан. 2013 оны хэргийг сануулахад “МИАТ” хувьцаат компанийн удирдлагууд их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан хэргээр 10-аас дээш жилийн ял авч байв. Мөн хүн тус бүр тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарч байсан. Гэвч энэ бүхэн “МИАТ” ХК-ийн дараа дараагийн удирдлагуудад анхааруулга, сургамж болдог эсэх нь эргэлзээтэй.

Даатгалын салбарт ажиллаж байсан нэгэн танилын минь ярьж буйгаар “МИАТ” хувьцаат компани жил болгон агаарын хөлгийн их бие, хариуцлагын даатгал хийлгэх тендер зарладаг байна. Харин 2016 онд бараг дөрвөн ч удаа нээлттэй, хаалттай, шууд гэрээ гэх мэтээр сонгон шалгаруулалт зарласан ч хамтран ажиллах даатгалын компаниа эцсийн байдлаар сонгож чадаагүй байна. Яагаад ийнхүү олон дахин сонгон шалгаруулалт явуулсан хэрнээ албан ёсоор шалгарсан даатгалын компани одоог хүртэл байхгүй байгааг лавлахад,анх 2016 оны долдугаар сарын 1-нд зарласан “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын тендерт “Монгол даатгал” компани шалгарсан юм байна. Гэхдээ “МИАТ” ХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хамгийн хямд үнийн санал өгсөн даатгалын компанийг сонгох ёстой байжээ. Ийм байтал хамгийн өндөр буюу 2.1 сая ам.долларын үнийн санал өгсөн “Монгол даатгал”-ыг сонгочихсон байна.

Уг нь дээрх тендерт “Бодь даатгал” компани“Монгол даатгал”-аас 750 сая орчим төгрөгөөр хямд буюу 1.8 сая ам.долларын үнийн санал өгсөн тендерт оролцогч байж. Тийм болохоор “Бодь даатгал”-ынхан уг тендерийг  хуульд заасны дагуу явагдаагүй гэдэг үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу Сангийн яамнаас тендерийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдсныг шалгаж үзээд тендерийг бүхэлд нь хүчингүй болгож дахин тендер зарлахыг “МИАТ”ХК-д мэдэгдсэн байна. Ингээд “Монгол даатгал”-ын өндөр үнэтэй хэдий ч ялалт байгуулсан тендер хүчингүй болжээ.Харин “Монгол даатгал” компани Сангийн яамны гаргасан шийдвэрийг алдаатай хэмээн үзэж Сангийн яамыг зөрүүлэн шүүхэд өгчээ. Ингээд үндсэндээ анхны тендер ч хүчингүй болж, дахин тендер зарлах эсэх нь ч тодорхойгүй байдалд шилжжээ. Үүнийг зарим даатгалын хүмүүс “Монгол даатгал” компани“МИАТ” ХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай тохиролцоо хийсэн байх магадлалтай гэж хардаж байгаа юм байна. Тиймдээ ч “Монгол даатгал” компани Монгол Улсын Сангийн яамыг шүүхэд өгөх хүртэл хэмжээнд улайран тэмцэж байгаа юм байх.

Үүний дараагаар “МИАТ” ХК 2016 оны арваннэгдүгээр сард дахин тендер зарласан ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, мөн л уг тендер хүчингүй болсон байна. 2016 оны арванхоёрдугаар сард “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн даатгалын гэрээний хугацаа дуусч байсан тул “МИАТ” ХК “Монгол даатгал”-тай хуучин гэрээгээ үргэлжүүлэн явж байгаа юм байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар “Монгол даатгал” болон “Бодь даатгал”-ын үнийн саналын хооронд 750 сая гаруй төгрөгийн зөрүү байгаа хэдий ч “МИАТ” ХК-д хэмнэлт чухал биш. Харин“Монгол даатгал”-тай өндөр үнэ бүхий гэрээгээ үргэлжлүүлэх нь чухал байсан болов уугэж хардмаар байгаа юм.

Энэ бүхнээс дүгнэхэд “МИАТ” ХК-ийн даатгалын сонгон шалгаруулалтад авлига, нөлөөлөлд автсан удирдлагуудын ашиг сонирхол хүчтэй байгаа учраас дөрвөн ч удаа сонгон шалгаруулалт зарлаад даатгагчаа сонгож чадаагүй төдийгүй даатгалын хураамжаа одоогийн үнээсээ бууруулж, төрийн хөрөнгөнөөс 750 сая гаруй төгрөгийн хэмнэлт хийх сонирхолгүй байгаа бололтой.

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

11 цаг 15 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

14 цаг 40 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

14 цаг 45 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

22 цаг 53 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

22 цаг 53 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

22 цаг 53 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Уржигдар 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Уржигдар 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Уржигдар 11 цаг 56 мин