Түрээсийн байранд орох хүсэлтэй 1900 орчим иргэн байна

2017-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

“Түрээсийн орон сууцны журам”-д өөрчлөлт оруулж, түрээсийн орон сууцны талбайн хязгаар 50 м.кв байсныг 70 м.кв болгож нэмэгдүүлснээр “Буянт-Ухаа-2” хороололд борлогдоогүй үлдсэн 68 м.кв талбай бүхий 3 өрөө 200 орон сууцыг иргэдэд түрээслүүлэх боломжтой болсон. “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцанд орох иргэдийг хэзээ, хэрхэн сонгон шалгаруулахыг иргэд сонирхож байна. Энэ талаар ТОСК-ийн албан тушаалтнаас тодруулахад: “Түрээсийн орон сууцны журам”-д өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц түрээслэх иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулахтай холбоотой дотоод журмаа боловсруулах шатандаа явж байна. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг сугалаагаар тодруулна. Өмнө бүртгүүлсэн иргэдээс сонгон шалгаруулах уу, нэмж бүртгэх үү гэдэг нь дотоод журам боловсруулсны дараа тодорхой болно” гэж хариулсан юм. Өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн 1900 орчим иргэний материал ТОСК-д хадгалагдаж байгаа аж. "Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байна" гэж журамд заасан байдаг. Түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр м.кв нь 5500 орчим төгрөг байгаа бөгөөд болзошгүй эрсдлийг тооцох үүднээс түрээсийн орон сууцанд орж байгаа иргэнээс 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг барьцаа болгон авч байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12