Ж.Батсуурь: Эцэг, эхчүүдээс ганц нэг бярууны мах тонш л доо

2017-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Өнгөрсөн долооо хоногт аймаг,  нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд боллоо. Албан ёсны нэр нь “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох” гэж байв. Энэ хүрээнд аймгийн дарга нар салбар салбарын сайд, дарга нартай уулзаж, аймаг орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан. Гэхдээ яриа, зөвлөгөөний ихэнх нь хэмнэлтийн тухай байв. Гэвч хөдөө орон нутагт боловсролын салбартай холбоотой асуудал их байгааг аймгийн Засаг дарга нар хэлж байсан. Тэд Боловсролын сайд Ж.Батсуурьтай уулзах үеэрээ аймгийнхаа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, шинэ барилга байгууламжийн асуудал, дутуу барьсан, он дамжсан царцсан барилгуудыг хэрхэн шийдвэрлэх талаар асууж, сураглаж байв. Мөн хөдөөд залуу багш нарын мэдлэг, ур чадвар хангалтгүй байна. Хувийн хэвшлийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэх боломжой юу. Улсын  цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудлыг шийдэхэд төсөв мөнгө хүрэлцэхгүй байна гэх мэтчилэнгийн зовлон тоочсон. Харин Ж.Батсуурь сайд үүнд нь тун цөөн үгээр хариулна лээ. Тэрээр “...Аймгуудад баригдсан усан бассейны асуудлыг шийдвэрлэхдээ өөрөөс нь орлого олоод санхүүжүүлэх хэрэгтэй”, “...Багш нарын мэдлэг ур чадварын асуудлыг чанаржуулах талаар бүх багш нараас шалгалт аваад, алдаатай бичдэг, асуудалтай багш нарыг ажлаас нь хал”, “...“Цөм”хөтөлбөр гэж гоё, сайхан нэрнээс цаашгүй, хүүхдүүдийг хичээлээр дарахаас өөр зүйлгүй”, “...Ер нь төсөв хүндрэлтэй байгаа учраас цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудлыг өөрсдөө аргал гэдгийг эндээс манай дарга  нар хүртэл хэлж байна. Тэр хүүхэд гэртээ байсан ч, цэцэрлэгт байсан ч хоол иднэ.  Тиймээс төсөв, мөнгө нь хүрэлцэхгүй байгаа бол эцэг, эхчүүдээс нь  ганц нэг бяруу тоншоод, хүүхдийнх нь хоолных нь асуудлыг шийдвэрлэ л дээ” хэмээн зөвлөв. Юутай аймаг, нийслэлийн дарга нар эрхэм сайдаас ийм чиглэл авлаа. Нутагтаа очоод ажил хариуцсан хүмүүс хийгээд эцэг эхчүүд яаж хүлээж авах бол?

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12