Б.Нармандахын нэрэмжит түүх, нийгмийн олимпиад хоёр дахь жилдээ зохиогдлоо

2017-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Нармандах охин Ж.Цогзолмаагийн хамт.

 

Э.СОЛОНГО

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш, Хөдөлмөрийн хүндэт медальт Б.Нармандахын нэрэмжит олимпиад өнгөрсөн баасан гаригт амжилттай зохиогдлоо. Тус олимпиадад Баянзүрх дүүргийн 26 сургуулийн 110 хүүхэд өрсөлдөж, тэргүүн байрын эзэд улсад хүчээ сорих боломжтой болж байна.

Монголын түүх хичээлийн олимпиадын тэргүүн байранд 21 дүгээр сургуулийн сурагч Г.Батзориг, дэд байранд 53 дугаар сургуулийн сурагч О.Саруул, гуравдугаар байранд 84 дүгээр сургуулийн сурагч М.Цэцэгжаргал нар орсон байна. Харин Нийгмийн ухаан хичээлийн тэргүүн байрыг “Шавь” цогцолбор сургуулийн сурагч Б.Сугаррагчаа эзэлсэн бол хоёрдугаар байранд “Оюунлаг” дунд сургуулийн сурагч Ж.Хулан, гуравдугаар байрт 44 дүгээр сургуулийн сурагч н.Намуунаа эзэлжээ.

Б.Нармандах нь “Шавь” цогцолбор сургуульд амьдралынхаа 35 жилийг зориулж, Монголын ирээдүй болсон хүүхэд залууст Монголын түүх, Нийгмийн ухааны мэдлэг олгоход хөдөлмөр зүтгэлээ шингээсэн нэгэн юм. Хамт олон,олон зуун шавь нартаа хөдөлмөрч, элэгсэг дотно, эрхэмсэг чанараараа дуурсагдсаар байгаа түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн энэхүү олимпиадыг жил бүр зохион байгуулахаар болжээ. Энэхүү ажилд тус сургуулийн Түүх, нийгэм, газар зүйн хичээлийн заах аргын нэгдлийн 13 багш ихээхэн хөдөлмөр зүтгэл гаргасныг багш, сурагчид өндрөөр үнэлж байлаа.

Олимпиадын үеэр тус сургуулийн залуу багш нарын төлөөлөл болох Ц.Энх-Aмгалан “Сургуулиа дөнгөж төгссөн учраа мэдэхгүй залуухан багш намайг ээж шиг л амьдрал, ажил мэргэжлийн их хаалгаар хөтөлж оруулсан эрхэм, эгэлгүй хүн бол Б.Нармандах багш минь байлаа” хэмээн Б.Нармандах агсныг дурссан бол 2000 онд тус сургуулийг төгссөн Г.Гантуяа “Хамгийн нандин, хөгжилтэй эсвэл гуниг уйтгар, баяр хөөрөө хуваалцдаг байсан найз, бүр ээж шиг байсан багш минь сэтгэлд эрхэм сайхнаараа үлджээ. Бидний хамгийн сайн сонсогч, дотны зөвлөгч, хамтрагч байлаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Шавь” цогцолбор сургуулийн Түүх, нийгэм, газар зүйн заах аргын нэгдэл

 

Эгч Б.Нина: ШАВЬ НАРЫНХАА ХАМГИЙН ХАЙРТАЙ БАГШ НЬ БАЙЛАА

-Хамт олон, олон зуун шавь нар нь дүүг минь жил бүр эргэн дурсаж энэ сайхан оюуны ажлыг хийж байгаад гүнээ талархаж байна. Цаашид улам үр өгөөжтэй ажил болж хүүхдүүд түүхээ, өвөг дээдсээ мэддэг, энэ талын өндөр мэдлэгтэй болоход миний дүүгийн нэрэмжит олимпиад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Дүү минь хамт олондоо нэр хүндтэй, олон зуун шавийнхаа хамгийн хайртай багш нь байлаа.

 

Нөхөр Б.Жаргал: ХАНЬ МИНЬ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АМЬДРАЛЫН БАГШ БАЙСАН ЮМ

-Хань минь сургуульдаа, шавь нартаа зөвхөн хичээлийн багш биш  бас амьдралын багш нь байсан юм. Олон салбарт гялалзаж амжилттай яваа шавь нар нь, хамт олон нь багшийнхаа гэр бүлтэй холбоотой явдагт баярладаг.  Олимпиадыг амжилттай зохион байгуулсан нийслэлийн боловсролын газар, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, “Шавь”  цогцолбор сургуулийн удирдлага, багш нартаа гүнээ талархъя. Ханийнхаа бүтээсэн үйл, хийсэн ажлаар нь, хүмүүжүүлж төлөвшүүлсэн олон сайхан шавь нараар нь бахархаж байна.   

 

Багш Н.Эрдэнэбилэг: ЭРХЭМ, ДОТНО НАЙЗАА ЭРГЭН ДУРСАХ САЙХАН БАЙНА

-Б.Нармандах багш бид хоёр 30 гаруй жил хамт ажилласан болохоор багшийгаа, найзыгаа эргэн дурсах үнэхээр сайхан байна. Шавь нартаа багш гэхээсээ илүү ээж шиг нь, найз шиг нь байсан. Найз минь сургуульдаа зөвхөн багш байгаагүй хамт олныхоо амьдралын багш, сайн нөхөр нь байсан юм. Шавь нарынх нь амжилтаас харахад үнэхээр багшаар нь бахархмаар. Улсын олимпиадын алтан медальтай сурагч хүртэл бий. Шавь нараа хайрлах, амьдралын ухаанд сургах гээд багш хүний онцгой чанарууд түүнд минь байсан.

 

Олимпиадын Тэргүүн байрын шагналт Г.Батзориг: ТҮҮХИЙН ХИЧЭЭЛ БАРИМТАТ КИНО ШИГ Л СОНИРХОЛТОЙ

-Түүхийн хичээл их сонирхолтой. Яг баримтат кино үзэж байгаа юм шиг санагддаг. Олон хүүхэд олимпиадад өрсөлдлөө. Тест шалгалт ч амаргүй байсан. Энэ олимпиадад түрүүлсэн сурагчид нийслэлийн хэмжээнд зохиогдох олимпиадад оролцох эрх авч байгаа. Улам их хичээнэ.

 

Олимпиадын Тусгай байрын шагналт Ө.Баярхүү: ЭНЭ ХИЧЭЭЛЭЭР МЭРГЭЖЛЭЭ СОНГОНО

 

-Би “Их засаг” лицэй сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Энэ олимпиадад өнгөрсөн жил бас оролцсон. Энэ жил илүү өргөн хүрээтэй боллоо. Нийгмийн ухааны хичээл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нээлттэй болгох, үзэл бодлоо хамгаалах, нийгмийн идэвхтэй болгодог. Энэ хичээлээр Элсэлтийн шалгалт өгч, мэргэжлээ сонгохоор бэлдэж байгаа.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12