300 орчим иргэн номоо солилцлоо

2017-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нээж үг хэлэхдээ “Иргэд уншсан номоо бусадтай хуваалцах, номоор дамжуулан танилцан нөхөрлөх, номын тухай ярилцах сайхан боломжийг бүрдүүлэхийн тулд энэхүү өдөрлөгийг санаачиллаа. Цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Номоо солилцохоор төв талбайд хүүхэд, багачууд, залуучууд болон зохиолчид ирсний дотор ахмадууд багагүй байсан бөгөөд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох нь энэхүү өдөрлөгийн гол онцлог юм.

Өдөрлөгт 300 орчим хүн ирсний олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан бол хамгийн залуу 5 настай уншигч үлгэрийн ном хайж ээж, эгчийн хамт ирсэн байлаа. Мөн өдөрлөгийн үеэр номоо солилцсон хүмүүст Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичгээр урамшуулав.Энэхүү өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олголоо гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12