Хуурай сүүний сезон

2017-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Хүйтний улирал улам чангарч, энд тэндгүй ханиад томуу гаарч байна. Яг энэ үед монголчуудын дунд сезон болж байгаа зүйл нь сүү. Сүү бол Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн. Мах, сүү, гурил гурав монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ. Тиймээс эдгээрт хүн бүр анхааралтай хандах учиртай.

Хүйтний улирал эхлэхээр нийслэлчүүдийн хувьд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ зуныхаас хамаагүй нэмэгддэг. Ханиад, томуугийн өвчлөл нэмэгддэг учраас иргэд дархлаагаа сэргээж, кальц нөхнө гэж хүн бүр сүүний хэрэглээнд шилждэг. Бүр дангаар нь ч хүртэл уудаг болсон. Ийм үед бидний ууж, хэрэглэж байгаа сүүний чанарын тухайд анхаарах нэг асуудал байна. 

Монголын сүүний үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж тэр хэрээр хэрэглэгчдэд хүрч байгаа бүтээгдэхүүн нь байгалийн, эрүүл мэндэд тустай гэх зэргээр рекламдах нь бий. “Малчны хотноос танай гал тогоонд”, “Ямар ч хольцгүй үнээний цэвэр сүү” гэх зэргээр сүржин рекламууд зурагтаар гарсаар байна. 

Дулааны улиралд бол сүү, цагаа элбэг учир сүүний үйлдвэрүүдийн шингэн сүү авчихдаг гэж бодъё. Тэгвэл тэд өвлийн улиралд зуных шиг малчдаас авдаг уу. Сүү, сүүн бүтээгдэхүүний сезон болсон өвлийн улиралд мал аж ахуйн орны ард түмэн импортын сүү хэрэглэдэг юм биш биз. Бүр тодруулбал, хуурай сүүг бүтээгдэхүүндээ хэрэглэдэг үү гэсэн асуудал яалт ч үгүй гарч ирж байгаа юм.

Сүүний үйлдвэрүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр хуурай сүү импортлох зөвшөөрөл авдаг юм байна. 2016 онд “АПУ”, “Тэсо”, “Сүү” зэрэг манай томоохон 10 гаруй компани хуурай сүү импортлох зөвшөөрөл авчээ.

“Сүү” компани гэхэд 1190 тонн сүү импортлох эрх авсан бол 1000 тонныг импортлох зөвшөөрлийг “Тэсо” компани авч удаалсан байна. “Витафит импекс” 920 тонн, “АПУ” 800 тонн зэргээр квот авсан байна. Эдгээр компани импортын хуурайг сүүгээ хаанаас авдаг, юунд зарцуулдгийг лавлаж үзлээ.

“АПУ” компа­ниас тод­руу­лахад “Манайх квотдоо хүрч импортолж чадаагүй. Энэ жил 240 тонн хуурай сүү импортолсон. Шинэ Зеландын Фонтерра үйлд­вэрээс татдаг. Тетрапак сав­лагаатай Цэвэр сүүндээ өвөл ашигладаг. Зунд бол шингэн сүүгээр үйлдвэрлэнэ” гэлээ.

“Витафит импекс” компанийн хувьд бас л Шинэ Зеланд улсаас сүүгээ импортолдог гэж байна. Хуурай сүүгээр “Өглөө” гэх сүүг үйлдвэрлэдэг аж. 2016 онд бусад компаниасаа хамгийн өндөр тоогоор импортлох зөвшөөрөл авсан “Сүү” компанийнхан тайлбарлахдаа “1000 гаруй тонн хуурай сүү импортлохоор квот авсан ч 600 орчим тн сүү импортолсон. Импортын хуурай сүүгээр иогурт, зайрмаг, тетрапак савлагаатай сүүг үйлдвэрлэдэг” гэлээ. Импортлогч улс нь Шинэ Зеланд гэж байна.

“Тэсо” компанийн ажилтан ярихдаа “Манайх Шинэ Зеландын Фонтерра үйлдвэрийн албан ёсны түгээгч. Импортын сүүний ихэнх хувь нь үйлдвэрт зарцуулагдаж байна. “Милко” сүү болон зайрмаг, тараг, аарц хийхэд хэрэглэдэг. Мөн хүнсний жижиг үйлдвэрүүдэд хуурай сүүг худалдаалдаг” гэж байна.

Компаниудын албан ёсоор өгсөн мэдээллээр бол зарим нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хуурай сүүгээр үйлдвэрлэдгээ хүлээн зөвшөөрч байна. Чухам тэдний хэлсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хуурай сүүгээр үйлдвэрлэдэг үү гэвэл эргэлзээтэй. Өвлийн улиралд малчид үйлдвэрүүдэд нийлүүлэх битгий хэл өөрсдийнхөө хэрэглээг хангаж чадахгүй байхад үнээний шингэн сүүгээр үйлдвэрлэж байна гэдэгт итгэхэд бэрх. Үүнийг мэргэжлийн байгууллагууд л анхаарч шинжилж, олон нийтийн эргэлзээг тайлах ёстой.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12