Олон улсын хамгийн том технологийн үзэсгэлэн Лас-Вегас хотод нээлтээ хийлээ

2017-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

"Consumer Electronics Show" буюу Хэрэглэгчдэд зориулсан цахилгаан бараа төдийгүй, орчин үеийн хамгийн дэвшилтэт техник технологийн бүтээлүүдийг танилцуулдаг олон улсын хамгийн том үзэсгэлэн яармаг Лас Вегас хотноо нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэн яармаг нь анх 1967 онд АНУ-ын Калифорни мужийн Лас-Вегас хотноо зохион байгуулагдсанаас хойш энэ жил 50 дахь удаагаа болж буй юм байна. Энэхүү үзэсгэлэн яармагт дан ганц цахилгаан бараа, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудаас гадна авто машин үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд оролцдог юм. Өнгөрөгч 2015 онд Шанхай хотноо анх удаа тус үзэсгэлэн яармагийн салбар болох "Consumer Electronics Show Asia" зохион байгуулагдсан. Энэ жилийн үзэсгэлэн яармаг 265 мянган шоо дөрвөлжин метр талбайд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 1300 орчим компани өөрсдийн бүтээгдэхүүн болон технологийг танилцуулан оролцож байна.

Харин энэ удаагийн үзэсгэлэнгийн олны анхаарлыг татаж байгаа бүтээгдэхүүн бол өндөр нягтаршилтай телевизор, дрон, мөн өөрөө жолоодох системтэй буюу автомат жолоодлоготой авто машинууд байгаа юм. Түүнчлэн гар утасны хувьд БНХАУ-ын гар утас, цахилгаан бараа үйлдвэрлэгч "Хуавей" компани өөрийн шинэ загварын "honor X6" хэмээх ухаалаг гар утсаа танилцуулсан нь олны анхаарлыг татаж байна. "Хуавей" энэхүү ухаалаг утсаа өнгөрөгч 10 дугаар сараас Азийн зах зээлд гаргасан бол Европ, Америкийн орнуудад үзэсгэлэнгийн үеэр худалдаанд гаргаж байгаагаа зарлалаа.Үнийн хувьд АНУ-д 249 америк доллараар худалдаалах бол Европт 249 еврогийн үнэтэй байх юм. Үзэсгэлэн яармаг энэ сарын 8-ныг дуустал Лас-Вегас хотноо үргэлжилнэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12