Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан иргэнд ногдуулах хариуцлагыг чангатгана

2017-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /01.05/ нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваа иргэнд ногдуулах хариуцлагыг чангатгах нь зөв гэж үзсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт  “Эрсдэл өндөрсөж байгаа учраас бүхий л ажиллагаанууд хийгдэж байгаа. Мэдээлэл сонсохын тухайд хаалттай хэлэлцэж болно. Хэтэрхий анхаарал тавьж, дэвэргэж болохгүй гэдэг зөвлөмжийг хэвлэлийнхэн бас өгч байна. Бодлого боловсруулагдаж бэлэн болсон. Согтуугаар жолоо барьсан бол баривчлах нь илүү оновчтой байгаа. Яагаад гэвэл боломжтой айлын хүүхдүүд, боломжтой хүмүүст торгууль бол юу ч биш байгаа, 800 мянган төгрөгөөр торгосон ч тоодоггүй. Гэтэл бусад хүмүүс нь өндөр торгууль төлж байснаас дуудлагын жолоочоо дуудаад явах нь аль ч талдаа хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12