
Т.ДАЛАЙ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ сарын 1-ээс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл шөнийн цагаар гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан.Энэ шийдвэртэй холбогдуулан өнөөдөр /01.05/ Нийслэлийн удирдлагууд гэр хорооллын зарим айл өрхүүдэд цахилгаан халаагуур өгөхөөр болжээ. Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах айлууд электрон тоолууртай байх шаардлагатай юм.
Эх сурвалж:www.polit.mn