Ж.Ганбаатар: 100 сая төгрөгийн бараа оруулж ирвэл таван саяыг нь татвараас чөлөөлнө

2017-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын өргөн барьсан Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2014 онд батлагдаж өнгөрсөн сарын 31-нд мөрдөх хугацаа нь дууссан юм. Энэ хугацаанд   31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлжээ. Хууль санаалагчид Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацааг үргэлжлүүлэн сунгах шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа 64301 аж ахуйн нэгжийн 84.3 хувь буюу 54237 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байгаа аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийн салбарт 766 910 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 70 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэж байгаа гэнэ. Хууль санаачлагч Ж.Ганбаатар гишүүн “Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих замаар орчин үеийн инноваци шингэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор татварыг бодлогоор дэмжих нь чухал. Ойролцоогоор 3.5 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. 199 хүнээс доош хүнтэй. 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой бол гаалийн татвараас чөлөөлөхөөр хуульд тусгасан. Засгийн газраас баталсан тоног төхөөрөмжийг хил гаалиар оруулбал таван хувийн албан татвараас чөлөөлнө. 100 сая төгрөгийн бараа оруулж ирвэл таван сая төгрөгийн татвараас чөлөөлнө гэсэн үг. Том компаниудаа дэмждэг байж бага орлоготой жижиг аж ахуй нэгжүүдийг дэмжихэд том том хууль яриад байх шаардлагагүй. Ердөө 3.5 тэрбум төгрөгийн л асуудал яригдаж байгаа шүү дээ ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

11 цаг 56 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

15 цаг 21 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

15 цаг 27 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

23 цаг 35 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

23 цаг 35 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

23 цаг 35 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Уржигдар 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Уржигдар 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Уржигдар 11 цаг 56 мин