Г. Ариунбат: Өнгөрсөн оны баримтуудаа бүртгүүлж буцаан олголтод хамрагдаарай

2017-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон. Хуулийн дагуу иргэд 2017 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтоо авах юм. Энэ талаар Гааль, татвар санхүү мэдээлэл технологийн төвийн Стртеги төлөвлөлтийн албаны захирал Г.Ариунбатаас тодруулав.

 

- Буцаан олголт авах иргэдийн хувьд анхаарах гол асуудал юу вэ?

- Иргэд Ebarimt.mn цахим хуудас дахь өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг дахин нягталснаар буцаан олголтоо цаг хугацаанд нь авах боломжтой. 

Өнөөдрийн байдлаар 623.437 иргэн НӨАТ-ын буцаан олголт авах боломжтой байгаагаас 480.614 нь бүртгэлээ баталгаажуулсан байна. Үлдсэн 140 мянга гаруй иргэдийн дийлэнх нь мессежээр 131313 дугаарт сугалааны дугаар, мөнгөн дүнгээ илгээж баримтаа бүртгүүлдэг иргэд байна. Иргэд анх бүртгүүлэхдээ гар утсаар, мессежээр эсвэл комьпютерээр орж бүртгүүлж байна. Гэхдээ бүртгэл дээр өөрийн данс, овог нэр, регистрийн дугаар, гар утасны дугаар, харилцдаг банкны нэр дансны дугаараа дутуу оруулснаас болж зарим иргэдийн буцаан олголт олгогдохгүй байх нөхцөл бүрдэж байгаа. Ялангуяа, гар утсаар /131313/ дугаарт бүртгүүл­сэн иргэд өөрийнхөө мэ­дээллийг баталгаажуулж дээрх мэдээллүүдээ гүйцээх  шаардлагатай.

-Хэрэв интернэтэд орох боломжгүй бол яах вэ?

-Энэ тохиолдолд аль болох хурдан аймаг, дүүргийнхээ тат­варын хэлтэст хандаж, бу­цаан олголт авахад шаард­лагатай өөрийн болон дансны мэдээллээ хэрхэн бүртгүүлэх, батал­га­а­­жуу­лах талаар нэг цэ­гээс зөвлөгөө авах хэрэгтэй.

-Буцаан олголтоо авах боломжгүй 250 мянган ир­гэн байна гээд бай­сан. Тэг­вэл мэдээллээ батал­гаа­жуулс­наар энэ тоо 143 мянга болж 110 хүн мэдээллээ  ба­тал­гаажуулсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Мэ­дээллийн дутмаг байдлаас болсон. Өмнө нь 250 мянган хүн буцаан олголтоо авч чадахгүй байсан бол өнөөдөр 143 мянга болж  багассан. Энэ хүмүүст мессеж явуулсан. Тиймээс  баталгаажуулалт сайн хийж байна. Хү­мүүсийн дунд эргэлзээтэй нэг асуудлаас болж хү­мүүс орлогоо оны эхэнд нэлээн идэвхтэй бүртүүлж байснаа сүүлдээ бага зэрэг буурсан. Энэ нь миний орлогыг хянах гээд байна гэсэн яриа гар­сантай холбоотой. Тэгэ­хээр хөдөө орон нутагт байгаа интернэтэд орох боломжгүй аав ээж, эмээ өвөөгийнхөө ху­дал­дан авалтын баримтыг ин­тер­нэтэд орох боломжтой 18 нас хүрсэн хүүхэд нь тэднийхээ өмнөөс өөрийнхөө регистрийн дугаараар бүртгүүлээд буцаан олголтод хамрагдах боломжтой. Хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 23:59 цаг хүртэл хугацаанд хэвлэгдсэн ба­римтаа 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.

-2016 оны  бүх барим­таа бүртгүүлэх үү. Өөрөөр хэлбэл иргэд буцаан олголтын баримтаа огт  бүртгүүлээгүй болон бүртгүүлж байгаад дундаас нь хаясан тиймээс нэгдүгээр сарын 6-наас өмнө амжиж нөхөж бүртгүүлбэл буцаан олголтод хамрагдах уу?

-2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш худал­дан авалтын баримтаа огт бүртгүүлээгүй эс­вэл бүртгүүлж байгаад үргэлжлүүлэхгүй больсон бай­сан ч 2017 оны нэг­дүгээр сарын 6-ны дотор амжиж нөхөж бүртгүүлсэн байхад буцаан олголтод хам­рагдах боломж бүрдэж байгаа. Хамгийн гол нь ам­жиж бүртгүүлэх нь чухал.

-Бүртгүүлэх иргэдийн тоо нэмэгдэхээр танай ачаалал бас нэмэгдсэнээр зохи­цуулах шаардлага гарах болов уу?

-Ямар ч асуудал байхгүй. Харин тухайн хүний ашиглаж байгаа  ин­те­р­нэтийн хурдаас шалтгаалан хурд нь саарч мэдэх юм. Иргэний баримт бүртгүүлэхдээ холбоотой сис­темийн ачаалал байхгүй. Иргэн интернэтээр манай цахим хуудаст орно. Манай веб сайт Үндэсний дата төвд байрладаг. Маш том бүтэц баазтай тул гацах, ачаалал даахгүй байх гэсэн зүйл үгүй. Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын ерөнхий газрын орлогын газарт илгээнэ. Татварын ерөнхий газар мэдээллийг ес хоногийн дотор хянан баталгаажуулж Сангийн яамны орлогын газарт хүргүүлнэ.Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж ба­тал­гаажуулсан данс руу буцаан олголтыг шил­жүүлнэ.

- 2016 онд нийт хэдэн удаагийн сугалааны тохирол явагдаж  хэдэн хүнд сугалааны аз таарч хэдий хэмжээний мөнгөн  урамшуулал олгосон бэ?

-18 удаагийн сугалааны тохирол болсон. Нийт 83 мянга 25 хүн 20 мянгаас 100 сая төгрөгийн мөнгөн хонжвор хожсон. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 3.4 тэрбум төгрөг олгогдсон. Энэ оны эхний улиралд багтаан 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөсөн.

-НӨАТ-ын буцаан олголтын ажил энэ онд үргэлжлэх үү?

-Сангийн  яам шийдвэр гаргана. Үргэлжлүүлэн олгоход технологийн хувьд ямар ч асуудал байхгүй.  2017 оны улсын төсөвт сугалаа болон буцаан олголтод зарцуулахаар нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12