С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

2017-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээс оны өмнө ял оноосон. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг захиалгаар шунахайн сэдэлтээр уг хэргийг онц хэрцгий аргаар үйлдсэн гэж шүүхийн тогтоолд дурдсан. Мөн нэрт улстөрчийн аминд хүрсэн хэргийг нуун далдлахын тулд нэг гэр бүлийн дөрвөн хүнийг шатааж хөнөөсөн хэргийг ч давхар үйлдсэнийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан мэдэгдсэн юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.Амгаланбаатар нарын гурван хүн ял сонсоод өнгөрсөн нь олон нийтийн гайхашралыг төрүүлсэн билээ. Учир нь 18 жилийн турш улс төрийн захиалгат аллага гэж хууль шүүхийнхнээс эхлэн улстөрчид хүртэл мэдэгдэж байсан уг хэргийг шүүх болоход захиалагч тодроогүй. Түүнчлэн хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Бат-Үүл, Б.Булган нар шүүх хуралд гэрч, хохирогч, холбогдогч аль алиных нь байр суурьнаас оролцоогүй нь эргэлзээ төрүүлээд буй.

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Тодруулбал, Ц.Амгаланбаатар нарын хэргээс С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг тусгаарласан байна. Хамтарсан ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүн багтжээ. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгожээ.

 Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12