“Дорнын соёл” ба НҮБ-ын зөвлөмжүүд

2017-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Саяхан даа, УИХ-ын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Сүхбат “Өрнийн хуулийг хуулчихаж. Бид чинь дорнын соёлтой ард түмэн” гэсэн нь олон нийтийн сүлжээнд баахан шүүмжлэл дагуулсан. Гэр бүлийн хүчирхийлэл дээд цэгтээ тулж, хүүхэд эмэгтэйчүүд хэдэн арваараа хохирогч болсоор байгаа манай улсад хууль нь гацчихаад байхад хууль тогтоогч гишүүн нь ингэж яриад “хазаарлаж” суув. Түүнийхээр авгай, хүүхдэдээ гар хүрэх нь эр хүнд байх ёстой эрх. Нэг үгээр, дорнын соёлтой ард түмний энгийн амьдралын хэв маяг гэж үзжээ.

Үнэндээ Монгол Улс ардчилсан, эрх чөлөөт, хүний эрхийг дээдлэгч орны статуст шилжээд олон жилийг ардаа үдэж байна. Ерөөсөө өнөөдөр хүний эрхийн асуудалгүйгээр ардчилал, улс төрийн тогтолцоо, хөгжлийн тухай ярилтгүй болсон. Хүний эрхийн төлөө дэлхий нийтээрээ тэмцэж байгаагийн тод жишээ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хэмээх дагнасан байгууллага байгуулагдсан явдал юм. Энэ байгууллага дөрвөн жил тутам дэлхийн улс орнуудад хүний эрхийг хангах талаар зөвлөмж хүргүүлж, эргэж хянадаг үндсэн үйл ажиллагаатай. Монгол Улс энэ байгууллагын гишүүн орноор элссэнээс хойш хоёр дахь зөвлөмжөө гардаад байгаа билээ.

Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орон болсноос хойш эхний удаа 126 зүйл заалт бүхий зөвлөмжийг дэлхийн улс орнуудаас авсан байдаг. Хэрэгжилт нь тун хангалтгүй гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж онцолж байна. Тэрээр “Монгол Улс хоёр дахь зөвлөмжөө аваад байгаа. Анхны зөвлөмжийн биелэлт маш хангалтгүй. Манайх хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсноор хүний эрхийн асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах эрхтэй болсон. Өөрөө хүний эрхийг дээдлэгч улс болж байж бусад улсад хүний эрхийн талаар зөвлөмж өгөх болж таарна. Өөрсдөө муу байж бусдад зөвлөнө гэдэг худлаа. Хүний эрхийн асуудалд үл тоосон байдалтай хандаж Хүний эрхийн зөвлөлөөс болоод хүний эрхийн дагнасан хороодоос өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй, пээдийгээд байвал нэг өдөр няслуулна. Тэр няслалт улс төрийн болон эдийн засгийн хориг арга хэмжээ” гэж байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улсуудаас манай улсад өгдөг зөвлөмжүүдийн гол чиглэл нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал байдаг. Учир нь манай улсад гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хамгийн ихээр хөндөгддөг улс орон.

Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээлэлд өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 1331 гэмт хэрэг гарсан нь өмнөх оноос 102 хэргээр нэмэгдэж 8.3 хувиар өсчээ. Жилээр бус сараар өсч буй энэ гэмт хэргийн хохирогчид болсон хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд төр анхаарлаа хандуулж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг үр дүнтэй ажил хэрэг болгох шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн ярьснаар өмнөх 126 зөвлөмжийг тоо, хувиар илэрхийлэх аргагүй хангалтгүй биелүүлсэн гэсэн нь ерөөсөө манай улс хүнийхээ эрхийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй гэж ойлгогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль олон сарын турш гацаанд байсаар олон олон хүүхэд, эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэндийг золин байж олон нийтийн дарамт шахалтаар оны өмнө баталсан. Одоо ч хэрэгжиж эхлээгүй. Ирэх хоёрдугаар сараас хэрэгжихээр хүлээлтийн байдалд байна.

Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөмжөөр дэлхийн 64 улс 164 зөвлөмжийг манай улсад өгснөөс 152 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүргийг хүлээгээд байна. Үүнээс эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой нь 64 зөвлөмж байгаа юм. Олон улсаас хүний эрхийг хамгаалах асуудлаа сайжруул гэж ирүүлж байгаа зөвлөмжүүдийн бараг гуравны нэг нь эмэгтэйчүүдийн эрхэд чиглэсэн нь манай улс эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн авч үздэгийг харуулж байгаа хэрэг.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос мэдээлснээр сүүлийн долоон жилд 107 эмэгтэй бусдын гарт, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алджээ. Эрүүл мэнд, эрх чөлөөгөөр хохирч буй нь үүнээс ч олон гэж байна. Эмэгтэйчүүдийн хорих ангид гэхэд хүн амины хэргээр ял эдэлж буй эмэгтэйчүүдийн 70 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь хохироосон байдаг аж. Нэг ёсондоо доромжлол хүчирхийлэл дор байсаар байгаад хариу үйлдэл үзүүлснийхээ, хүчирхийлэл таслан зогсоосныхоо төлөө тэд гэмт хэрэгтэн болж байна.

Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болоход нөлөөлж буй олон шалтгаан бий. Ядуурал, ажилгүйдэл, архидалт гээд л. Гэхдээ үндсэн цаад шалтгаан нь ерөөсөө л төр засаг нь эмэгтэйчүүдийг эрчүүдийн адил авч үздэггүй, эмэгтэйчүүдийн оролцоог үл ойшоодогт л байгаа юм. Үүнийг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд ч батлан хэлж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, НҮБ-ын зөвлөмжийг биелүүлэх гол ажил нь тэдний оролцоог хангах явдал болж байна.  Энэ тухай Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа “Хүн нийгмийн амьтан учраас нийгэмд оролцоотой байх ёстой. Дэлхий нийтээр залуу охидыг эдийн засагт идэвхтэй оролцуулахад яаж дэмжих вэ гээд төр хувийн хэвшил нь түншилж ажиллаж байна. Монголд л эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо гэж огтоосоо ярихгүй байгаа. ДНБ-ий ихэнх хэсгийг бүрдүүлдэг уул уурхай, санхүүгийн салбарт ажиллагсдын 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Тэд маш өндөр цалинтай. Эсрэгээрээ ДНБ-д бага хувь нэмэр оруулдаг нийгмийн үйлчилгээний эрүүл мэнд, боловсролын салбарт 80-90 хувийг эмэгтэйчүүд ажиллаж байх жишээтэй. Тиймээс Гэр бүлийн багц хуулийг яаралтай хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн оролцоог хангахад төр засаг түлхүү анхаарах хэрэгтэй. Ингэснээр НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлж чадна” гэж ярилаа.

Монгол Улс хэдийгээр нүүдэлчин ёс заншилтай ард түмэн ч даяарчлагдах зүйлдээ даяарчлагдаж, дэлхий нийтийн жишгийг дагаж хөгжих нь дамжиггүй. Бид нүүдэлчин, дорнын соёлтой ард түмэн хэмээн хажуудахаа балбаж, харц боол мэт хандах нь 21 дүгээр зууны хөгжил биш. Олон улс анхаарлаа хандуулж, зөвлөмж тусламж үзүүлж байгааг алгаа тосон хүлээн авч хүн ардынхаа эрхийг хангахад л анхаарвал бусад хөгжил аяндаа л босоод ирнэ дээ.

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

9 цаг 11 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

10 цаг 27 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

10 цаг 38 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

10 цаг 41 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

11 цаг 21 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

11 цаг 22 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

12 цаг 57 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

16 цаг 49 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

17 цаг 34 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

20 цаг 23 мин