Хэрэгтэй хүн

2017-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БОЛОР  

Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл амрах ч завгүй ажилладаг хүмүүс бол нийтийн тээврийнхэн. Өглөөний 05.00 цагт гэрээсээ гарч шөнийн бор хоногтоо гэртээ харьж түр дугхийгээд л эргэн ажилдаа гарах тэдэнд үнэхээр аятай, тухтай унтах ч боломж байдаггүй. Үүнтэй хэн ч хэзээ ч маргаж байгаагүй биз. Маргах ч үгүй биз. Харин энэ унтах завгүй ажилладаг хүмүүсийг удирдаг хүн амардаг болов уу, аль эсвэл... гэсэн этгээд асуулт толгойд минь эргэлдэнэ. Асуултынхаа хариултыг олохоор нийслэлийн гурван том тээврийн компанийг нэгтгэсэн Зорчигч тээврийн нэгтгэлийн даргатай уулзахаар утас цохитол “Би өнөөдөр тун завгүй байна. Маргааш өглөө 06.30 цагт ажил дээр ирээрэй” гэсэн товчхон хариулт өгөв.

 Өглөө товлосон цагтайгаа уралдан Зорчигч тээврийн нэгтгэл дээр очвол нэгтгэлийн дарга хэдийнэ ирчихсэн ажил ид ундарч байлаа. Даргатай мэндлэх зуураа “Та ч эрт ирэх юм аа” гэтэл “Бидний ажил ингэж л эхэлдэг юм”  хэмээн хариулав. “Өмнөх өдрийн орой нь шугаманд яваад ирсэн автобусныхаа бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ зэргийг хийгээд бэлдчихсэн өглөө нь шууд үйлчилгээнд гаргадаг атал удирдлагууд нь ингэж эрт ирэхийн хэрэг байна уу” хэмээн бодох зуураа “Бусдыг нойрноосоо дөнгөж сэрж байхад танай ажил ид бужигнаж байх юм аа” гэвэл “Тэгэлгүй яахав. Нийслэлийнхээ иргэдийг ая тухтай орчинд, дулааханд автобусаар үйлчлэхийн тулд бид бүхий л бололцоогоороо ажиллах учиртай. Ингэж чадвал бидний зорилго биелэж, иргэд маань ч манайхаар үйлчлүүлэхдээ сэтгэл хангалуун байна шүү дээ. Тиймээс бид тодорхой чиглэлүүдэд туршилт хийж үйлчилгээг жигдэлж эхэлсэн ” хэмээн Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар бидэнд ярив. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа хувь, хувьсгалын компаниудын автобусны ариун цэвэр, тохилог дулаан үйлчилгээ гэдэг нүдний гэм шиг л болсон. Ямартай л өглөө угаасан гадуур хувцас өмсөөд гарахад орой  гэртээ ирэхэд хувцасны аль нэг тал нь хиртээд харлачихсан байх жишээтэй.  

Арав гаруй жил нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонинд ажилласан миний хувьд нийслэлийн ажил амьдралыг олон түмэнд үнэн зөв, бодитойгоор хүргэхийн төлөө ажиллаж нийслэлийн талаар чамгүй мэдлэгийг хуримтлуулсан гэж онгирчихдог нэгэн. Гэтэл энэөдөр энэхүү бардамналаасаа өөрийн эрхгүй ичихэд хүрсэн юм. Үйчилгээнд гарах автобусыг бэлдсэнээр энэ хүмүүсийн ажил хязгаарлагддаггүй аж.

Гурван жилийн өмнө нийслэлийн өмчит нийтийн тээврийн “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэн Зорчигч тээврийн нэгтгэл хэмээх нэгэн том өрхийг бий болгосон. Гэхдээ энэ их айл өрхөө татаж, үүдээ нээснээсээ хойш сайнаасаа илүү саар зүйлийг олонтоо дуулгах болж, хотын удирдлагуудын “толгойны өвчин” болоод байсан. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхгүй байна, цалинг өнгө үзэмжээр нэмж байна, ахмадуудаа хүлээж авахгүй байна, техникийн бүрэн бүтэн байдал, засч сэлбэх талаар тодорхой ажил хийсэнгүй, ажилчдын сахилга, хариуцлага алдагдлаа гээд л энэ байгууллагыг тойрсон хэл ам тасраагүй.  Энэ нь тухайн байгууллагыг мэргэжлийн хүнээр удирдуулаагүйтэй холбоотой ч гэж дүгнэж, хэлж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл мэргэжлийн хүнийг энэ байгууллагын удирдах ажилтанаар тавьсан нь үгүй. Харин энэ удаад мэргэжлийн хүнийг даргаар нь тавьсан нь олзуурхууштай. Сүхбаатарын дүүргийн Засаг даргаар олон жил ажиллаж Сүхбаатарын Төмөрбаатар гэх тодотголыг нэрийнхээ өмнө зүүх болсон энэ байгууллагын дарга харин одоо Нийтийн тээврийн гэх тодотголыг нэрийнхээ өмнө зүүх болжээ. Тэрээр өмнө нь энэ байгууллагын даргаар ажиллаж байсан хүн. Түүнд энэ байгууллага шинэ биш. Тийм дээ ч ажлаа аваад хамгийн эхлээд хүнрүүгээ чиглэсэн ажлыг хийж эхэлжээ. Тодруулбал, ажилчдынхаа амьдралын түвшинг тодорхойлох, дүгнэлт гаргуулах ажлын хэсгийг гаргаж ажлаа бараг дуусч байгаа гэнэ. “Ямар ч хүн ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийвэл түүнээс гарах ажлын бүтээмж ямар их байдаг гэж санана. Тийм болохоор эхлээд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийг зорьж байна” хэмээн хэлсэн. Тэд энэхүү судалгааныхаа ажлын хажуугаар олон жил үйлчилгээнд гараагүй эвдэрсэн 14 троллейбусыг засч шинэчлэн үйлчилгээнд гаргахаар бэлдээд завгүй байсан юм.

Нэг л зүйл болохгүй бол ажил хаяна, жагсана, цуглана, эсвэл нэг газарт ороод бөөнөөрөө шоудаад алга болчихно гээд энэ том байгууллагад ажиллаж буй ажилчдын сахилга бат тийм ч таатай байгаагүй. Харин одоо өөр болсон тухай ажилчид сэмхэн дуулгав. Хамгийн чухал нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж байна гэдэг эргээд сахилга бат, дэг журам, ажлын хариуцлага гээд олон зүйлийг нэгтгэн зангидаж байх учиртай. Магадгүй сүүлийн үед байнга шахуу хотын удирдлагуудын амнаас гарах болсон “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжихэд энэхүү хүнрүүгээ чиглэсэн ажил хамгийн гол чухал зүйл нь болох мэт.

Сонгуулийн дараа Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулж мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж байсан МАН хэлсэндээ хүрч чадаагүйг хүн бүр мэднэ. Энэ талаар өнөөдөр ч хүртэл шүүмжилсээр бий. Харин ганц нэг газарт энэ үг биелэлээ олсон бололтой. Өөрөөр хэлбэл зарим нэг газарт энэ амлалт хэрэгжжээ хэмээн хэлмээр байна. Энэ бол дээр тавьсан асуултынхаа хариултыг хайх үеэр олж харсан зүйл. Үнэхээр хэрэгтэй газар нь хэрэгтэй хүнийг нь олж тавихын чухлыг Зорчигч тээврийн нэгтгэл баталж байх шиг.  

Нөгөө талаар мэргэжлийн хүнээр алив нэг байгууллагыг удирдуулна гэдэг тухайн салбар зөв чиг голдиролдоо ордогийг харуулдаг учиртай.

Г.Төмөрбаатар даргатай ярилцаж байх зуур тасалбар шалгагч гэх 4 эмэгтэй “Даргатай уулзах маш чухал хэрэг байна” гэсээр орж ирсэн юм. Тэрхүү чухал хэрэг нь түүнд баярласан сэтгэлээ илэрхийлсэн байсан аж. “Дарга аа та биднийг худлаа ая тал засаж байна гэж битгий бодоорой. Бид үнэхээр баярласан сэтгэлээ илэрхийлэх гэсэн юм. Үнэндээ таныг эргэж манай байгууллагын даргаар ирсэнд бид маш баяртай байгаа. Сая шинэ жилээр гэхэд л та бидэнд бүгдэд нь гарын бэлэг өгч, ахмад буурлуудыг маань хүлээн авч хүндэтгэл үзүүлж тэдний сэтгэлийг баярлуулж, хойч үе бидэнд тэдэнтэйгээ уулзах боломж олгосонд баярлаад барамгүй. Энэ бол зөвхөн бид 4-ийн үг биш манай хамт олны үг шүү гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна” хэмээн хэлээд гарав. Тэднийг гарсаны хойно нэгтгэлийн даргын сэтгэл ихэд хөдөлсөн нь царайнаас нь илт мэдрэгдэж байлаа. Хүндээ хүрсэн зүйл хийнэ гэдэг бас нэг удирдах арга барил гэлтэй.

 

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

9 цаг 18 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

10 цаг 35 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

10 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

10 цаг 48 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

11 цаг 28 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

11 цаг 30 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

13 цаг 4 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

16 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

17 цаг 41 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

20 цаг 30 мин