Г.Баясгалан: Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар хуульд тусгасан

2017-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Дотоодын цэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийн агуулга, ач холбогдлын талаар “Хууль төрөхийн өмнө” нээлттэй хэлэлцүүлгийг ХЗДХЯ, ХСИС, ХЗҮХ хамтран зохион байгууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлд Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцуулах зэрэг үүрэг гүйцэтгүүлэхээр заасан байгаа. Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 онд хүчингүй болгосноор Дотоодын цэргийн зарим чиг үүргийг цагдаа, цэргийн байгууллагад шилжүүлсэн. Ер нь дотоодын цэрэг яагаад бие даасан байх ёстой юм бэ гэдэгт мэргэжлийн хүмүүсийн санал авч, судалгаа явуулж үзсэн. Ингээд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулахад дотоодын цэргийн хүч оролцоо зайлшгүй байх ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд төсөвт нэмэлт санхүүжилт, дарамт үүсэхгүй” гэлээ.

Хошууч, генерал Б.Пүрэв “Дотоодын цэрэг 1922 оны долдугаар сарын 16-ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй. 1922 оноос хойш Дотоодын цэрэг НАХЯ-ны бүрэлдэхүүнд багтаж байгаад 1990 онд ЦЕГ-ын харъяанд ирсэн юм. Дотоодын цэрэг гэж юу вэ гэдгийг 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуульд тодорхой заасан байдаг юм. Товчхондоо бол нэгдүгээрт, Монгол Улсын онцгой чухал обьектыг хамгаалах үүрэгтэй. Жишээ нь хүн амын ундны усны эх үүсвэр, үндэсний хэмжээний радио телевиз, цахилгаан станц, улсын нөөцийг хамгаалдаг. Хоёрдугаарт, гэмт хэрэг, нийгмийн хэв журмыг хангахад хүч хавсрах учиртай. Нийтийн хамарсан эмх замбараагүй байдал, малын гоц халдварт өвчин дэгдлээ гэхэд ганцхан цагдаагийн байгууллагын нөөц хүрэлцэхгүй. Дотоодын цэрэг гэдэг чинь сахилга баттай ямар нэгэн асуудал гарлаа гэхэд хэзээд бэлэн байдаг. Наанадаж Дотоодын цэрэгт жилд хэдэн хүүхэд татаад цэргийн алба хаалгахад эх орноо батлан хамгаалах цэргийн эрдэм, сахилга баттай болно шүү дээ. Ер нь Дотоодын цэргийн чиг үүргийг өөр байгууллагад шилжүүлээд хожих зүйл бага гэж би хувьдаа боддог” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12